“Юнивишн” ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

Aдмин / Хууль

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон суваг дамжуулах, гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Улаанбаатар хотын бүсэд “телевизийн олон суваг дамжуулах” үйлчилгээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон “Юнивишн” ХХК нь өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх буюу 1.163.740.176 төгрөгийн торгууль ногдууллаа.

Юнивишн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан №В22/043 дугаартай үндсэн багцуудын шинэчилсэн нөхцөлд Улаанбаатар хотын бүх орон сууцанд өрхийн үйлчилгээний “S plus” багцыг 39.900 төгрөгөөр, гэр хороололд яг ижил үйлчилгээтэй “S plus” багцыг 43.900 төгрөгөөр хэрэглэгчдэд дамжуулахаар шийдвэрлэсэн байна. Өрхийн үйлчилгээний төлбөрийг орон сууц болон гэр хороолол гэж ангилан ялгавартай үнэ тогтоосон нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдэл юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.152] 2023-03-02 03:33:08

unee buulgahgui bol sar bur torguuli taviasai

Баярсайхан [66.181.179.148] 2023-03-01 18:32:01

38500төгрөг төлдөг байсан бол одоо 44500 төг төлж байна.ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалаач.торгууль тавьснаас ч чинь болоод төлбөрөө нэмээд байна шүү дээ.

Зочин [66.181.179.148] 2023-03-01 18:28:18

Сар бүр авдаг төлбөрөө нэмээд бүр өндөр болгочихлоо.торгуулиас гадна ард иргэдийнхээ эрх ашгийг давхар хамгаалж байгаач.та бүгдийн шалгалтыг үл тоож байна ш дээ

Зочин [202.126.90.120] 2023-03-01 14:13:08

Ёр нь өндөр төлбөттэй юнивишнэас хотол олноороо гарахад гэмгүй шүү. Одоо үнээ буулгахыг хараад болохгүй бол гарцгаах хэрэгтэй. Маш өндөр төлбөр авдаг. Нэг их гийгүүлсэн юмгүй юм байж. Торгууль нь бага байна. Дахин шалгаачээ.

Зочин [202.70.38.18] 2023-03-01 07:58:30

Торгууль бага байна. монголд байхгүй өндөхщр төлбөр авдаг. кино үзэх төлбөр ч өндөр . төлбөрөө авч болно кино багцдаа сонголт байхгүй ядаж турк киног хувь хүн сонголтоороо төлбөрөө төлөөд үзэж болох эрхтэй байх шаардлагатай . дэндүү монопольдсон даварсан ххк байгаад байна. санал хүсэлт авдаггүй . багц дотор байгаа кинонууд нь бүх сувагаар гарцан дээр үеийн кинотой ямарч сонголт байхгүй арай хэтэрхий

Зочин [103.87.255.130] 2023-03-01 07:50:03

зөв гэхдээ торгууль бага байна

Иргэн [94.252.122.6] 2023-03-01 00:52:24

Юнивэйшингээс гарья.

зочин [103.229.122.50] 2023-02-28 23:32:17

Юнивишн маш их гацдаг болчихсон шүү дээ. Цагийн хүрд нэвтрүүлэг гардаг цагаар бол бүр их гацдаг, бараг үзэх боломжгүй болсон доо. Хэрэглэгч нь хэт олон болчихоод ачааллаа дийлэхгүй болчихсон юм биш үү? Орон нутгийнхан ба УБ-ын гэр хорооллын өрхүүдэд 1 сарын үнэгүй үзэх урамшилтайгаар холбож байгаа гэж худал ярьж хүмүүсийг хуурч юнивишн-д холбодог ба үнэн хэрэгтээ ямар ч урамшилгүйгээр бүх сарын төлбөрийг бүрэн авдаг, зүгээр л гэр хорооллынхныг ба орон нутгийн хүмүүсийг хуурч мэхэлдгийг анхаараач ээ.

Юнивишн хэрэглэгч [192.82.70.238] 2023-02-28 22:56:29

Юнивишн 4.0 гэж балай юм нь маш их гацна. Юм үзэж байхад өөрөө үсэрч гараад промо руу орчихно. Маш их гацна. Суурин утас ажиллахаа болиод сар боллоо. Хэлэхээр аппараа шалга гэнэ. Аппарат нь зүв зүгээр байна. Мөнгөө бүтэн авсан. Зөвхөн ашиг харж хэрэглэгчээ үл тоомсорлодог балиар компани! Үнээ дур мэдэн нэмсэн!

Зочин [43.242.243.142] 2023-02-28 22:42:15

Гацаж түгдрээд 2 сар гаран боллоо . Янзалдаггүй ээ . Төлбөрөө бүтнээр нь авсаар л бна . Орлого ашиг бол цөм хийдэг юм бна дөө

Tuxu [103.57.93.200] 2023-02-28 22:23:50

Гурвалсан багцыг салгаж хэрэглэх боломжгүй болгосон.

Мик [192.82.86.190] 2023-02-28 22:00:28

Юнивишн кинонуудаа шинчилхүү би тархиа фарматлахуу... Хэлээч хө

иргэн [66.181.161.101] 2023-02-28 21:56:04

зөв Сувгаа нэмэхээс яанараа өнхаардаггүй Сая үнээ асар их нэмсэн Бас шинэ охон сууц руу ганцаараа монопрль байдлаа аш иглан сүожээгээ оруулж СӨХ тэй гэрэ байгуулан монополь байдлаа аш гладаг

Зочин [103.212.119.132] 2023-02-28 21:40:05

Багануурт 54000 байсан одоо 64000 болсон нь учир нь юу вэ

Зочин [192.82.89.237] 2023-02-28 21:23:15

Үйлчлэгчийг үнэтэй төхөөрөмжид барьцаалаад ямарч сонголтгүй барьцаанд дарамталдаг үйлчилгээ муу үнээ маш их нэмсэн ёстой монофоль луйварчид

Зочин [66.181.185.38] 2023-02-28 20:37:59

Бага л торгууль тавьсан юм шиг

zov [103.212.116.116] 2023-02-28 20:34:51

torgosond bayartai bn, Univision bur het unee nemed hetsvv bna

Жаргал [66.181.160.80] 2023-02-28 20:31:45

Үнээ нэмсэн М багц 3 дугаар бүргүүлээд 15000 хөнгөлөлт авч 37000 төлдөг бсан одоо41400 төлдөг болсон гэр хороолол гээд нэмсэн юм болов уу

Зочин [66.181.161.26] 2023-03-01 14:38:25

Тэр үнэн шүү

holy shit [153.175.167.205] 2023-02-28 20:10:07

orlogiin 4% ni 1 terbum holy shit. 10% huwiar torgohgui bagaduulsan bn.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.