ЕХ дотоод шаталтын хөдөлгүүртэй шинэ автомашин худалдаалахыг хориглоно

Aдмин / Хууль

Европын Холбоонд /ЕХ/ 2035 оноос эхлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй шинэ автомашиныг худалдаалахыг хориглохоор болжээ. ЕХ-г даргалж буй Чех улсын мэдээлснээр, гишүүн орнууд, Европын парламентын гишүүд, Европын Комисс 2035 он гэхэд автомашин үйлдвэрлэгчид нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа 100 хувь бууруулах ёстой гэдэгт санал нэгджээ. Ингэснээр 27 гишүүн оронтой тус холбоо шатахуун, дизель хөдөлгүүртэй шинэ автомашины худалдааг хориглохоор болж байна. Энэ талаар 2030 он гэхэд уур амьсгалд сөргөөр нөлөөлж буй хорт хийн ялгарлыг 1990 оныхтой харьцуулахад 55 хувиар бууруулах ЕХ-ны уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой баримт бичигт тусгажээ.

“Бид автомашинаас ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтай холбоотой хэлэлцээг дөнгөж сая дуусгалаа” гэж Европын парламент дахь Францын гишүүн, тус парламентын Байгаль орчны асуудал эрхэлсэн хороог даргалж буй Паскаль Канфин “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Автомашинууд нь одоогоор ЕХ-ны нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын 12 хувийг эзэлж байгаа бол тээвэр дөрөвний нэг орчмыг бүрдүүлдэг байна. ЕХ-ны гишүүн орнууд одоо уг зохицуулалтыг соёрхон батлах ёстой. Дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хориглох талаар төлөвлөгөө байхгүй ч тэдгээрийг цахилгаан автомашинууд орлоно гэдэгт найдаж байгаа ажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.