Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах МАН-ын галт тэрэг нэгэнт хөдөлжээ...

Aдмин / Хууль

Эрх баригч нам төр удирдах бүрэн чадамж нь эргэлзээтэйд тооцогдож улс төрийн намын институд гэхээсээ мафи болов уу даа гэх хардлага олны дунд хүчтэй байна. Үүнийгээ батлан гэсэн мэт сонгуулийн амлалтынхаа ард гарч чадахгүй л байна. Мөрийн хөтөлбөр нь ч биелэлтгүй. Татвар нэмэхгүй, ядуурал буруулна, ажлын байр нэмэгдүүлнэ, улс орны хөгжил дэвшлийг хурдасгана, шударга ёсыг эрхэмлэнэ... гэх мэтийн олон амлалтууд мөрийн хөтөлбөртөө тусган гарч ирсэн ч эрх баригчдын алдаатай байдлаас үүдсэн хохирол нийгмийн зонхилох хэсгийн бухимдал, стресс, доройтолд ташуур болов.

Ард түмний дэмжлэгийг хүлээж чадахгүйгээ мэдсэн эрх баригч нам сүүлийн үед улс төрийн аргаар төрийн эрх мэдэлд хүчээр лав суух оролдлого хийж үнэмлэхүй эрхээ хэт давуулан эдэлсээр. Сөрөг хүчнээ нухчин дарах. Ардчилсан намынхан чөлөөт нийгмийн үзэл санаа, хүний эрх эрх чөлөөг давамгайлуулах нийтлэг үзэл санааг хамгаалах үүргээ сайн мэддэг хэвээр, одоохондоо тарж бутрах болоогүй, олон мянган гишүүд нь нэг үзэл санаан дээр байгаа болохоор үүн дээр нийгмийн бухимдал, шударга бусд дургүйцсэн ард олон нэмэгдэн хэзээ мөдгүй эрх баригчдын ноёрхолд цэг тавьж мэдэхээр уур амьсгал бүрдсэн учраас сөрөг хүчний нэр хүндтэй лидерүүдийг гэмт хэрэгт гүтгэх, бүртгэл, бүрдүүлэлтийн байгууллагыг ашиглан улс төрд сөрөг хүчингүй болохоор улайрсан сохор, муйхар арга хэрэглэх аж.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүч түрэн хийх. Үндсэн хуулийг нэг нам дангаар, зарчим мартагнуулсан заль мэхний шинжтэй байдлаар удаа дараа суудлуу засан тухлах сандал ширээнээс дордуулан өөрчлөн засч ухаж, төнхөх эцэстээ улсын тусгаар тогтнолд сөрөг нөлөөтэй.

Сөрөг хүчний байр суурийг хүчээр устгах хамгийн шилдэг арга болох даргыг нь гишүүдээр нь бус эрх баригчдаас томилох хор найруулж, үүнийгээ бататгах гэсэн мэт АН-д нэр хүндээ нэгэнт алдаж, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг ашиглан хутган үймүүлэх аж. Ингэснээр эцэг хуулийг эцсийн амьсгалгүй ч болгож мэдэх янз янзын өөрчлөлт хийхээр савалцгааж байна.

Ирэх сонгуульд ялалт байгуулан хэмжээгүй, хязгааргүй засаглах эрхээ олж авах Сонгогчдын тодорхой тоог гишүүдээрээ эзэлдэг сөрөг хүчин буюу Ардчилсан намыг эрхэндээ оруулах нь дарангуйлал, ухралт мөн ч ирэх УИХ-ын сонгуульд нэгдүгээрт төрөөс хулгай хийгчдийн хар мөрийг баллах хоёрдугаарт дахин сонгуульд ялалт байгуулах санаархалд эцэс төгсгөлгүй автаж үүгээр нь УИХ-д нэг ч гэсэн суудал авч явцуу сонирхолд автагчид болох гишүүнгүй шахам жижиг намуудыг алчуур болгон ашиглаж гэмээ арчих нь. Ард түмнээсээ айдаг эрх баригчид, улс орноо сүйрүүлэгчид гэж нэгэн үеийнхэн тэр чигээрээ түүхэнд хар нэртэй үлдэх гээгүй л бол эртхэн улс төрийг ч, төр засгийг ч зөв шударгаар ажиллуулах цаг болжээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.177] 2023-01-11 15:51:51

