Алтан тариа“ ХХК 20 сая төгрөгийн торгуулийг үндэслэлгүй хэмээн үзэж, ШӨХТГ-ыг ШҮҮХЭД өгчээ

Aдмин / Хууль

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) "Алтан тариа" ХХК-д торгууль оногдуулснаас талаарх мэдээлэл цахим орчинд таржээ.

Тэгвэл "Алтан тариа" ХХК тус торгуулийг үндэслэлгүй хэмээн үзэж, ШӨХТГ-ыг шүүхэд өгөх болсон байна.

Энэ талаар "Алтан тариа" ХХК-ийн Бизнес, Хөгжлийн хэлтсийн дарга Ө.Саруул-Эрдэнээс тодруулахад "ШӨХТГ-аас хууль бус шийдвэр гаргаж, огт үндэслэлгүй гүтгэн 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Ямар ч компанийн эрхэм зорилго бол ашигтай ажиллах байдаг. Манай компани ерөнхийдөө 10-13 хувийн ашигтай ажилладаг.

Үүнийг бид 20 хувь болгох зорилготой байгаа. Дээрх торгууль бол компанийн ашгийг төрөөс хүчээр буулгах дарамт хэмээн үзэж байна. Тиймээс ШӨХТГ-ыг хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд хандаж байгаа.

Компани ашигтай ажиллах зорилгоо 20 хувь болгохын тулд өнөөдрөөс эхлэн гурилынхаа үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмж байна. Компаниуд ашигтай ажиллахын төлөө явахаар төрөөс та нар ашиг хийгээд байна, ашиггүй хийж болохгүй гээд дарамтлаад байгаа үйл явдал хэмээн бид харж байна" хэмээн тайлбарлалаа.

зураг


Сэтгэгдэл

Зочин [133.200.129.193] 2023-03-06 09:25:07

Олон жил аюулгүй хүнсээр ард олноо хангаж ирсэн үндэсний үйлдвэрээ устгахаар шийдэж дээ

zochin [66.181.160.59] 2023-03-05 16:44:29

gurliin vildbervvdee tur abahgvi bol ard irged suhrunguu barahnee

Зочин [202.55.188.110] 2023-03-04 08:46:02

90 оноос өмнө байсан гурилын үйлдвэрийг хэн хувьчилж буюу луйвардаж авсан бэ ? Түүнийгээ буцааж аваад улсын өмч болгож тэр үйлдвэрээсээ л гурил авч байя !

зочин [192.82.72.219] 2023-03-04 00:59:37

Монголын олон үйлдвэрийн гурил дэлгүүрт худалдаалагддаг биз дээ? Хэрэв Алтантариа ХХК-ийн үйлдвэрлэсэн гурил үнэтэй гэж үзэж байгаа бол бусад үйлдвэрийн хямд гурилыг сонгон хэрэглэх эрх иргэдэд нээлттэй байгаа биз дээ? Хурх, Алтантариа ХХК гурил үнэхээр чанартай, бусдаас сайн, олон давуу талтай биз дээ?

Зочин [66.181.181.146] 2023-03-03 22:15:28

Юун үндэслэл үнээ нэмсэн нь үнэн биздээ

Зочин [202.21.127.167] 2023-03-03 20:33:17

Алтантариад улаан буудай тушаахаар мөнгөө өгдөггүй, харилцагчаа боддоггүй новшийн гарууд. Үйлчлүүлэгч, харилцагчаа шүүсийг нь шахаад өөрсдөө баяжихаа бодно.

Зочин [66.181.189.116] 2023-03-03 19:45:14

Коммунист улс л үнийг хүчээр барьдаг

Зочин [103.212.118.37] 2023-03-03 17:08:30

Компани алдагдлаа үнийн өсөлтөөр нөхөх ёсгүй.

Зочин [202.126.88.158] 2023-03-04 00:16:55

Тэгээд юугаар нөхөх ёстой вэ?

зочин [192.82.71.223] 2023-03-03 16:53:53

импортын цагаан будаанаас үнэтэй гурил идэж байгаа нь худлаа юм уу. лаларууд арай л далимдуулсан.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.