УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын 32 хүнд хилийн хориг тогтоолоо

Aдмин / Хууль

Нийслэлийн Прокурорын газраас Б.Батбаяр нарын нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүгдэгчдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг өчигдөр (2023.03.02) 09:00 цагт "Улаанбаатар" чуулгын байранд эхэлсэн боловч шүүгдэгч Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар нь гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа, шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч О.Хуягцогтын өмгөөлөгч А.Золжаргал нарын зүгээс өөр шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч О.Батбаатарын өмгөөлөгч Г.Гансүх хичээлтэй байгаа гэх, шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Даваажанцан эрүүл мэндийн шалтгааны улмаас, шүүгдэгч Б.Чинзориг өмгөөлөгч сонгон авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

Уг шүүх хуралдаан хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Б.Баттөр, Б.Даажамба, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Т.Оюунчимэг, Д.Уянга, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, О.Хуягцогт, Г.Гантогтох, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Л.Аззаяа, Б.Цэрэндаваа, Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд, Ё.Баатарбилэг, Ц.Билгүүн, Г.Байгалмаа, Г.Санжмятав, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Ням-Очир, М.Золжаргал, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг нарын 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авч, үлдсэн бусад 40 шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 6 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, 1 шүүгдэгчид албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 1 шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болох шүүх хуралдааныг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтов.

Түүнчлэн хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаанд дуудан оролцуулах гэрч, шинжээчийн талаарх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн болно. Жич: шүүх дээр хянагдаж байгаа энэ хэргийн асуудлаар зарим улс төрийн хүчний зүгээс тухайн хэргийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай байдлаар явуулж шүүгдэгчдэд ял завшуулах, эсхүл хэлмэгдүүлэх гэж байна гэх агуулга бүхий улс төржсөн мэдэгдэл гаргасан явдлыг шүүхийн зүгээс хариуцлагатайгаар няцааж байна. Учир нь шүүх хуралдаан бүхэлдээ хаалттай горимоор явагдахгүй бөгөөд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдаан нээлттэй явагдах юм.

Мөн өнөөдрийн шүүх хуралдааны дараа нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар шүүх 32 шүүгдэгчид Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан шийдвэр гаргасан мэтээр шүүхийн шийдвэрийг илтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээ, мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ


Сэтгэгдэл

MEDEE,MN, [122.201.24.81] 2023-03-06 17:29:15

XYN,ALJ,XYJIREGJDEG,ASUUDALIG,ZOGSOOXGYI,BOL,BYDEGI,TUIA,GAZAR,DOOR,XET,DABARJ,BAINA,SHARIL,ASHIGLAJ,GADUUR,GARJ,XYMYYSYYDIG,ALJ,TALDAG,XERZGILDEG,YIL.AJILGAA,ODOR,IX,XIGDEJ,BAINA,DUDS,SURGUULIN,NEREER,X,GANBATIN,NEREER,JIJIGXEN,XAR,NOXOR,YYRGEBJTEI,A,URLAN,DEER,GEZEG,TOROO,ZURAAJ,GEDESGYI,BAIX,A,URLANGIN,JIJYYR,ABGAI,BYDEGI,ALTANTUIA,BOLJ,XUBIRAAD,BYDYYN,GEDES,ILYYDEL,MAX,ARIS,N,GUUJIJ,SALAAD,TER,OROI,IX,AIXTAR,ZYIL,BOLSON,SHY,JAMZ,XUD,URLANGIN,XAJUUD,BAIX,BAAR,RESTRAN,DAMJIJ,GYIDEL,YYSGEGJ,YYSGEED,BAIJ,BAISAN,SHY,DE,

MARSHIL,L,D,ERDENEBAT, [122.201.24.81] 2023-03-06 11:44:44

ULAANBBAATAR,XOTIN,TOMOOXOON,RESTRAN,PAP,BARNI,NUUZ,SYLJEENYYDIG,XUULIN,DAGUU,XAAXGYI,BOL.BARMEN,MENEJIRYYD,ZAXIRUULUUD,N,BYGD,MEREGJILIN,ALUURJID,XULGAAJUUD,BAIDAGIG,XUULIN,DAGJUU,SHITGEL,XYLEELGE,,XYN,XERZILGEX,EGYYTGEX,NYDEEREEN,XOBSDOJ,SYNSIG,N,ABJ,ODOX,BAIDAL,ULAM,IX,BOLJ,BAIGAA,N,GAZAR,DOORX,GYNI,UUL,UURXAI,IL,UURXAI,TRENSHEINI,SUGMAN,UZEL,BAIRNI,PODBOL,GAL,ZUUX,UURIN,ZUUX,ZAXILGAAN,STANZUUDIN,ZUUX,NAS,BARSAN,XYMYYSYYDIN,SHARILIN,NYX,BAR,RESTRANUUDIN,GAL,TOGOO,ZAGDAAGIN,GAZRIN,JORLON,ERYYLJYYLEXIN,BAIR,EMENLEGIN,MORG,XADGALAX,GAZAR,ZAG,UURIN,STANZIN,TOB,BAIRNI,ZAAL,TAGNUUIN,GAZART,BAIRLAX,TUSGAI,PODBOL.UZELEER,DAMJIN,ONGRYYLEX,ASUUDALIG,XUULIN,DAGUU,SHIDBERLEXGYI,BOL.XEREESEEN,XETERJ,BAIGAAG,XATUU,ANXAAR,

