Х.Нямбаатар: Хиагт орчимд 60 орчим автомашины цуваа үүссэн байна

Aдмин / Улстөр

ОХУ-аас Монгол Улс руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, Хиагт орчимд урт дараалал үүссэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр, “Алтанбулаг боомтоор өнөөдөр 8.00-12.00 цагт зургаан орны 170 иргэн Монгол Улс руу орж ирсэн. Үүнээс 4 нь Монгол, 74 нь ОХУ-ын иргэн байгаа бол үлдсэн нь бусад орны иргэн байна.

Хилийн боомтод нэг тээврийн хэрэгслийг бүрэн шалгаж оруулахад 8-10 минут зарцуулж байгаа. Олон нийтийн сүлжээнд “Хиагт орчимд Монгол руу чиглэсэн автомашины цуваа их байна” гэсэн мэдээлэл гарсан. Хиагтад 60 орчим автомашин байна гэсэн тоо ирсэн. Ерөнхийдөө энэ сарын 21-нээс хойш Монгол тал руу зорчигчийн хөдөлгөөн ихэссэн байгаа.

Монгол, ОХУ-ын иргэн 30 хоногт харилцан визгүй зорчих хэлэлцээртэй тул гадаад паспорттой, өмнө нь зөрчил гаргаж байгаагүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй” гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.35] 2022-09-24 16:15:25

Orj irj l baig !! Oros humuus juulchid orj irj manai mongold l hurungu oruulalt hiij bna shtee !! Oros humuus orj ireh ni sain !

Зочин [5.136.145.187] 2022-09-24 00:17:26

Ядахдаа оросуудтай ярилцаад монгол машинаа шууд татаж аваач ээ. Оросууд орох тал дээр орос машинаа тусдан авдаг шүү дээ. Тийм болохоор манайх ч гэсэн ижил байх ёстой шүү. Нямбаатараа.

Зочин [5.136.145.187] 2022-09-24 00:14:18

Энэ хэдэн лалрууд дандаа худлаа шаах юм даа. Оросын талд бараг 1.5 км машин очирлосон байна даа.

Иргэн [202.179.26.156] 2022-09-23 13:21:08

Хойд хилийн 60-аадхан машин асуудалуу? Урд хилийн 200-300 машин асуудал уу? Хүмүүсийн бухимдал, стресс ч аргагүй юм бна даа.

Монгол [66.181.177.98] 2022-09-22 19:47:46

Өнөөдөр л хараа юу энгийн үзэгдэл

Иргэг [103.10.21.250] 2022-09-22 17:24:23

Дүрвэгсэд дүүрэхнээ нянбатор өөдөөс нь зугтаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.