ТӨРИЙН БАНК “ХҮНДЭТГЭЛИЙН АЯН-2023” -АА ЗАРЛАЖ БАЙНА
Монгол Улсын өнцөг булан бүрт 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг үзүүлдэг Төрийн банк нь 10 дах жилдээ нийт ахмад харилцагчиддаа зориулан “Хүндэтгэлийн аян”-аа зарлаж байна. Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян”-р Төрийн банкны хамгийн өндөр настай 93 ахмад харилцагчиддаа хүндэтгэл үзүүлж сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардуулна. Мөн 2023 оны 01-р сарын 18-ны өдрөөс эхлэн 02-р сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн банканд шинээр хадгаламж нээлгэсэн, хадгаламжиндаа орлого нэмсэн, шинээр тэтгэвэрийн данс болон карт нээлгэсэн мөн тэтгэвэрийн зээл авсан ахмадуудын дунд урамшуулалт аян зарлаж нийт 37 харилцагч ахмадуудаа урамшуулахаар болжээ.
Аяны урамшуулалд:
-
31 харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн алтан багцыг 100,000 төгрөгөөр нээлгэх эрх
-
Гурван харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн 400,000 төгрөгийн багцтай оношилгоонд хамрагдах эрх
-
Гурван харилцагчийг 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрхээр тус тус урамшуулна.
“Хүндэтгэлийн аян-2023” аяны урамшууллын эздийг 2023 оны 02-р сарын 19-ний өдөр Төрийн банкны State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Эрхэм харилцагч Та бүхэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилдээ Эвийг хичээж, сайныг бэлгэдэн, сайхан шинэлээрэй!




































































Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Ж.Гүррагчаа: Монголын хоёр дахь сансрын нисэгч үндэснийхээ хиймэл дагуулыг сансрын бүхээгээс тойрог замд оруулна хэмээн найддаг
ЗГ: Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Монгол эрчүүдийн дундаж нас 67.9 байна
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 4.4 их наяд төгрөгт хүрчээ
Монгол эрчүүдийн дундаж нас 67.9 байна
Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байна