Ц.Цогтбаатар дэвжээндээ эргэж ирнэ

Aдмин / Спорт

Узбекистаны Ташкент хотод ирэх гуравдугаар сарын 1-3-нд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно.

Одоогоор 71 орны 516 жүдоч (266 эрэгтэй, 250 эмэгтэй) өрсөлдөхөөр нэрээ өгчээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй есөн тамирчин барилдахаар мэдүүлгээ өгсөн байна.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъябазар, 73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдэд 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, +78 кг-д А.Адьясүрэн нар хүч үзнэ.

Олимпын хүрэл, ДАШТ-ий алтан медальт Ц.Цогтбаатарын хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Токиогийн Их Дуулгад барилдах үеэр гэмтсэн. Үүний улмаас гурван сар тэмцээнд оролцож чадаагүй юм.

Энэ сарын эхээр болсон Парисын Их Дуулгад хүрэл медаль хүртсэн Б.Ганхайч чансаандаа 500 оноо авснаар 37-д жагсах болжээ. Түүний хувьд олимпын эрх авахын тулд чансааны эхний 20-д багтах ёстой.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-27 11:26:44

жорлонд утсаараа тоглож байгаад ирлээ дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.