ХУУРАМЧ ДИПЛОМТНУУДАА ОРДНООС ЭХЭЛЖ ЗАРЛАЯ!

Aдмин / Улстөр

БШУЯ-ны сайд Л. Энхамгалан боловсролын салбар дахь хуурамч дипломын асуудал хөндөж эхэлсэн. Шалгалтын явцад 724 хуурамч,сэжигтэй 2000 диплом байна” гэж мэдэгдээд буй ч төрийн тусгай хамгаалалттай яамнаас бичиг баримт, бусад мэдээлэл хулгайд алдагдлаа гэх хачирхалтай мэдээлэл сайд өөрөө хийсэн. Харин үүнийг зарим иргэд “ нөгөө л нэг аргаараа улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд гэрэлд цохиулахаас сэргийлсэн арга байж мэдэх юм” гэж хардацгаажээ.

Эсвэл зориуд яаманд хулгай орж чухал мэдээллийн санг гартаа оруулсан зохион байгуулалттай хэрэг ч байж мэдэх... Ямар ч байсан багш нарын хуурамч диплом хэдэн зуугаараа илэрч байхад бусад салбарынханы үзүүлэлт ямар байхыг таашгүй. Монгол улсын хуулинд төрийн албанд ажиллах хүн заавал дээд боловсрол эзэмшсэн байх шаардлагатай.

Дэлхий нийт боловсролын системдээ шинэчлэл хийж, ажил олгогчид дипломны голууд бус чадварлаг, хүмүүнлэг, шинэлэг сэтгэлгээтэй бие хүнийг онцлох болсон. Харин манай нийгмийн тогтолцоонд дипломыг боловсрол, мэргэжлийн гол шалгуур хэвээр байлгаж буй нь хуурамч дипломын наймаа цэцэглэх үндэс болсон байж магадгүй. Үүгээр ч зогсохгүй өдгөө төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн хуурамч дипломны хардлага сэрдлэг газар аваад байна. Үүнд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн тухай үнэн худал үл мэдэгдэх дуулианууд ч гарч байна. Учир нь тэдний намтар дээрх дараалсан он цаг, давхацал үүссэн хугацаа зарим иргэдэд эргэлзээ төрүүлсэн байж магадгүй.

Ямартаа ч хуурамч дипломтай байж болзошгүй тухай зарим иргэд сошиал орчинд ярьсан бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд бид хоёрын диплом хуурамч биш... хэмээн мэдэгдээд амжлаа. Үүнээс гадна баримттай зүйл ч байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын томоохон албан тушаалтныг хуурамч дипломтай гэх мэдээлэл гарч эхэллээ.

Тоймч: Б.Дорж


Сэтгэгдэл

зочин [192.82.74.1] 2022-09-09 22:14:18

ЭнхАмгалан сайд маш зөв юм хийлээ хульхи диплом бол сургуулиас ийм их гарч б.гаа юм чинь ордонд бол тэр аяараа б.гаа сайн шалга төрийн хамгаалалттай яамнаас хулгайд алдана гэдэг бол улаандаа гарчээ дахин шалгах хэрэгтэй

ХУУРАМЧ ДИПЛОМ [202.179.26.171] 2022-09-09 09:51:48

ХУУРАМЧ ДИПЛОМ ШАЛГАХ СУРГААР ... МЭДЭЭЛЭЛ , ХАРД ДИСК, БАРИМТ МАТЕРИАЛЫГ НЬ ХУЛУУЛААД ОДСОН ...ККК

Toli [83.215.197.107] 2022-09-08 19:59:00

Ooroo ingej helj baigaa hun jamarch baisan "zewer" bish. Uunig jamarch shinjeech helj batalna.

Enerel [66.181.191.236] 2022-09-08 14:09:39

Medee.mn ees huuhdee medeelel avch ogj bn

Зочин [64.119.21.53] 2022-09-08 14:49:05

Багш нар хүүхдийн төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг.Ямар том сенсац болговоо.Гэтэл дээдсзүд өөрсдөө яасан байх нь вэ.Болж үздээ.Хүүхдийн төлөө сэтгэл зүрхгүй багшийг олоод гаргаад ир хуурамч байсанч тэд нар сэтгэлээрээ зүрхээрээ суралцаад зүтгэж байгаа.Багш хомсдсон энэ үед ийм юм дэлгэж ард иргэдийг бухимдуулж байхаар толгой дээрээсээ эхлээчээ.Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг болох нь түмэн зөв эхлээд 76 гаа сайд нартай нь шалгаад дараа нь доошоо яв

Зочин [59.153.115.79] 2022-09-08 14:08:33

Ерөнхий Сайд, Сайд нарын сайд хуурамч дипломтой бол Монгол яаж хөгжих вэ. Хотын дарга Сумъяабазар , аврага Батэрдэнэ нараас шалгалт авбал яаж тэнцэх юм вэ.

