Эдийн засагч Д.Ангар:"Эрийг нас уулыг цас" буюу Монголын хөрөнгийн зах зээл

Aдмин / Эдийн засаг

Монголд яагаад хөрөнгийн зах зээл хөгжсөнгүй вэ? Олон шалтгаан бий. Үүний нэг нь Монголын компаниуд шинэ, үүсгэн байгуулагч нар нь залуу бсантай холбоотой. Монголын компаниуд 1990-д оны дунд үеэс л байгуулагдсан. Тухайн үедээ үүсгэн байгуулагч нар нь 30 орчим насны л залуучууд бсан. Тэдэнд Хөрөнгийн биржид IPO хийх боломж ч бсангүй, шаардлага ч бсангүй. Харин түүнээс хойш 30 жил өнгөрчээ. Компани нь 25-30 жилийн түүхтэй болсон бол үүсгэн байгуулагч нар нь эхнээсээ 60-65 настай болж эхлэв.

Эрийг нас, уулыг цас гэж байгалийн хуулийг яалтай билээ (парламентийн хуулийг бол манай хэд дураараа өөрчлүүлнэ кк, харин байгалийн хуулийн өмнө хүч мөхөсдөнө). Монголын компаниудын нэг онцлог нь үүсгэн байгуулагч хувь хүнээс 100% хамааралтай, өөрөөр хэлбэл компани нь интитуц болж хөгжиж амжаагүй.

Одоо харин Монголын томоохон компаниуд IPO хийж олон нийтийн компани болохоос өөр сонголт үлдсэнгүй. Гэр бүлийн компани 2-3 үе яваад л дийлэнх нь дампуурдаг гэдэг статистик судалгаа бдаг. Тиймээс компаниа олон нийтийн компани болгож өөрийг нь институци болгож хувь хүнээс хамаарах хамаарлыг бууруулах ёстой. Тэгж байж л компани цаашид олон жил амжилттай үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ.


Сэтгэгдэл

zochin [66.181.166.10] 2023-03-29 17:14:34

яах гэж худлаа ярьдаг бнаа Дэлхийн том компианы 60хувиас илүү нь гэр бүлийнх шүү

ган [59.153.87.29] 2023-03-28 10:49:02

Амартүвшин өөрөө гүйж очоод Жагаагийн аманд орчихсон өмнөөс нь дуугарч байгаа бололтой. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга гэхэд арайл ядруу юм хэлж дээ. Жагаагийн бизнес сэтгэлгээ, заль, нохой зан мундаг шүү. Одоо төрийг ивэлгэж 14 тэрбумын зээлийн өрөнд хурааж цуглуулсан хэрэгтэй хэрэггүй хогоо шахаж зээлээ хаах махинац явж эхэллээ. Хамгийн түрүүнд балгас болоод олон жилийн нүүр үзэж байгаа Хангай нэртэй буудлын барилгыг өгөхөөр оролдох нь гарцаагүй.

Зочин [202.131.225.53] 2023-03-23 08:48:21

pop

Ягшдээ! [139.5.218.33] 2023-03-22 16:24:46

Ягшдээ! Эзэнгүй компани илүү амжилттай болж харагдаач. Яг 1950-60-70 оны үеийн нэгдэл шиг л юм болно. Бас л IPO шиг юм болсон. Бүгд улсын нуруун дээр гарчихаад дотаци нэхээд суучихна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.