МОНГОЛБАНК: ГҮЙЛГЭЭНД 30, 40, 50 МЯНГАТЫН МӨНГӨН ДЭВСГЭРТ ГАРГАХ ЭСЭХ НЬ УИХ-ЫН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛ

Aдмин / Эдийн засаг

Монгол төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларсаар байна. Ам.долларын эрэлт ихэсч, нийлүүлэлт багассаны улмаас ханшийн өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа нь эдийн засгийн зарим үзүүлэлт, иргэдийн худалдан авалтад сөргөөр нөлөөлж буй. Монгол Улс сардаа 300 сая ам.долларыг үрдэг гэсэн судалгаа бий. Энэхүү валютын урсгалыг дотооддоо барих, цаашлаад ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг эдийн засагчид ярьж байна. Намрын чуулган удахгүй эхэлнэ. Үүгээр ирэх оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн батлах билээ. Ирэх жилийн төсөвд шинэ том төслүүдэд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ Сангийн яам мэдэгдсэн. Мөн гадаад өрийг бууруулах чиглэлд илүү анхаарна гэдгээ хэлсэн.

Ам.долларын ханш нэмэгдэх, төгрөгийн ханш улам унасаар байгаа энэ үед үүнийг зохицуулах үүрэгтэй Монголбанк ямар бодлого барьж ажиллаж байгааг тодрууллаа. Тэд төгрөгт итгэх, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байна гэв. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг нэмэгдүүлснээр төгрөгийн ханшийн уналтыг тогтвортой барих боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр эдийн засагчид болон олон нийтийн дунд Монголбанкнаас шинэ буюу том мөнгөн дэвсгэрт гаргах асуудал идэвхтэй яригдаж байна. Төгрөгийн хамгийн том дэвсгэрт нь 20 мянга. Үүнээс дээш 30, 40, 50 мянган төгрөгийн дэвсгэрт гаргах уу гэдэг асуудлаар болон хадгаламжийн хүүгийн асуудлаар албаны эх сурвалжаас дараахь тодруулгыг авлаа.


-Ам.долларын өсөлтөөс шалтгаалж төгрөгийн худалдан авах чадвар суларч байна. Үүнээс болоод иргэд банкуудад бэлэн мөнгө хадгалуулах нь багассан гэх мэдээлэл байна. Ер нь Монголбанкнаас хадгаламжийн хүүг өсгөх үү. Энэ асуудал дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 10 орчим хувь байна. Сая манайхаас бодлогын хүүгээ өсгөснөөс хойш зарим арилжааны банкууд хүүгээ бага зэрэг өсгөөд эхэлж байгаа. Банк бүрийн хүү харилцан адилгүй, гэхдээ дунджийг нь тооцоод үзэхэд 10 хувь болж байгаа юм. Хадгаламжийн хүү хугацаанаасаа хамаараад мөн адил өөр байдаг шүү дээ.

-Бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор бусад банкууд хүүгээ нэмсэн гэж ойлгох уу?

-Бодлогын хүү гэдэг бол төгрөгийн суурь өгөөж. Энэ хүүгээс зах зээл дээр байгаа бүх хүү шалтгаалж байдаг. Ойр үеийн зах зээлийг харахад валютын ханшийн өсөлт эрчимжиж байна, инфляци явж байна. Ийм үед төгрөгийн суурь өгөөж буюу бодлогын хүүг нэмэгдүүлчихээр төгрөгт итгэх итгэл нэмэгднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүмүүс төгрөгийн хадгаламжаа барих сонирхол нь өснө гэсэн үг л дээ. Бодлогын хүүг 12 болгоод өсгөчихөөр дагаад хадгаламжийн хүү өснө гэж ойлгож болно.

-Нийгмийн дунд шинэ мөнгөн дэвсгэрт гарах эсэх талаар сонирхож байна. Өөрөөр хэлбэл 30, 40, 50 мянгатын дэвсгэрт гарах уу. Энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Манайхаас аравдугаар сарын 1-нээс өмнө ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлах төслийг УИХ-д өргөн барьдаг шүү дээ. Энэхүү төсөлд мөнгөн дэвсгэртийн зохистой бүтэцтэй холбоотой заалтууд орчихсон явж байгаа. Гэхдээ мөнгөн дэвсгэртийг батлах асуудал бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Шинэ мөнгөн дэвсгэрт гаргах эрх Монголбанкинд байдаггүй.

