Дубайд жолоочгүй таксиг туршиж эхэлнэ

Aдмин / Технологи

АНЭУ-ын Дубай хотод замын түгжрэл, зам тээврийн ослыг бууруулах төслийн хүрээнд ирэх сараас эхлэн жолоочгүй таксины эхний ээлжийн туршилтыг хийх гэж байна. “General Motors” компанийн охин компани болох “Cruise”-ийн бүрэн автомат жолоодлоготой таван цахилгаан таксиг Дубайн Жумейра дүүрэгт 8 км зайд турших бөгөөд "манай хот жолоочгүй такси нэвтрүүлсэн Ойрхи Дорнодын анхны хот болно" гэж тус хотын Зам, тээврийн газрын /ЗТГ/ дарга Ахмед Бахрозян ярьжээ. Одоогоор ийм төрлийн таксиг дэлхийн хэд хэдэн хотод, голдуу АНУ, Хятадад туршиж байгаа юм.

“Cruise” компани Сан-Франциско зэрэг АНУ-ын хотуудад жолоочгүй таксины туршилт явуулдаг бөгөөд хот бүр өөрийн гэсэн онцлогтой. Манай хот гэхэд Америкаас цаг агаарын хувьд ялгаатай” гэж А.Бахрозян ярилаа.

Дубай хотын ЗТГ 2030 он гэхэд 4000 автомат жолоодлоготой таксиг үйлчилгээнд нэвтрүүлж, таксины тоог 12 мянгад хүргэхээр төлөвлөж байна. Жолоочгүй такси нь энгийн таксинаас арай илүү үнэтэй боловч “Uber”-ийн такситай ижил үнэтэй байх ажээ. “Cruise” компани Дубай хотын захиргаатай 15 жилийн гэрээ байгуулжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.