Б.Галаарид: Монголоо үгүйсгэсэн зурхайн маргаан
Шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулаа монгол зурхай, гагцхүү сарын эх, үргэлжлэх хугацаа зэргийг тооцох аргачлал, математик томъёолол нь ялгаатай, түүнээс биш аль аль нь өөрийнхөөрөө зөв гэдгийг зарим нөхөд яагаад олон түмэнд хэлдэггүй юм бол? Түвэдүүд анхны хаан Nyatri Tsenpo(gNya’-khri btsan-po)-гийн үе буюу нийтийн тооллын өмнөх 127 оноос мөрдсөн өөрийн цаг тоололтой, шинэ жил нь зунаас эхэлдэг байсан. Энэтхэг бярман Chandranath Tsilu Pandit 1025 онд Түвэдэд ирж жарны тооллын системийг танилцуулснаар 1027 оноос түвэд лит буюу Tibetan calendar түүхээ эхэлсэн.
Гэхдээ нийтэд дэлгэрээгүй, сүм хийдийн газруудад хэрэглэж байхад нь Хубилай хаан Пагва(1235-1280)-ыг Түвэдийн захирагчаар томилж, түвэд литийг тэндхийн төрийн албан ёсны цаг тоолол болгосноор сая дэлгэрч эхэлсэн. Хөх нуурт төрж, Амдогийн Гонлун хийдийн хамбаар насан элтлээ суусан хошууд аймгийн тайж гаралтай монгол хүн, нэрт соён гэгээрүүлэгч, шашны зүтгэлтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) түвэд зурхайн 14-15-р зуунд бий болсон пүг, цүр гэх хоёр өөр ёсны шимийг нь авч монгол газрын хуваарьт тохируулсан шинэ зурхай бий болгосон нь “Төгс буянт шинэ зурхай”.
Энэ бол дараа дараагийн олон монгол мэргэд нэмж сайжруулсаар ирсэн жинхэнэ монгол зурхай.
Түвэд зурхайг ба-бэ-гүй хуулаагүй, дээр нь шар зурхай, хар зурхайн зарим элементийг ч ашиглаж баяжуулсан харагддаг. Сарны арвидал, хомсдол буюу тэргэл, битүүнийг гол болгож тооцоолол хийдэг учраас өдөр давхардаж, алгасдаг нь алдаа биш, Сар тодорхой одны ордыг туулан өнгөрөх жигд бус замыг харин ч маш нарийн тооцож чадаж байгаагийн илэрхийлэл юм.
Рабжун буюу жарны тооллыг монголчууд 1027 оноос хэрэглэж эхэлсэн гэдэг бол худал. Түвэдүүд 1027 онд жарны тоолол анх хэрэглэсэн, тэр жил нь туулай жил байсан учраас жарныг туулайгаас эхэлдэг, тэр нь Хятад зэрэг Азийн орнуудын хулгана жилээс жарнаа эхлэн тоолдог системээс 4 жилээр зөрдөг. 1027 онд монголчууд Түвэдээс он тооллын систем авах хэмжээнд ойр дотно харилцаа тогтоогүй байсан болохоор түвэд ёсоор туулай жилээс жарнаа эхлүүлдэг систем Монголд хожим нэвтэрсэн нь тодорхой.
Шар зурхайг хятад зурхай гэж олон хүн боддог. Яг хятад зурхай бол бас биш.
Хятадууд Хань улсын үед зуны тэргүүн сарын шинийн нэгнийг жилийн эх гэж үздэг зурхайтай байсан. Өөр ч олон янзын зурхай бий. Хятадууд Шан (МЭӨ 1600-1046 оны орчим) улсын үеэс билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг “Хаврын баяр” гэж нэрлэн бурхан шүтээн, өвөг дээдсээ тахих ёслол үйлддэг байсан болохоос, жилийн эхлэл гэж тэмдэглэдэггүй байсан нь одоо ч зарим байдлаар ажиглагддаг.
Хубилай хааны үед исламын онуудын зурхайчдыг од эрхэс судлах тоног төхөөрөмжтэй нь Юань хэмээх Их монгол улсын нийслэлд дуудан ирүүлж, хятад, монгол, түвэд зэрэг газар газрын эрдэмтдийг цуглуулан 1278 оны орчим Зурхайн хэргийн хүрээлэн байгуулж, эрдэмтдийн боловсруулсан албан ёсны зурхай, цаг улирлын бичгийг харьяа улсуудын хэлээр хэвлэн түгээж эхэлжээ. Тэгэх явцад 1280 онд Сүн улсын зурхайч Гуо Шоужин(1231-1316) маш сайн цаглабар боловруулж чадсан тул Юань гүрний хэмжээнд төрийн бодлогоор түгээн хэрэглүүлсэн байна. Тэгэхээр манайхан шар зурхайг хятад зурхай гэж үздэг нь буруу бөгөөд тухайн үеийн дэлхийн олон соёл, иргэншлийн мэдлэгт тулгуурлан, Монгол хааны ивээл дор Бээжинд бүтээгдсэн, Хубилайгаас Тогоонтөмөр хүртэлх монгол хаад төрийн үйлд мөрдөж байсан тооллын систем юм.
