ТӨРИЙН АЛБА БУЮУ ТУРШЛАГАГҮЙЧҮҮДИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ДАМЖАА
Төрийн албаны удирдлага, зохицуулалтын туршлага Монголд хангалтгүй түвшинд байна. Монголын улсын төрийн албаны зөвлөл төрийн хяналт, удирдлагын үүргийг давхардуулан хэрэглэх хуулийн заалттай ч удирдлагын арга хэлбэрийг бараг хэрэгжүүлдэггүй, удирдах ажилтны бие даасан байдал гэж байхгүй бөгөөд даргын ажлыг гүйцэтгэх туслах албан тушаалтнууд өмнөөс хийдэг.
Албан тушаалтны нөөцийн бүртгэлийг ТАЗ хөтөлдөг ч бүртгэл мэдээлэл байхгүй.
Хүний нөөцийн удирдлагын хэрэгжилтийн хүрээнд албан хаагч тогтмол сургалтад хамрагдаж мэргэшлээ дээшлүүлэх үүрэгтэй албан хаагч жилд хамрагдах сургалтын дундаж хугацааг заасан мэдээлэл байхгүй.
1.Төрийн албыг хянах, хэвийн ажиллагааг хангах үүрэг ТАЗ-д бий.
2.Төрийн албаны удирдлага зохион байгуулалтыг хангах, хэрэгжүүлэх гэсэн үүрэг хүлээж байна.
Ийнхүү хяналтын үүрэг хүлээсэн байгууллага төрийн албаны удирдлага зохион байгуулалтын нэлээдгзй хэсгийг хариуцах нь олон улсад байхгүй жишиг. Үүнээс үүдэн төрийн албаны шатлан дэвших зарчим алдагдаж,ашиг сонирхлын зөрчил үүсгэх магадлал нэмэгддэг ажээ. Мөн бас ноцтой гажуудал илэрч байгаа нь төрийн албаны зэрэглэлийн бүтэц нь эмх замбараагүй, системтэй ажлын байрны шинжилгээ, гүйцэтгэх чиг үүргийн ангилалд үндэслэээгүй, Ижил төстэй албан тушаалууд өөр өөр зэрэглэлд хамаардаг зохицуулалт үйлчилж байна.
Мөн ёс зүйн хэм хэмжээ зайлшгүй шаардлагатай төрийн албанд дараахь зарчим алдагдсаар байна Хуулийн хүрээнд олон нийтийн хяналтад шударгаар ажиллах; Албан тушаалаа өөртөө ба бусдад давуу ба сул тал бий болгох зорилгоор ашиглахгүй байх; Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах; Ажил олгогчийн итгэлийг даах. “Хөрөнгийн хариуцлага” үнэт зүйлийн хүрээнд нийтийн албан хаагч нөөцийг өгөөжтэй, үр дүнтэй ашиглана.
Үүнд: Нийтийн төсөв, өмч, хөрөнгийг өгөөжтэй, үр дүнтэй захиран зарцуулах; Аливаа үйл ажиллагааны хүн болон байгаль орчинд үзүүлэх өнөөгийн болон урт хугацааны үр нөлөөг харгалзан үзэх; Мэдлэг, мэдээллийг хуулийн дагуу олж авах, хадгалах, хуваалцах. “Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалт, олон улсын туршлага-Монгол Улс”... товхимолоос
Сэтгэгдэл
Зочин [103.26.193.216] 2022-11-29 16:19:36
toriin albanii zuvluliin buduun teneg avgai nar yu ch nedehgui. Shaal hudlaa ene neg luivraa bolimoor yum doo. Tomilgoo ni uridchilaad hiigdchihsen bdg medtuud deer baahan humuusiig nemj goridloho toruulj urusulfuuleed l
Зочин [124.158.66.31] 2022-11-26 02:29:52
Төрийн алба төрлийн алба болоод удаж байна даа
Irgen [66.181.183.129] 2022-11-26 02:23:15
Darga bol zuvhun gariin useg zurdag gangan zaluus yum.
Иргэн [202.126.90.30] 2022-11-26 02:05:41
Томчуул, Авилгачидын ах дүү, хамаатан садан, цүнх баригчидын удам дамжсан авилгач хулгайч болох дамжаа.
Зочин [192.82.73.114] 2022-11-25 10:16:09
МАН шат шатанд нь самарч дууссан. Суганы үс бөгсний алчуурууд
ЗОЧИН [202.21.97.242] 2022-11-25 03:07:32
ТӨРИЙН АЛБА ЦҮНХ БАРИГЧ НАР БУЮУ БӨГС ДОЛООГЧ НАРААР ДҮҮРСЭН ШҮҮ. МӨНГӨӨ ТӨЛӨӨД ОРЖ ИРСЭН ГЭСЭН МАЯГТАЙ НӨХДҮҮД АРД ТҮМНИЙГ ЧИРЭГДҮҮЛЖ ТӨРИЙН АЛБАНЫ НЭР ТӨРИЙГ ШАВХАЙТАЙ ХУТГАЖ БАЙГААГ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ АНХААРАЛДАА АВАХГҮЙ БОЛ ТӨР ОРШИН ТОГТНОХОД ХЭЦҮҮ БОЛЖ БАЙНА. ТЭР ДАРГЫН ХҮН ТЭДЭН ТӨГРӨГНИЙ ХҮН ГЭСЭН ХАЯГТАЙ БОЛЦГООЖ БАЙГАА.
Зочин [188.162.254.123] 2022-11-25 02:51:31
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!