НАЛАЙХ ДҮҮРЭГТ НЭГ СУРГУУЛИЙН 19 ХҮҮХЭД ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН АСУУДЛЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Aдмин / Хууль

Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн асуудлыг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж эхэлжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 19:25 цагийн үед Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны таван хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ дагуу шалгахад Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн В1 давхрын танхимд хичээллэж байх үед нэг сурагч таталт өгсөн, дөрвөн сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна.

Эдгээр хүүхдүүдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гаргажээ. Уг үйлдэлд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.27.125] 2022-11-19 05:30:59

Засвар хийсэн будаг эмус гэгч юмнууд чинь ямар юм сайн шалгах хэрэгтэй удаа хордуулдаг бодис байж болно шүү сайн шинжилээрэй !!!!@Хүүхдүүд минь зүгээр лбайх болтугай Бурхан минь!!!!! Зориулалтынбайранд хичээлүүлээч Манай энэ төр засаг оон нутагууд сум дүүрэг ер нь Хариуцалга Гэж байхгүй дөжирсөн гарууд байх юм..!!!!!!!!!

зочин [192.82.84.134] 2022-11-21 01:34:59

битгий хуц чиний сонгосон МАН юм байгаа биз дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.