ТӨРИЙН ХУЛГАЙН ТОГТОЛЦООТОЙ ТЭМЦЭХ ЦАГ БОЛЛОО

Aдмин / Улстөр

Эрүүгийн эрх зүйд “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” -т хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, заналхийлэх, эд хөрөнгө устгах, бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах, нотариатч, улсын бүртгэгчөмчлөгчийн эрхийг зөрчих гэх мэтийн гэмт хэргүүд ордог. Ихэвчлэн хувь хүн, эсвэл хэсэг бүлэг этгээдүүд шунахайн сэдэлтэйгээр эдгээр гэмт хэргүүдийг үйлддэг.

Харин “ эдийн засгийн гэмт хэрэг”-т монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах гэмт хэрэг, валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх гэмт хэрэг, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг,улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, мөнгө угаах, үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах гэмт хэрэг,хууль бусаар дампууруулах гэм хэрэг, зохиомлоор дампуурах гэмт хэрэг, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах, банк хууль бусаар байгуулах,банкны төлбөрийн чадварыг алдагдуулах гэм хэрэг, үндэсний төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх гэмт хэрэг гэхчлэн эдийн засагт үзүүлэх хор хохирол нь их зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц, нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдүүд ордог аж.

Харин төр эрх мэдлийнхээ хүрээнд нийгэм эдийн засаг, зах зээлийг хохироосон аливаа гэмт хэргийг таслан зогсоохын тулд хууль зүйн нэгдсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж, эрх зүйн шинэчлэлийг цаг алдалгүй явуулж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үндсэн чиг үүргийнхээ салашгүй хэсгийг самгардуулж болохгүй.

Хууль шүүхийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах бус, Монгол Улсын иргэн бүрийн хүний ёсоор үнэлэгдэж, хуулийн өмнө тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан ажил хэрэгч санал, санаачилгыг хүндэтгэсэн байх ёстой. Тус тусын эх оронтой мэт шударга бус авирлахын оронд хамгийн оновчтой зөв бодлогыг олоход чиглэсэн ухамсар, соёл хандлагад тулгуурласан төр, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэрэгтэй.

Төрийн эрх мэдлийн эх сурвалж нь ард түмний хүсэл зориг байх ёстой. Ард түмэн сонгож байгуулсан төрийн байгууллагын бүтцээр дамжуулж хүсэл зоригоо хэрэгжүүлнэ. Тийм учраас төрийн эрх мэдэл бол төлөөлөх ардчиллын зарчмаар ард түмнээс Үндсэн хуулийн дагуу шилжүүлсэн эрх мэдэл мөн. Эл үзэл санаа анх Францын хувьсгалаас төрөн гарч "Засгийн бүх эрх ард түмний мэдэлд" гэсэн зарчмаар ардчилсан дэглэмтэй бүхий л улсын Үндсэн хуульд хэлбэршсэн байна.ТӨР АРДЧИЛСАН ЗАРЧИМ ҮНЭТ ЗҮЙЛ, ҮНДСЭН ЧИГ ҮҮРГЭЭ МАРТААГҮЙ БАЙЛТАЙ.

ТОЙМЧ Б.ДОРЖ


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.79] 2022-09-07 11:57:02

Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд, их хурлын гишүүн, аймаг хотын дарга, захирагч гээд өндөр алба хашиж байсан олон эрхмүүд хулгай хийх, авилага авах, зарим бүр гадаадад хулгайлсан мөнгөө гадаад орнуудад нуух, эх орноосой урбаж зугатах, зэрэг үйлдэл хийж байхад дорвитой арга хэмжээ авч чадахгүй мөртлөө нэг муу ерөнхий боловсролын сургуулийн захиралд төр нь ойн байвгаа шиг авирлаж байхыг харахад ичмээр юм. Юун ёс зүй, өөрсдөө ёс зүйтэй юм уу. Ард түмнээсэй ичээчмээр юм.

Зочин [202.126.89.226] 2022-09-07 04:27:18

Odoo undaen huulia ard tumen uursduu uurvhilj baij l urasghaa yavna. Uur yu ch dongosood nemergui

Zocnin [108.63.252.50] 2022-09-07 03:33:11

Sarangerel awgaig 3 dahin tomilson ni ard irgediin durguitsliig ulam iheer hurgej bna

Иргэн [66.181.188.23] 2022-09-07 02:41:07

Эд нарийг суураарнь Хүрэлсүх Оюунэрдэнэ 62 ийг зайлуулж байж лөөрчилөгдөнө !!!!Одоо яг Огцоруулаж хариуцалга тогтоох цаг !!!!!!!! Өөрсдйгөө луйвар хулгаа хувилдсан пиараа брл ил гарга хулгайчидаа!!!!!!!!

Зочин [202.21.101.214] 2022-09-07 01:53:00

Хэзээ ч хэрэгжихгүй хууль батлуулжь хууль баталсаны мөнгө идэх нэг арга юм даа.

Зочин [188.162.254.22] 2022-09-07 01:19:42

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.