ЭРХ БАРИГЧИД АРД ТҮМЭНДЭЭ ЯАЖ ДЭЭРЭНГҮЙ ХАНДДАГ БОЛСНЫГ ИЛТГЭХ ҮГС

Aдмин / Улстөр

Эрх баригч МАН төрийн эрхэнд гараад зургаан жил боллоо. Амьдрал сайжирсангүй. Харин тэд л өөрсдөө амьдралаас тасарч байна. Энэ тэдний ойлголт, үзэл бодол, хэлсэн үгээр нь нотлогдсоор байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн Н.Учрал "НӨАТ-ын буцаалтыг хүлээдэг, түүгээрээ амьдралаа залгуулдаг маш олон айл бий” хэмээн хэлж байлаа. Гэвч яг үнэндээ НӨАТ-ын буцаалтаараа амьдрах нь байтугай ямар ч худалдан авалт хийж чадахгүй, НӨАТ-ын буцаалт авдаггүй, авсан ч арван мянгаас хэтрэхгүй айл өрхүүд олон бий. Харин гишүүний өөрийнх нь НӨАТ-ын буцаалт нэг айлын сарын амьжиргааг залгуулчих хэмжээний мөнгө байдаг юм болов уу. Тиймээс өөрийнхөөрөө сэтгэж, хэмжээлж ярьсан нь тэр байх. Тэрээр ингэж л амьдралаас тасарч.

Одоо бүр ч тасрах байх. Учир нь, тэр одоо сайд болсон. Уг нь гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа сайд хүн УИХ-ын гишүүдээс ч илүү иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг. Зөвхөн тойрог, бус томоор харж асуудал шийддэг, санал дэвшүүлдэг байх учиртай. Харамсалтай нь ийм биш байна.

Иргэдийн амьдралыг хамгийн сайн мэдэж, ядарсныг тэтгэх төрийн хайр халамжийн бодлогыг иргэдэд хүргэх үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл амьдралын баталгаажих түвшнээс доогуурх айл өрхүүдээ улны айл хэмээн доромжлов. Үүнийхээ ч шанг хүртэж сайдын суудлаасаа огцорлоо. Тэрээр “Мэдээлэл хийхдээ болгоомжгүй үг хэллэг хэлсэндээ уучлалт гуйя. Ядуурлын түвшинөөс доогуур айл өрхийг улны айл гэж орчуулдаг гэсэн. Гэхдээ олон хүнийг гомдоосон бол уучлалт гуйж байна. Бид ядуурлаас гаргах гэж нойргүй зүтгэж байгаа” гэх нь тэр. Иргэдийнхээ ядуу зүдүү байдлыг үл ойшоодог, бараг доог тохуу хийдэг сайд түүгээр дуусахгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Самранд явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг. Хөнгөн бэртвэл бараг аз гэж тооцож болно. Хүнд бэртэл нь өндөр, нас баралт нь бүр өндөр" гэсэн юм. Энэ бол хүн үнэмшихээргүй статистик. Гэхдээ иргэд амьдралаа залгуулахын тулд эрсдэлтэй ч, бүр хуулиар хатуу хориглосон ч самранд явж байгаа. Энэ бол аминаасаа уйдсан, эсвэл хууль зөрчихийн тулд яваад байгаа хэрэг биш шүү дээ, Б.Бат-Эрдэнэ сайд аа. Иргэдийн амьдрал ийм л хэцүү байна.

Энэ мэтээр эрх баригчид ард түмэндээ яаж дээрэнгүй ханддаг болсныг батлах үгс тэдний амнаас урссаар л байна. Тэд ард түмнээ бөөс хуурс шиг харж, шавхруу долоож амьдрах ёстой гэж боддоггүй байлтай. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг “Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн гар хөлөө хөдөлгөж ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж үзэж байгаа дэм гэж ойлгож байгаа” хэмээн УИХ-ын индэр дээрээс хээв нэг хэлж суусан. Угтаа бол тэтгэвэр гэдэг төрөөс өгч буй дэм бус тухайн иргэн насаараа ажиллаж, хөдөлмөрлөх насандаа төлсөн НДШ-ийн хуримтлалаа тэтгэвэр хэлбэрээр буцааж авч байгаа явдал юм.

Ийнхүү иргэдээ элдэв янзаар дорд үздэг эрх баригчид сүүлдээ бүр бурхан болоочдыг ад үзэж эхэллээ. Улаанбаатар хотын түгжрэлийг хариуцахаар томилогдсон Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явдаг. Тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг” гэв. Сүүлд гэхэд л Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд төрийн албан хаагчдыг “даргын зарц” хэмээн дуудав. Тэрбээр, “Чи ямар олон зарцтай байна. Би чамаас олон зарцтай мөртлөө бүгдийг ойлгоод, өөр дээрээ хариуцлагаа аваад эрхээ ч эдэлж байна, үүргээ ч биелүүлээд явж байна. Чи дарга хийвэл хийсэн шиг хий” гэв.