Их Юань улсын монгол хаадын зарлиг, шийдвэрээр бий болгож, төрийн хэрэгт мөрдөж байсан цаг тооллын систем илүү төгс болсон учраас дараа нь Мин улс (1368-1662), Манж Чин улсууд (1636-1912) хэвээр нь авч хэрэглэсэн. Япон, Солонгос, Вьетнам зэрэг Азийн олон орон авч хэрэглэсэн.
Нэг зүйл нэмж хэлэхэд Чингис хаан 1227 онд нас барсан, түүнээс 53 жилийн дараа буюу 1280 онд Шар зурхай зохиогдсон тул уг зурхайг зарим хүмүүс “Чингисийн шар зурхай” гэж нэрлэж байгаа нь бас буруу юм. Монголчууд эртдээ намар шинэлдэг байсан гэдэг нь Н.Нагаанбуу тэргүүтдийн ярьдаг монгол тооллын систем. Дөрвөн улирлын эхийг өдөр шөнийн тэнцлээр авдаг учраас Өвөл гэхэд европ тооллын 12 сарын 22-нд эхэлнэ. В.Котвич, Г.Н.Потанин нарын судлаачид энэ системийг монголчуудын ардын он тоолол, бөө мөргөлийн зурхай зэргээр нэрлэж байв. Өнгөрсөн зууны эхэн хүртэл ардын дунд тод, бүдгээр уламжлагдан хадгалагдаж байсан тооллын систем. Хамгийн анх, тэгээд ч нэлээд гүнзгий судалсан эрдэмтэн нь В.Котвич.
Тэрээр 1924, 1928 онуудад “O chronologji mongolskiej” хэмээх бүтээлдээ монголчуудын уламжлалт тоололд сарыг хэрхэн нэрлэж байсан, жилийн эх хаана байсан зэргийг ордосын монголчууд, халимаг, буриадуудын жишээн дээр түлхүү тайлбарлахыг хичээсэн байдаг. Харамсалтай нь монголчуудын 4 улирлын тайлга тахилгын утга учир зэрэг гол чухал ойлголтуудыг судлаагүй учраас хангалттай гүнзгийрүүлж чадаагүй нь харагддаг. Монгол тоололд анхаарал хандуулсан дараагийн судлаач нь Н.Л.Жуковская. Араас нь нэрлэх хэд хэдэн судлаач бий. Алиных нь ч судалгаа Н.Нагаанбуугийнхад хүрэхгүй.
Энэ мэтийг нуршихын учир нь Төгс буянт зурхай, Шар зурхай, эртний монгол тооллын аль аль нь монголчуудын бүтээл. Хүн төрөлхтний мэдлэгт ийм их хувь нэмэр оруулснаараа бахархах ёстой атал биесээ үгүйсгэн “Зөвхөн минийх үнэн” гэж муудалцаж суугаа нь харамсалтай. Одоо монголчууд нийтээрээ григорийн тооллыг хэрэглэж байна. Мөн хүн амын үнэмлэхүй олонхи нь жилийн эхийг Төгс буянт зурхайгаар гаргаж байна. Уламжлалт монгол толлоороо намар, мөн Шар зурхайн дагуу шинэлж байгаа хүмүүс ч бас бий. Тэгэхээр монголчууд та бид он тооллын хэд хэдэн системийг зэрэг хэрэглэж байгаа ард түмэн гэсэн үг. Алийг чухалд үзэх нь хувь хүний сонголт, бусад нь тэрхүү сонголтыг хүндэтгэдэг байхад л зурхайн тухай хэрүүл тасарчих юм шүү дээ, уг нь.
Сэтгэгдэл
Зочин [202.131.225.53] 2023-01-26 12:05:39
тэрбиш гуайн зөв байдаг шүү дандаа
зочин [202.126.89.200] 2023-01-26 10:03:46
ОЛОН ЮМ ХУЦАЛГҮЙ ЭРЛИЙЗ ЛУУХААНУУД НУТАГТАА ОЧИЖ ЦАГААН САРАА ХИЙ.
