“Шударга ёсны талд зогсоно” гэсэн шүүгчдийн тоо 100 давжээ

Aдмин / Хууль

Олон нийт шударга ёсыг хүсч байна. Энэ нь ямар нэг эш баримт, судалгаа нотолгоогүйгээр хэлэхэд л ойлгомжтой хүсэмжлэл юм. Бид шударга ёсыг төрөөс шаарддаг. Төр ч тийм үүрэгтэй. Тэр дундаа шүүх засаглалыг шударга байхыг хүсдэг.

Учир нь сүүлийн үед, ер нь сүүлийн жилүүдэд шүүхтэй холбоотой таагүй мэдээллүүд тасрахгүй байна. Шүүхдэх шинэчлэлийг хуулийн хүрээнд хэд хэдэн удаа хийлээ. Гэвч элдвийн судалгаа, шинжилгээнийдүн, олон нийтийн үнэлэлт дүгнэлтээр сайжирсан гэх байдал үзэгдэхгүй л байна.

Эндээс үүдээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд олноороо холбогдсон хэргүүдийг шүүх шударга шүүнэ гэдэгт олон нийт эргэлзээд байгаа юм.

Харин 2023 он гарсны дараахан нэр бүхий 30 гаруй шүүгч Ерөнхий сайд, Засгийн газар тэргүүтэй нөхдийн хийж буй “шударга ёсны төлөөх тэмцэл”-ийг дэмжиж, “Шударга ёсны талд зогсоно” гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгвэл ингэж байр сууриа илэрхийлсэн шүүгчдийн тоо 100 давжээ. Монгол Улсад 600 гаруй шүүгч бий. Тэдний 20 орчим хувь нь ийн мэдэгдсэн болж таарч байна.

Уг нь шударга ёсны талд зогсох нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг л дээ. Гэвч явж ирсэн тогтолцоо, томилгоо, бусад хүчин зүйлийн улмаас тухайн шүүгчийн үйл ажиллагаанд саад болдог байна. Хуулийг өөрчилсөн ч ийм хүчин зүйлүүд байсаар байгаа ажээ.

Тиймээс шүүгч нар засаглалынхаа нэр хүндийг сэргээх, ажиллах нөхөцөл бололцоогоо хангахын тулд “хувийн шийдвэр” гаргаж буй бололтой.

Угаасаа шүүгч, шүүхийн ажилтнуудын шударга ёсны тунхаг гэж бий. Түүнд нь “Эрхэм зорилго нь шударга ёсны хэмжүүр байх учиртай” гээд“ Зарчим нь бусдын нөлөөнд автахгүй, гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хамгаалан биелүүлэх, Зөвийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Айлгахгүй, алагчлахгүй, найр тавихгүй, сөрөг сэтгэлээр хандахгүй байх, Зан байдал, үйл ажиллагаа бүр нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх, мэргэжилдээ хүндэтгэлтэй хандан, санаачилгатай байж, мэргэшлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн, зохисгүй байдал гаргахгүй, өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрэх ёстой” хэмээн заасан.

Түүнчлэн ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмбэрэллхам жил гаруйн өмнө тус зөвлөлийн даргаар томилогдохдоо “Шүүхийн шинэчлэлийн эцсийн зорилго нь нийгэмд шударга ёсыг тогтоох явдал. Хүмүүс шүүхэд итгэдэг байх ёстой. Шүүх бол иргэдийн итгэл хүлээсэн, эцсийн найдвараа тавьж болдог байгууллага байх хэрэгтэй.

Шударга ёсыг хэрэгжүүлэх хамгийн том баталгаа нь хууль дээдлэх ёсыг хатуу чанга баримтлах явдал юм. Ний нуугүй хэлэхэд шүүхийн нэр хүнд өнөөдөр иргэдийн дунд сайнгүй байгаа нь нууц биш. Шүүхийн шинэтгэл үе шаттай аажуухан явж байна. Буцаж ухарсан зүйл ч бий. Томилгоо, шүүгчийн мэргэжил, мэдлэгтэй ч холбоотой асуудал байдаг. Улс төрийн нөлөөлөлд автахтай холбоотой ч асуудал байдаг.