Ажил олгогч [202.126.90.12] 2022-09-08 14:03:48

одоо үед хуурамч диплрмтой ажилтан ч олдохгүй байнөө

Зочин [202.131.241.170] 2022-09-08 10:10:47

Бямбацогт БатЭрдэнэ аварга Анужин Чойжилсүрэн Жаргалмаа гэх мэтээр хөвөрнө

Зочин [202.131.241.170] 2022-09-08 10:07:43

Бараг бүгддээ

ан гишүүн [192.82.67.101] 2022-09-08 10:02:00

диплом ыг намуудаас бас шалга манай намынхан бол ихэнх нь хуурамч дипломтой шүү

Зочин [202.21.98.238] 2022-09-08 07:01:47

ТЭГЬЕ, ДЭМЖИЖ БАЙНА!

Иргэн [103.212.117.77] 2022-09-08 05:47:30

ЯМАРЧ БАЙСАН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНД БАЙГАА ХҮН ОРОС АНГЛИ ААР ЧӨЛӨӨТЭЙ ЯРЬДАГ ГАДНЫХАНТАЙ ЧӨЛӨӨТЭЙ ОЙЛГОЛЦДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮДЭЭ

Зочин [202.9.46.89] 2022-09-08 05:47:14

эрдэмгүй эрдэмтэд, гавъяагүй гавъяатууд олширхоор улс орон хөгжих биш, эдийн засаг нь сэхээнд орж, хөгжил нь мөхөлрүүгээ явдаг бололтой. амьдралы их сургуультай алтан ургийнхан улс орноо яаж авч явж байлаа даа.

Зочин [66.181.160.28] 2022-09-08 05:40:23

Төрийн албаны ямар хуулинд заавал дээд боловсролтой байх тухай заасан байдаг вэ. Өмнөх Ерөннийлөгч дунд боловсролтой хууль зөрчсөн гэж дуулаагүй. Сэтгэл байвал ямарч өндөр боловсролтой олон сургууль болиосон хүмүүсээс хамаагүй илүү ажилдаг нь харагдсан.

Нямсүрэн.Д [202.21.109.61] 2022-09-08 04:39:46

Үнэн хамгийн түрүүнд Хуурамч диплом хамгийн их нь Засгийн газарт байгаа нь үнэн хөгийн амьтад байдаг ямар юмных нь Боловсрол юу ч байхгүй бүгд худал юм.

irgen [202.9.40.168] 2022-09-08 01:23:43

Hamgiin zuv urialga ene shuu.Bolovsrolgui n tumnii nudend il.ard irged.uls oron muu amidrach bgaagiin ilrel.Ner tur.huuramch zangaaraa durtai diplomoo avaad bsan uom bishuu Za hurgan darga nart ch iim asuudal zendee.zarim n 4.5 jil uhetlee zutgej tugseed ajil oldohgui.huuramchuud n chiheed.hamag bolomjiig n hulgailj bga gesen ug.

Зочин [192.82.70.206] 2022-09-08 01:12:33

АМАРБАЯСГАЛАН ОЮУНЭРДЭНЭ НАРЫН ДИПЛОМ ХУУРАЧ БАЙЖ БОЛЗОШГҮЙ УЧИР НЬ ТӨГССӨН ГЭГДЭХ СУГУУИЙНХ НЬ САЙТААР ҮЗЭХЭД ЕРӨӨСӨӨ ИЙМ ХМҮҮС ТӨГСӨН ГЭХ НОТОЛГОО БАЙХГҮЙ БАЙА БИЛЭЭ. АНУ-ЫН БҮХ СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДӨӨ ИД ТОД САЙТАД НЬБААДАГ ШҮҮДЭЭ. ХУУРАМЧ БИШ ГЭДГЭЭ ЭНЭ 2 ХҮН ӨӨРСДӨӨ ТҮМЭНД НОТОСАЛЖ ҮЗҮҮЛЭХ НЬ ҮЙТЭЙ ЮМДАА. тЭР ЖИЛ УНДРАА ГИШҮҮН ОЮУН ЭРДЭНЭ АНГЛИ ХЭЛ МЭДДЭГГҮЙ ГЭЖ ХЭЖ БАЙНН ШҮҮ


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.