Зочин [64.119.23.248] 2023-01-25 15:57:08
Хөлдөх шахаж бна
Зочин [103.212.117.79] 2023-01-25 14:30:53
шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг ... гэдэг шиг л юм дөө :(
Иргэн [202.9.46.41] 2023-01-25 13:39:29
Хүйтэн сэрүүн нь хамаагүй ээ.Сарны хөдөлгөөнөөр болно .Зун ч цас ордоог.Манайх буруу өдрөө тэмдэглээд бн аа.Хятад Солонгостой адил бх ёстой.1 өдрийн зөрүү байж болно оо.Малнууд минь.Монгол сар гэж бхгүй ээ.Дэлхийн дагуул сар 1 л бгаа.
Малын төлөөлөл [103.57.93.53] 2023-01-26 20:36:47
Та тэр хятад ахан дүүстэйгээ л цуг золгоно биз! Бид таны ухаанд хүрэхгүй тул Төгс буянтынхаар золгоноо. Монголчуудыг мал хэмээсэн та Монгол биш гэдгээ өөрөө нотлов шив!
Оо [66.181.181.105] 2023-01-26 10:40:47
Заавал хятад солонгосыг Монгол улс дагах албагүи гээд баигаа юм биш үү Ухаантан минь Нэг сарын дараа харин ч манаид таатаи улирал баих болно
BBB [183.177.99.230] 2023-01-25 12:49:09
Халуун оронд хавар эрт болдог юм уу. Манайх л Азиудаас илүү байна гэж байх уу, Солонгос Хятадууд шинэлээд байдаг. Манайхан энэ Тэрбишийн зурхайгаар дандаа буруу шинэлээд байх шиг байхын.
Ч.Бадарч [192.82.71.16] 2023-01-25 12:39:57
Галаарид минь ээ хоёр зүйл сануулъя. Нэгэн зүйл: Эртний хятадын Шан улс болбоос таны хэлснээр НТӨ 1600-1046 онд бус НТӨ 1766-1122 оны хооронд 644 жил оршин тогтсон билээ. Нэгэн зүйл: НТ-ын 1280 онд Хубилайн зарлигаар шар зурхай цоо шинээр зохиогдоогүй билээ. Бүр тэр цагаас даруй 2000 орчим жилийн өмнө буюу НТӨ 1122--256 онд оршин байсан эртний хятадын Жоу улсын үеэс хэрэглэж асан уг зурхайг НТӨ 104 онд баруун Хань улс /нтө 202-нт 8/ авч хэрэглэн жилийн эхийг хаврын тэргүүн сарын цагаан сар хэмээн нэрийдсэн түүхтэй. Тэр цагаас буюу НТӨ 104 оноос эх авч азийн бүх улс түмэнд тархсан уг зурхайг НТ-ын 1218 онд Чингис хааны зарлигаар төрийн мэргэн сайд Елюй Чуцай засан сайжруулснаар Их Монгол улсын Зурхай болж НТ-ын 1280 онтой золгосон билээ. Харин НТ-ын 1280 онд уг зурхайг таны хэлсэн Чингис хааны ач Хубилайн зарлигаар Гоу Шоу Жин тэргүүтэн мэргэд дахин засан сайжруулсан түүхтэй билээ. Тэгэхээр Чингисийн шар зурхай гэж нэрийдэхэд хол зөрөхгүй бизээ.
Зочин [43.242.242.59] 2023-01-25 10:31:27
Эрлийзүүд шар зурхайгаар явж байна. тэр нь ч аргагүй. шар зурхайг Бээжинд хятдын нөхцөлд тохируулж хийсэн. харин Төгсбуянт бол Монголын цаг агаар нөхцөлд тохируулж хийсэн болохоор Монголчууд төгсбуянтаараа харин дулаан орнууд шар зурхайгаар хаврын баяраа тэмдэглэх нь зөв юм. Казахууд бүр 3-р сард хаврын баяраа тэмдэглэдэг. одоо ч хаврын урь орох нь битгий хэл ид өвлийн тачигнасан хүйтэн болж байгааг Монголчууд минь мэдрэхгүй байна гэжүү. Тэгэхээр төгсбуянтын зурхай үнэнд Монголчуудад ойр зурхай байнаа
Зочин [202.21.108.168] 2023-01-25 14:52:27
Маш зөв санал нэг байна шүү .