76байхад япуурч байгаа юм чинь120болвол дэлхийгээс арчигдахым бна л дөөө

Зочин [192.82.86.14] 2023-01-10 12:22:59

ҮНДСЭН ХУУЛИЙГ ЭД НАРААР ХИЙЛГЭЖ ХЭРХЭВЧ БОЛГҮЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ЦОНХООР ОРООД БАЙНА ГЭХЭЭР ХАЯАВЧААР ОРХООР БОЛГООД ЗАСААД ТЭР ХУУЛИАР ДАХИАД АРД ТҮМНИЙ БҮХ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛНА ЭД НАРЫГ ТАРААААА

зочин [192.82.88.150] 2023-01-10 11:08:56

АН эрх барьж байсан бол ийм хэргүүд илэрнэ гэхэд санаанд буухгүй байна. Аль нэг намыг өмчилж эрх мэдэл олох гэсэн хор найруулга харагдаж байна. 2 танхимтай болбол 500 хүнийг намаас нэр дэвшүүлэхгүй .орон тооны бус ерөнхийлөгчийг сонгодог. 76 гишүүнд байнга хяналт тавьдаг байлгахад юун буруу байхав. Шүүх хуулийнханыг цэвэрлэх механизм байх хэрэгтэй. Тиймгүйгээр 76 гишүүн хуралдаа ч ирдэггүй. Нэгжлэг энэ тэрд хамгаалалттай шудрага ёсыг эсэргүүцдэг бүлэглэл бий болжээ. МАН-ын залуучууд харин булайг дэлгэж чадаж байна. Цэвэршихээс бүү ай.

zochin [122.201.19.4] 2023-01-11 11:41:31

ямар хэрэг илэрсэн юм бэ, ямар ч хэрэг илрээгүй

Иргэн [64.119.26.21] 2023-01-10 10:31:53

Үндсэн хууль МАН намын тоглоом болжээ. МАН- гүй үндсэн хууль батлавал монгол өөдлөх замдаа орно гээд хутагт хувилгаад нь хэлээд өгөөч!!!

Зочин [71.163.37.57] 2023-01-10 10:06:35

Тэгээд шаардаач , юу ч өөрчлөгдөхгүы 32 жил боллоо үхэрнүүд тэмцэж чадахгүй хөөрхийм

Зочин [203.17.23.221] 2023-01-10 09:49:07

76 хулгайч байсанг 120 хулгайч болгосноор хулгайчийн ах дүү, хамаатан олуулаа УИХ-д суух бололмжтой болох байх даа. Өөр ямар ач холбогдолтой юм бэ

zochin [202.179.15.3] 2023-01-10 09:27:19

1 нам үнэмлэхүй эрх барьж байх үед үндсэн хуулинд өөрчлөлт хийхийг эсэргүүцэж байна. өөрсдөдөө ашигтай хуулийн өөрчлөлтүүдийг хийх нь ойлгомжтой. дараа нь өөр нам үнэмлэхүй эрх мэдэлтэй болбол бас л үндсэн хуулинд гар дүрнэ гэсэн үг. ингээд бид венесуэла шиг африкийн улсууд шиг боллоо

зочин [202.9.46.88] 2023-01-10 08:38:50

ман сөнөх нь цаг хугацааны л асуудал юм улс орныг хулгайлсан сүйрүүлсэн д ард түмэн хариуцлаг тооцож 76 гийн сүүлийн 7 жилийн дансны орлого зарлагыг шалгаж харицлага тооцохыг ард иргэд шаардах болно

Зочин [202.179.21.195] 2023-01-10 12:52:24

тэгээд шаардаач


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.