Дэлхийн шилдэг улс төрч цуврал- Абрахам Линкольн

Aдмин / Улстөр

Абрахам Линкольн нь АНУ-ыг иргэний дайны үеэр удирдаж байсан ерөнхийлөгч юм. Тухайн үед АНУ боолчлох ёсыг халж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгож, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Зарим хүмүүс түүнийг “Шударга Эйб” гэж нэрлэх нь ч бий. Түүнчлэн Авраам Линкольны иргэний дайныг дуусгахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, хөргийг нь зоосон мөнгө болон таван долларын дэвсгэрт дээр хэвлүүлснээс гадна хэд хэдэн муж, хот сууринг түүний нэрээр нэрийдэх болсон байна.

Авраам Линкольны хөшөө дурсгал нь АНУ-ын нийслэл болох Вашингтон хот болон өмнөд Дакота мужийн Рашмор ууланд байдаг. Тэрбээр маш төлөв даруу хүн байсан ч түүхчид түүнийг шинжлэх ухаан болон далд ертөнцийн холбогдолтой ихээхэн адал явдалтай учирсан гэж үздэг. Тэрээр ядуу фермерын гэр бүлд төрсөн. Бага наснаасаа биеийн хүчний ажил хийж эхэлсэн байдаг. Гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод жил гаруйн хугацаанд сургуульд суран уншиж, бичиж сурч улмаар номонд дуртай болсон байна. Нас биед хүрснийхээ дараа тэрээр бие даасан амьдралаа эхлүүлж, өөрөө бие даан боловсрол эзэмшиж, шалгалт өгөн улмаар тэнцэж хуулийн дадлага хийх боломжтой болсон байна.

Боолчлолыг шинэ америкийн нутаг дэвсгэрт өргөжүүлэхийг эсэргүүцэгчийн хувьд тэрээр Бүгд найрамдах намыг байгуулах санаачлагчдын нэг байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдож, 1860 оны сонгуульд ялалт байгуулсан байна. Түүний ерөнхийлөгчийн үйл ажиллагаа АНУ-д гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж, боолчлолыг устгахад хүргэсэн. Линкольн хэд хэдэн өрсөлдөгчөө Засгийн газарт оруулж, нэг зорилгын төлөө ажиллахад хүргэж чадсан байна. Ерөнхийлөгч Их Британи болон Европын бусад орнуудыг дайны туршид хөндлөнгөөс оролцуулахгүй байж чадсан. Түүнийг Ерөнхийлөгч байх үед Америкийн зүүн мужуудыг баруун эрэгтэй холбосон -тив дамнасан төмөр зам баригдсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.