-Танайхаас шинэ мөнгөн дэвсгэрт гаргах төслөө УИХ-д танилцуулах юм байна гэж ойлгож болох уу?

-Бидний хувьд энэ асуудлаар судалгаа хийж байж танилцуулна. Одоогоор 11 төрлийн дэвсгэрт байна. Үүний үр ашиг нь ямар байна, дэвсгэрт болгоны насжилт ямар байна, хэрэглээ ямар байна гэх мэт зохистой бүтцэд нь анализ, шинжилгээ хийгээд улмаар УИХ-д танилцуулна гэсэн үг.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.32] 2022-10-02 06:02:43

ДОЛЛ АРЫН ХАНШ ӨСӨХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ? ДОЛЛАРЫН ХАДГАЛАМЖТАЙ УЛСУУДАД АШИГТАЙ, ТЭР НЬ ХЭН БЭ?

Иргэн [202.126.88.203] 2022-10-01 12:38:08

УИХ-д сууж бгаа энэ муухай юмнууд баталж,,яаж ард иргэдэд гай болох болоо. Мөнгө ямар цаас юмуу энэ балайнууд эдийн засгаа унагаах бодлого барьдаг юм уу зориудаар ...

Зочин [202.21.107.98] 2022-10-01 01:59:51

Өндөр тоотой мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг нь улс орны эдийн засгийг доройтуулах нэг арга байх даа

Зочин [192.82.91.5] 2022-09-30 13:38:27

Арай арай ийм сэтэхүйтэй новшнуудаа зайлуул. Бараг л хорлон сүйтгэх ажиллагаа бус уу

Уншигч [103.10.21.250] 2022-09-30 09:26:06

Мөнгө хэвлэх аргаа олждээ монгол тагрөг нойлын цаас болж байхшив

и [202.9.46.71] 2022-09-30 07:10:49

төррин хулгаачууд ихтэй улс яаж хөгжихвдээ нам нам дагсан жижиг томгүй монголыг цуслахаар 1 доллор удахгүй 5к байтугайл болхондээ 50000 мянга гээд том тоотой эрээн цаас гархын бол альч оронд солиулж болдоггүй ядаж хужаа орос 2 т төгрөгөө долороор солиулдаг болчуул манай дарга царайлсан гоё яригчид хиигээсэээ

Мөнгө гаргадаг дараалал гэж дэлхийд бий. [139.5.216.216] 2022-09-30 06:26:27

Дэлхийн улсуудад 30 мянгат, 40 мянгат гэсэн мөнгөн тэмдэгт байдаггүй. Одоо манайх шинэ мөнгөн тэмдэгт гэвэл 50,000 төгрөг л гаргах ёстой. Дараагийн тэмдэгт бол 100,000 төгрөг. хэдийд гаргахыг нь эрх бүхий хэд л мэднэ. Тэгээд л дараа нь 200,000 төгрөг, 500,000 төрөг ээлжээ хүлээнэ. Тэдгээрийг л харахгүй байвал сайн байна. Ер нь УИХ, Засгийн газрын гишүүд, Монголбанкных нь ийм дараалал байдгийг мэдэж л байгаа ш дээ.

ХҮН ХҮН [192.82.75.211] 2022-09-30 06:01:24

МОНГОЛ ТӨГРӨГ ЧИХЭРИЙН ЦААС БОЛХУУ ЯААН ДАА ЭНЭ ТЭНЭГ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ МОНГОЛЧУУД БИД ТӨГӨРГӨӨН АЛТ БОЛОН БУСАД БАЯЛГААРААН БАТАЛГААЖУУЛААД БҮХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ МОНГОЛ ТӨГРӨГӨӨР ХИЙЖ МОНГОЛЫН БАНКААР БҮХ ГҮҮЛГЭЭХ ХИЙЛГЭХ ЮМ БОЛ МОНГОЛ ТӨГРӨГ ДЭЛХИЙД ХАМГИЙН ҮНТЭЙ НЬ БОЛОХ БИШ ҮҮ ӨНӨӨДӨР ГАДНИЙХАН МОНГОЛЫН БАЯЛАГААР БАТАЛГАА БОЛГОЖ НОГООН МӨНГӨӨН ҮНЭД ХҮРГЭЖ ИРГҮҮЛЭЭД БИДЭНД ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛГОН ӨГЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ,, ТЭНГҮҮДЭЭ,,

Зочин [202.179.26.64] 2022-09-30 05:59:06

Уг нь 1 тэгээ хасах хэрэгтэй.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.