зочин [139.5.219.222] 2023-01-25 10:26:32
Манайд 1-р сард олон удаа шинэлдэг дээ. Хавар өвөл нь чухал биш байна. Манж л монголчуудыг номхон байлгах зорилгоор шарын шашины зарим чиглэлийг оруулсан харагддаг. Зурхай байж болно. Зөв нэг тоон дээр тогтох хэрэгтэй ийм хоёрдмол зүйлийг өөрийнхөөрөө гэдэг зөв юм уу. Үнэн хоер байдагүй шүү.
Т.Ганбаатар [66.181.161.150] 2023-01-24 22:05:15
Цаг тоогоо монголчууд алдаагүй бгаа гэдгийг цаг хугацаа нь нотлоод бгаам биш үү дөрвөн ёсөд дөнжин үхрийн эвэр хуга хөлднөө гэдэг одоо тэр хүйтэн чинь болж л бн
Зочин [66.181.160.36] 2023-01-24 22:00:31
Өвөл золгоод яахийн вэ хавараа золгий доо
Оо [66.181.181.105] 2023-01-26 10:45:08
Харин тиим Монгол улс тусдаа тэмдэглэхэд буруудахгүи
Зочин [71.163.37.57] 2023-01-24 20:29:36
Дэлхий нийтээрээ сарны шинэ жилээ тэмдэглээд дуусч байна үхэрнүүд ээ хэ хэ
ЗОЧИН [202.126.89.200] 2023-01-26 10:02:43
Танай урд нутагт цагаан сар нь болж байгаа тийшээгээ очиж цагаал луухаан минь
Зочин [66.181.161.170] 2023-01-25 09:34:35
Аль тоолол нь зөв бэ гэдгийг цаг агаар нь хүртэл нотолдог шүү дээ. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд шүү дээ. 4 есөд биш.
Зочин [103.10.22.121] 2023-01-24 23:02:28
Хөлдөх шахуу хүйтэн байна. Монголд хавар болоогүй ээ. Хөх мөрөн шар мөрөн хавьд болсон байх
зочин [202.126.89.142] 2023-01-24 19:49:05
хэдэн жилийн өмнө намсрай зурхайч тэрбишийг олон удаа дуудсан 2уулаа нар сар од гаригаа харж бгаад мэтгэлцье гэж гуйгаад . нөгөөх нь олны өмнө булай болбол өөрийнх нь орлого бхгүй болно гэж айгаад ерөөсөө очоогүй
Зочин [66.181.161.170] 2023-01-25 09:35:24
Тэнэг юмнуудтай юугаа ярьдаг юм гээд тоогоогүй байхаа.
Лол [66.181.161.94] 2023-01-24 17:57:57
Жил бүр Тэрбишээр золгож ирсэн. Шинийн 1 дандаа зөрдөг. Тэрбиш бол худлаа. 1.21 яг хаврын тэргүүн сар таарсан. Солонгос болон бусад орнууд манайхаас хамаагүй илүү мэдээд байна хаврын эхэн сараа
Зочин [66.181.161.170] 2023-01-25 09:36:10
Цаг агаараа хараач. Хавар болж уу
Зочин [66.181.161.170] 2023-01-25 09:32:29
Тэгээд өөрийнхөөрөө л золгооч
Зочин [103.10.22.121] 2023-01-24 23:03:31
Хөлдөх шахам хүйтэн байна. Дулаан оронд хавар болсон. Монголд хавар болоогүй байна
ss [43.228.130.138] 2023-01-24 16:14:15
1сарын 25-наас 2 сарын 25-ны хооронд хийх хэрэгтэй. энэ хугацаанд сар гарахгүй өдөр битүүн, шинийн 1н нь мэдээж шинийн 1-ний өдөр гэсэн үг. энэ жил 1,21 2,21-нд шинийн 1 таарч байна. тийм болохоор 2,21-нд золгох нь хамгийн зөв халуун орны хүмүүс 1 сардаа хийх нь зөв, манайх аль болох 2-р сард цагаан сараа хийх ёстой. 1-р сард яаж ч бодсон хавар эхлэхгүй
Зочин [66.181.161.94] 2023-01-24 17:58:32
Намайг бага байхад 1 сард цагаан сар болдог байсан шүү.
дсс [86.99.132.240] 2023-01-24 15:40:11
Шинэ жил зун болдог Монголд гэх байхоо энэ хэдэн архичидаас болж
Зочин [192.82.83.33] 2023-01-24 17:01:19
Эрлийзүүд л Бээжинд зохиосон шар зурхайгаа дагаж шинэлж байгаа юм бна даа . Монголчууд Ар Монголд зохиосон жинхэнэ Монгол зурхай Төгс Буянтын зурхайгаа дагах нь зөв юм бна шүү