Японы судалгааны станц саран дээр хоёр дахь шөнөө давж чадлаа

Aдмин / Технологи

Япон улсын саран дээр буулгасан анхны судалгааны станц хоёр дахь шөнөө амжилттай давсныг тус улсын сансрын агентлаг JAXA өчигдөр мэдээллээ. Ням гарагийн орой уг станцаас дохио ирснийг “гайхамшиг” гэж судлаачид үзэж байна. Учир нь энэ станц Цельсийн -170 хэмийн температур хүрдэг сарны урт шөнийг давахаар бүтээгдээгүй юм. Сарны шөнө дэлхий дээрх 14 хоногтой тэнцэх урт үргэлжилдэг.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр Япон улс SLIM (Smart Lander for Investigating Moon) судалгааны станцаа сарны гадаргуу дээр буулгаж чадсан юм. Ингэснээр тус улс АНУ, Зөвлөлт, Хятад, Энэтхэгийн дараа дэлхийн дагуулд амжилттай хүрсэн тав дахь улс болсон.

Гэхдээ SLIM станцад техникийн доголдол гарч, төлөвлөж байснаас өөр өнцгөөр буусны улмаас эрчим хүчний систем нь нарны гэрлээр шууд цэнэглэгдэх боломжгүй болсон юм.

Тиймээс саран дээр буусныхаа дараа хэдхэн цаг ажиллаад батарейн цэнэг нь багасаж, унтраахаас өөр аргагүй болж байжээ. Найм хоногийн дараа нарны гэрэл зөв өнцгөөр тусахад станц сэрж, хэдэн өдрийн турш ажиллаж, геологийн судалгаа явуулсны эцэст нэгдүгээр сарын сүүлээр эхэлсэн сарны шөнө дахин унтах горимд шилжсэн юм.

Японы эрдэмтэд сарны чулуулаг болон дэлхийн эрдсийн найрлагыг харьцуулах замаар сарны үүсэл гарлын талаар мэдээлэл олж авахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.96] 2024-02-27 09:14:47

Манай дэлхийн улс орнууд хоорондоо өрсөлдөөд, бүгд л нар сар луугаа дайраад байх юм. Улс болгон сансарт төмрийн хог нийлүүлж байснаас нэг л том байгууллага байж болдоггүй юм уу. Нар сар 2 байхгүй болбол дэлхий яах бол!

Зочин [203.98.76.249] 2024-02-27 10:27:18

СИРУС А РУУ НҮҮНЭ ЭЭ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.