СЭМҮТ-ийн удирдах албан тушаалтан дүүгээ ажилд авч, 67 сая төгрөгийн хохирол учруулжээ

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс аравдугаар сарын 3-7-нд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-“Э” нь гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан гэх;

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан нь өөрийн төрсөн дүүг хууль бусаар албан тушаалд томилон ажиллуулж улсад 67.474.522 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 50 сая төгрөгөөр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;

-Иргэн “А” нь Булган аймагт тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад 80 сая төгрөгийн хахууль санал болгосон гэх;

-"Өвөрхангай аймгийн АЗЗА" ТӨХК-ийн удирдах албан тушаалтан нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг өөр компанийн дансанд шилжүүлэн гарган авч хувьдаа завшсан гэх;

-Бичил санхүүгийн хөгжлийн сангийн удирдах албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;

-Увс аймгийн Сагил сумын удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөг өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр авсан гэх;

-БНХАУ-ын иргэн “З” нь нийтийн албан тушаалтан “Т”-д 142.257.500 төгрөгийн хахууль өгсөн гэх;

-“А” нь төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэргүүд байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.