Гадаадад байгаа монгол иргэд 2022 онд $500 саяыг эх орон руугаа шилжүүлжээ

Aдмин / Эдийн засаг

Гадаад улс оронд ажиллаж байгаа иргэдийн эх орон руугаа шилжүүлдэг валютын 2022 оны тайланг Дэлхийн Банкнаас гаргажээ. 2020 оны хүн амын тооллогоор гадаадад оршин суудаг 122 мянга 300 хүн байгааг Үндэсний статистикийн хороо танилцуулсан. Тэдний 58% буюу хоёр хүн тутмын нэг нь Ази, Номхон дайлан бүсэд байгаа гэсэн статистик гаргаж байв. Түүнээс 40 орчим мянга нь БНСУ-д суудаг байна.

Тэгвэл сүүлийн гурван жилд гаднаас Монгол руу шилжүүлэх иргэдийн мөнгөн дүн буурчээ. 2021 онд нийт 535 сая ам.доллар шилжүүлсэн бол 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар 500 сая доллар шилжүүлсэн нь ДНБ-ий 3.2%-тай тэнцэж байгаа юм. Харин Монголд байгаа гадаад иргэд 144 сая ам.доллар буюу манай улсын ДНБ-ий 0.9%-тай тэнцэх хэмжээний мөнгийг эх орон руугаа шилжүүлжээ.

Монголчууд 1998 оноос хилийн чанадаас мөнгө шилжүүлж эхэлснийг уг дата харуулж байна. Тухайн жилд 6 сая, цаашлаад 2000 он хүртэл 10 сая ам.доллароос бага хэмжээний мөнгө шилжүүлж байсан бол үүнээс хойш тасралтгүй нэмэгдэж, 2019 онд 561 сая доллар шилжүүлсэн нь түүхэн дээд хэмжээ аж.

  • Дэлхийн Банкны тооцооллоор 2022 Энэтхэг улсын иргэд эх орондоо хамгийн их мөнгө шилүүлсэнд байна. Тус улсын иргэд нийт 100 тэрбум ам.доллар буюу ДНБ-ийхээ 2.9 хувьтай тэнцэх хэмжээний валютыг илгээжээ.
  • Энэхүү шилүүлсэн дүнг тухайн орны хүн амд харьцуулбал, Энэтхэг улсын нэг хүнд 71 ам.доллар ногдох хэмжээний мөнгийг тус улсын иргэд гаднаас шилжүүлсэн бол Монгол Улсын нэг хүнд 151 ам.доллар ногдож байна.

2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн улс орнуудаас Киргиз, Ливан, Тажикистан, Тонга гэсэн орнуудын иргэд ДНБ-ийхээ 31-50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний валютыг эх орондоо шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.95] 2022-12-02 19:58:07

Ардчилсан улс биш учир хил хааж өгнө үү

Зочин [103.140.11.203] 2022-12-02 19:49:12

Бодвол Оюу толгойн хэд баахан доллар гаргаж дээ! Одоохондоо буяныг гаргах ёсгүй юмсан! Хаха..


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.