НҮҮРСЭН ЯНДАНГ ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОНО

Aдмин / Хууль

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг хийжээ.

Мөрдөн шалгах газраас он гарсаар автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчлан шалгаж, энэ төрлийн 45 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал хэлэхдээ "Сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын хилээр 39517 кг нүүрсэн яндангаас гардаг бодисыг гарсан. Тухайлбал нэг автомашинд дунджаар 500-700 гр бодис байдаг гэвэл хэчнээн олон автомашины нүүрсэн яндангийн бодис хилээр гарсан бэ гэдэг нь харагдана.

Нөгөө талаас иргэд өөрсдөө авто машины нүүрсэн яндангийн бодисыг мөнгө олох зорилгоор худалдах тохиолдол ч их байна. Нүүрсэн яндангүй нэг автомашинаас дунджаар 200-20 тонны химийн хорт бодис ялгардаг судалгаа гарсан. Гэтэл нүүрсэн яндангүй, оношилгооны газраас зөрчилтэй илэрсэн 2500 гаруй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдолд тодорхой хэмжээний хохирол учруулж байна.

Тиймээс Нийслэлийн цагдаагийн удирдах газраас авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг явуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд агаарын бохирдолд нөлөөлж байгаа автомашины катализатор буюу яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахгүй байх саналыг мэргэжлийн байгууллагад уламжлахаар ажиллаж байна" гэлээ" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.