MARSHIL.L,D,ERDENEBAT, [122.201.24.81] 2023-03-06 10:54:49

MONGOL,ULSAD,TOMOOXON,SHILEN,BARILAGA,DOTOR,RESTRAN,PAPD,NYYR,ZARAI,BIE,OORJILYYLSEN,DURAAKUUD,AMIGYI,ALBA,XIJ,BAINA,TUXAILBAL,SHANGRELO,SKY,SHINGIS,ZOJID,BUUDAL,BOLON,BUSAD,BARILGUUD,IX,ZEBYYN,YIL,AJILGAA,XIJ,BAINA,MINI,XUBZASAAR,BAIAMAL,XIJ,BAINA,TUXAILBAL,KURTIK,MALGAI,ABAAD,OIU,TOLGOI,KOMPIANI,YIL,AJILGAAND,ASHIGLAX,ZORILGOOR,ABJ,BAIGAAG,TAGNUULIN,GAZART,BAISAN,XUUJIN,AJILTANGUUD,XELJ,BAINA,EZSIN,EZEST,BYX,ETGEEDYYD,XUULIN,XARIUZLAG,YYRNE,

Зочин [202.9.47.34] 2023-03-06 09:11:14

Хичээлтэй... шүүх хурал хойшиллоо ч гэх шиг. Хойшлоод байвал хэн хожих уу

Зочин [66.181.161.78] 2023-03-04 04:57:52

Ганц Ман гэж дуугардаг Алтанхуягийг бас амыг нь үдэж хутгажээ дээ зориуд.Лав Нүүрсний хулгайч биш

Монгол [66.181.161.235] 2023-03-03 23:50:14

Зугтаарай гээд гаргасан хүмүүс яах вэ..тэнд нь бууд...

Зочин [64.119.23.153] 2023-03-03 22:27:36

Эрхэм гишүүд асуудлаа нэг мөр шийдүүлсэн дээр дээ.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-03 20:03:00

ХӨГЖЛИЙН БАНКНЫ НӨГӨӨ АЛДАРТАЙ АМАРТҮВШИН ТЭРГҮҮТЭЙ 30 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧДЫГ ШИЙТГЭЖ ШОРОНД ХИЙГЭЭГҮЙ БАЙГАА ЮМ УУ, БУСАД ХУЛГАЙЧУУДТАЙ НЬ ХАМТ ЯЛЛАЖ ШОРОНД ХИЙЖ, ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ НЬ ХҮҮТЭЙ НЬ ТӨЛҮҮЛ.

Зочин [83.185.47.123] 2023-03-03 14:43:13

Албаар хурал тасалдаг өмгөөлөгчдийн эрхийг хасаачээ

Зочин [192.82.71.223] 2023-03-03 17:03:30

зөв. дахин өмгөөлөх эрхгүйгээр хасах хэрэгтэй

Зочин [203.91.115.52] 2023-03-03 14:07:07

Ийм хулгайчуудыг толгойдоо залсан тэнэгүүд л хөөрхий, хулгайлж авсан өртөгийг нь өөрсдөө худалдаж авч бгаа бараа үйлчлэгээндээ шингээж төлөөд шүтээд сууж байхаас яахав

Зочин [66.181.179.187] 2023-03-03 13:10:51

Банк тоногчдыг шүүх хурал болтол хориоч ээ

Иргэн [192.82.68.205] 2023-03-03 12:15:15

Баттулга тэргүүтэй 32 хулгайчид хилийн хориг тавьжээ

Зочин [192.82.72.253] 2023-03-03 11:58:44

их хурал тарах брлзлоо хангачиж

ШҮҮХ ХЖРАЛ [202.179.24.160] 2023-03-03 10:43:08

БҮГДИЙГ НЬ ХОРЬЖ БАЙЖ Л ЭНЭ ШҮҮХ ХУРАЛДААН ЯВАГДАНА. ӨӨРӨӨР ХЭЗЭЭ Ч ИРЦ БҮРДЭХГҮЙ :... ДАРААГИЙН СОНГУУЛЬ ХҮРНЭ.

Зочин [202.170.73.226] 2023-03-03 10:32:31

Nuurchidee shalgaachee!

ЗОЧИН [202.126.88.127] 2023-03-03 09:47:52

НААД ХУЛГАЙЧУУДАА ХУРДАН ШАЛГААД ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛДАГ ХУУЛИЙН ЦООРХОЙГ ШИНЭЧИЛЖ ХӨРӨНГИЙГ ЗААВАЛ ХУРААЖ ХУРДАН ШИЙТГЭДЭГ БОЛГО

MARSHIL,L,D,ERDENEBAT, [122.201.24.81] 2023-03-06 17:29:09

SHARIL,MORG,XULGAILDAG,XULGAAJUUDIG,XORIOND,XIJ,ASUUDALIG,SHIDBERL,


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.