Дотоодын хүнсний барааны үнэ тогтворжих ч импортынх буурахгүй хэвээр байна

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн стастикийн газрын мэдээгээр гурил дунджаар 2400-3000, хонины мах 10000-12000 төгрөгийн үнэ ханштай байна. ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 7000-8000 төгрөгийн үнэтэй байна. “Меркури зах”-д хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 8000 төгрөгөөр “Хүчит шонхор зах” худалдаалж байна. Ургамлын тос дунджаар 8,308 төгрөг буюу 7000-10320 төгрөгийн үнэтэй байна. Гүрж ногоон цайны дундаж үнэ 2022-10-03 өдөр 3,837 төгрөг байсан ба түүнээс хойш 2023-01-16 өдрийг хүртэл тогтмол 3,821 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 3000-4900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр худалдааны төв”-д хамгийн хямд буюу 3000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 4900 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. Фүжи алимын дундаж үнэ 2022-12-26 өдөр 6,486 төгрөг байсан ба түүнээс хойш 2023-01-16 өдрийг хүртэл тогтмол 6,743 төгрөгийн дундаж үнэтэй байв. ОХУ өндөгний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.71 хувиар буюу -9,848 төгрөгөөр буурсан,

Монгол банкны мэдээгээр инфляци хоёр оронтой хэвээр байгаа нөхцөлд хэрэглээний үнийг бууруулах бодлого, иргэдийн амьдралд бодит нэмэр болохуйц төр засгийн шийдвэр чухал хэвээр байна. Ялангуяа ийм хүнд үед иргэдийн хүүхдийн мөнгө ялгавартай олгогдож, бүртгэлийн будлианаас үүдэлтэй нөхцөл байдалд иргэдийн бухимдалд улам түлхэц болов.

Дараалсан баяруудын сизоноор иргэдийн худалдан авалт нэмэгдэх далим гарч үнэ ханш огцом нэмэгдэх цикл таардаг ч үүнийг угтсан салбар салбарын төрийн уян хатан зохиуцуулалт байхгүйтэй адил явж ирсэн нь яран дээр шарх гэгчийг санагдуулам. Хэдий дотоодоосоо ихэнх хувиа хангадаг мах гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш савлах нь бага ч мах гурилаар хязгаарлагддаг хэрэглээ гэж байхгүй болохоор импортын барааны үнэ ханшид иргэдээ ч аж ахуй нэгжүүдээ ч хохироогүй байх тал дээр анхаарах цаг тулгарлаа.

Тоо баримтын эх сурвалж .: Нийслэлийн статистикийн газар :. (ubstat.mn)


Сэтгэгдэл

Монголчуудаас хамаарах зүйл бараг байхгүйдээ. [103.57.94.26] 2023-01-24 18:20:49

Монгол нь бусад улсын зах зээлийн нөхцөл ба үнийг даганаа. Тэрнээс биш Монгол гадаадын зах зээлд нөлөөлөх боломжгүй. Харин дотоодын барааны үнэ өссөн нь монголчууд бидний дотроо шийдэх асуудал. Гэхдээ энэ нь мөн АДИЛ гадаадын эдийн засгийн нөхцөлтэй БАС холбоотой.

Зочин [77.68.40.56] 2023-01-24 09:49:11

Махны үнэ чинь тэнгэрт хадлаа.Итпортоор оруулдаггүй биз дээ

Зочин [77.68.40.56] 2023-01-24 09:50:02

Бас цагаан идээ

зочин [202.9.40.37] 2023-01-24 09:46:16

үнийн хөөрөгдөлдөө анхаарлаа хандуулаачээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.