Мөн чанартаа УИХ-ын гишүүд, дарга, сайд ч жирийн л нэг иргэн. Гэтэл манайд дарга, сайд болоод ирэхээрээ өөрсдийгөө тусгай төрөлтөн гэж үздэг болчихоод байх юм. Сав л хийвэл энэ мэтээр ард түмнээ дорд үздэг, амьдралаас тасарсан, хариуцсан ажлынхаа тооцоо судалгааг мэдэхгүй, "мэдлэггүй" гишүүд, сайд нарыг эргүүлэн татвал таарна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд хөвөрч байна. Нийгэм, олон нийтийн дэмжлэггүй, хүний эрхийн мэдрэмжгүй тэднийг ингэхээс өөр яалтай билээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.211] 2022-09-30 15:06:58

ТӨРИЙН ОРДОНД АЛЛАГ ХИЙДЭГ АЛУУРЧАН НАР ТӨРД ҮҮРЭЛСЭН ШҮҮ ДЭЭ ИЙМ БАЙХАД ЮУ ГЭХ ВЭ ДЭЭ

иргэн [103.57.94.234] 2022-09-29 22:39:34

Муу.муухай бүхний үүр нь МАН шүү дээ.Бүтэлгүй авилгалчдаа ганц нэгээр нь сольж.бухимдсан иргэдийг хуурч .шударга царайлдаг нь эднийхний 100 жил тогтсон хууран мэхлэх.худал хэлэх сонгомол аргуудынх нь нэг.Ардын нам төр засгийн эрхэнд байгаа цагт улс орон хэзээч өөдөлдаггүйг манай гэнэн ард түмэн.сонгогчид даанч ойлгохгүй нь харамсалтай.

Иргэн [202.126.89.151] 2022-09-29 14:34:45

Н.Учрал гэж нэг юм одоо юу вэ, Их засаг их сургууль гэж олигтой мэргэжилтэн ч бэлдсэн юмгүй, баахан олон салбар сургууль байгуулж, бусдын карманыг буруу аргаар суйлж олсон мөнгөөрөө бүх эрхтэнээ солиулж, эхнэртэйгээ энд тэндээ ботокс шахуулчихаал бага хуцаарай. ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬД ОРЖ СУРНА, ИХ ЮМ МЭДНЭ ХИЙ ИТГЭЖ ГЭЖ ХАЙРАН ЦАГ, МӨНГӨӨ ШУНАЛТНУУДАД ӨӨРӨӨ АВААЧИЖ ӨГЧ ШУЛУУЛАХ ХЭРЭГГҮЙГ ХҮМҮҮС МЭДЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙ ҮР ХҮҮХДЭЭС ТЭР ИХ МӨНГӨ АВЧИХААД, ДЭЭРЭНС НЬ НЭМЭЭД ЖДҮ-ЭЭС МӨНГӨ АВЧ БСАН ИЧГҮҮРГҮЙ НОВШ ШҮҮ АРД ТҮМНИЙГ БАГА ДОРОМЖЛООРОЙ, ЛАЙ ЛАНЧИГ ЧИНЬ ӨАРТ ЧИНЬ ИРСЭЭР Л БГААГ Н.УЧРАЛ ТА УХААРААРАЙ ХҮН ЮМ БОЛ....

Иргэн [103.212.118.88] 2022-09-29 13:14:56

Бүгд ард түмэнээс Сонгогсон !!!!!!! одоо болохоор би олн зарцтай гэж ,ул гэж , ядуу гэж, хоосон толгойнуудаа Яг Одоо бүдийг шахан зайлуулах!!!!!!Ард түмэний өмнө ажилана гэж долгинож гарч ирчихээд - одоо хэдэн төг саасан бололтой !!!!!!!!!зайлуулчих яг ард иргэдээ дромжилсон шиг заылуул Новшнуд хогнууд чанар муу нь мэдлэгүйн гай!!!!!!!!!! муу буг чөтгөрийн гар хөлнүүд удахгүй тасарна !!!!!!!!!!!

Зочин [192.82.77.177] 2022-09-29 10:15:33

угаасаа удирдах ажил хийж байгаа зарим хүмүүс феодалын нийгмийн үеийн сэтгэхүйтэй л явж байгаашд, МАН-ын боловсон хүчнүүд

зочин [59.153.87.199] 2022-09-29 09:35:25

Тэр Увсын засаг дарга Чимэдийг огцруулья. Биднийг доромжилсон байна.

tusa [59.153.87.199] 2022-09-29 09:32:42

Тэр увсын засаг дарга нэртэй мал өөрийгөө эзэн гэж ойлгоод иргэдээ бүгдийг зарц гэж боддог эргүү төлөг байна. Энэ үгний төлөө шууд огцруулах хэрэгтэй. Увсынхан нэр төрөө олж авах хэрэгтэй дээ. Зарц л биш юм бол.......


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.