Үр тарианы талбайд мал оруулахгүй байхыг зөвлөж байна

Aдмин / Хууль

Газрын тухай хуулийн 54.3-т Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж заасан байдаг.

Иймд тариалангийн бүс нутгийн малчид малаа үр тариа, ногооны талбайд оруулахгүй байх, хариулгатай байлгахыг зөвлөж байна.

Тариалангийн талбайд мал оруулсаны улмаас тариаланчдад хохирол учруулсан тохиолдолд баримтжуулан ХХААХҮ, ХЗДХ, Сангийн сайдын 2018 оны А/136, А/158, А/210 дугаар хамтарсан тушаалаар баталсан аргачлал, журмын дагуу харьяа сумын ЗДТГ-т мэдэгдэж хохирлыг тооцуулж шүүхээр нэхэмжлэх, Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага тооцуулах боломжтой.

Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд тариалангийн талбайд мал оруулсан иргэн, байгууллагад 300.000-5.000.000 төгрөгөөр торгохоор заасан байдаг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.