“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженерт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Aдмин / Улстөр

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс дөрөвт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны долдугаар сарын 6-нд хууль бус дуудлага худалдаа зохион байгуулж “Лексус-570” маркийн, “Тоёота Хайс” маркийн болон “BMW-535” маркийн тээврийн хэрэгслүүдийг өөрийн хамаарал бүхий “Э”, “Б” нарт хямд үнээр худалдан борлуулж, төрд их хэмжээний хохирол учруулсан гэх;
"Б” нь Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн бараанд гаалийн хяналт, шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэн “И”-с хахууль өгөхийг шаардсан гэх хэргүүд байгаа аж.
эх сурвалж: www.sonin.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.