Нөгөө талаар шүүхийн нэр хүндийг зориуд харлуулах ч тохиолдол гардаг. Өөрсдөө хэрэг төвөг хийчхээд, түүнийгээ цагаатгаж харагдуулахын тулд шүүхийн нэр хүндэд халдах нь ч бий. Тал талын хүчин зүйлтэй холбоотойгоор шүүхийн нэр хүнд буурсан. Тиймээс шүүгчийн нэр хүндийн асуудал нь дан ганц өөрсөдтэй нь холбоотой зүйл биш. Энэ асуудлыг олон талаас нь өргөн хүрээтэй харж байж засаж залруулах ёстой. Шүүхийн нэр хүндийг өсгөхийн тулд шүүх рүү халдсан халдлагыг таслан зогсоох ёстой. Шүүх рүү хүн болгон “чулуу шиддэггүй” байх хэрэгтэй” гэж байв.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2023-03-30 11:49:31

Ээ мэдэхгүй

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-29 09:12:35

ШУДАРГА БУС БАЙГАА НЬ АРД ТҮМЭНД ИЛ БАЙГАА ТУЛ БҮХ ХҮН ШҮҮХ РҮҮ ЧУЛУУ ШИДЭЖ БАЙНА ҮҮНДЭЭ Л ДҮГНЭЛТ ХИЙЖ ШИНЭЧЛЭН ХОНГИЛЫН ШҮҮГЧДЭЭСЭЭ САЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Зочин [59.153.86.108] 2023-03-29 09:08:06

Шүүх 3- дахь засаглал гэдэг утгаараа хэн нэгний талд биш хуулийн талд үнэнч байж улс төрч дарга нараас хол байх ёстой. Авилга гэж яригдсан бол тэр шүүгчийг ажлаас нь маш хурдан холдуулах хэрэгтэй

Зочин [202.126.89.91] 2023-03-28 16:41:43

Шүүгч угаасаа л шударга ёсыг сахина гэж тангараг өргөдөг биз дээ. Харин улс төрчдөд очоод шударга байнаа гээд амлаад, хэлээд яваа хүмүүс жинхэнэ шударга бус байх юм бишүү. Улс төрчийн халаасанд орсон шүүгч шударга шийдвэр гаргах уу. Харин ч чимээгүй б.аа 80% нь шударга байх магадлал их юм

хөвсгөл [122.201.24.125] 2023-03-28 07:54:58

хөвсгөл аймагт шудрага шүүх прокурор гэж байхгүй бна. Аймгийн худалдан авах ажиллагааны газрын даргатай хуйвалдаж олон жил олон удаагийн үйлдлээр их хэмжээний олон тэрбумын хохирол аймаг сум оронд учруулж хувьдаа завшсан новш хулгайчийг 2хон сая төгрөгөөр торгосон байна. дээрх л.батням гэгч малын хулгайч байсан бөгөөд хууль бус үйлдлээр гаршсан луйварчин. түнэл илч ххк захирал гэх

Зочин [31.32.212.183] 2023-03-27 23:41:24

Syygchid ochson nehedyyd bygd l idej yyh hylgai hiih tyhaid baidag baih!!!yyniig ardyyd yamar ikhe yarina be?ene ynen bol ganch ynen orsih gazar maani,senej mehsen baina daa....enyynii esreg eneeh syyhiinhen maani gan hiih hyn alga yy?...................tamini ee!!!!!

Цогоо [150.129.140.176] 2023-03-27 22:39:41

21 аймгийн шүүгчдээс хээл хахуульд холбогдсон шүүгч байдаггүй юм. 21 аймагт 400000 гаруй шүүгч ажилладаг байх шүү. Худлаа хувь, тоо гаргаж олны тархийг угаах хэрэггүй. Бүгд хуулиа сахин биелүүлж шудрага, үнэнийг тогтоохын төлөө ажиллаж байгаа шүүгчид гэж ойлгох хэрэгтэй.

Зочин [66.181.189.46] 2023-03-28 09:05:34

Шудрага бус шийдвэр бүрийн цаана авилга бий.Шүүхийн шудрага бус шийдвэрээс болж хохирсон иргэд зөндөө байдаг.

Зочин [202.126.90.72] 2023-03-27 22:09:07

Шүүгчид улс төрчидийн карманд байга цагт шүүх хэзээж шудрага байхгүй нь ойлгомжтой шүү дээ новш гэж

MARSHIL.L.D.ERDENEBAT, [103.229.120.216] 2023-03-27 21:37:55

100.AILIN,BARILGIN,TOBIN,ZAGDAAGIN,XUURAMJ,BAIZAGJ,DED,XURANDA,URANZEZE,URANJIME,2,XOBSDOJ,6.bolob,

MARSHIL.L.D.ERDENEBAT. [103.229.120.216] 2023-03-27 21:26:07

DARXAN,XOT,ERDENET,XOT,XED,BAGAAG,TODORUULJ,DYRS,BIJLEGYYDEEN,TAARUULJ,XYN,AMIN,TOOG,GARGA,

зочин [66.181.178.150] 2023-03-27 21:22:45

Монголын шүүгч нар 100% шударга ёсны талд байх үүрэгтэй биз дээ? 80% нь хаачив? яачив?

Хаё [202.131.248.206] 2023-03-27 16:38:25

Шүүгчдэд итгэх итгэл 90 хувь алдагдсан. Бүх хүн.

Зочин [202.126.90.137] 2023-03-27 15:58:13

Их өөрчлөлт хийж байж шүүх шинэчлэгдэнэ.ЗҮМБЭРЭЛХАМ гэдэг хүний хуулийхан маш шударга гэх юм билээ.Одоо л зориг зүрхтэй ажиллаж, шүүхийн шинэлэл хийх хэрэгтэй бна.

Зочин [202.126.89.245] 2023-03-27 15:39:14

Ээ эдда. Ерөөсөө л шудрага байх гэж шүүгч болсон биддээ, тангараг өргөсөн биз дээ.

MARSHIL.L.D.ERDENEBAT, [103.229.120.216] 2023-03-27 14:23:23

AMERIKN,NEGDSEN,ULSIN,NATOGIN,ZOBLOLIN,NURSAN,BAISHAND,BYDEGI,TUIA,NUUGDAJ,BAIXAD,N,BARIBJILAA,

Зочин [66.181.190.146] 2023-03-27 18:47:25

ӨӨ ЗА ЗА 600 ГАРУЙ ШҮҮГЧДЭЭС ЗӨВХӨН 20 ХҮРЭХГҮЙ ХУВЬ БУЮУ 5 ШҮҮГЧ ТУТМЫН 1 НЬ Л ШУДАРГА БАЙНА ГЭЖ ХЭЛЖ БУЙ БОЛ ҮЛДЭХ 80-90 ХУВЬ НЬ ӨМНӨХ БҮХ ХУЛШАЙТАЙ, ЯЛ ЗАВШУУЛДАГТАЙ ХУЙВАЛДАЖ ОРООЦОЛДСОН ТУЛ АЙГААД АМАА ҮДҮҮЛЖЭЭ. ИЙМД ТЭДГЭЭР ҮҮГЧДИЙГ ҮҮР УУРХАЙГААР НЬ ЦЭВЭРЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ШҮҮ.

MARSHIL.L.D.ERDENEBAT, [103.229.120.216] 2023-03-27 13:22:01

CHINGIS,XAAN,

Зочин [66.181.190.146] 2023-03-27 18:48:39

үЛДЭХ 90 ХУВИЙГ НЬ ШҮҮХИЙН СИСТЕМЭЭС ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛЖ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙ.

MARSHIL.L.D,ERDENEBAT, [103.229.120.216] 2023-03-27 13:18:49

ZAISANGIN,11,DYGEER,XOROON,IRGEN,JAMZIG,ESYSDEJ,USTGANA,

MARSHIL.LD.ERDENEBAT, [103.229.120.216] 2023-03-27 12:53:44

ZYYNXARAA,ETBOD,BOSOO,OROOLON,TYGSIG,ESYSDEJ.TONILGOB,NOOSOOGI,ERDENEBAATAR,DARAAJIN,XYYR,

Зочин [66.181.166.231] 2023-03-27 12:04:28

80 хувь нь би шударга байж чадахгүй шүү гээд байгаа юмуу кккк

Зараа [202.55.188.45] 2023-03-27 11:56:04

өмнө нь шүүхийн нөхөд тэр чигтээ шодоргосын төлөө бус байснаа одоо л зөвхөн 100 "ширхэг" нь шодоргос гэж дуугарч байгаа юм байна гэж ойлгов, ккк

иргэн [192.82.85.202] 2023-03-27 11:48:11

үнэн л баых болтугай цаг хугацаа харуулнаа харж л байя

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-27 10:41:56

ШҮҮГЧИЙН АРД ТҮМЭН СОНГОДОГ БОЛОЁ. ТЭГЖ БАЙЖ ХУЛГАЙЧДААС САЛНА.

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-27 10:39:27

ҮЛДСЭН 80 ХУВЬ БОЛ БИ ХУЛГАЙЧ АВИЛГАЧ ШҮҮ ГЭЖ ХЭЛСЭНТЭЙ ЯЛГААГҮЙ БҮГДИЙГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.