Гэрлийн долгионоор ажилладаг чип бүтээжээ

Aдмин / Технологи

ФИЛАДЕЛЬФИ, 2024 оны хоёрдугаар сарын 26 /tech.news/. Америкийн Пенсильванийн их сургуулийн инженерүүд нарийн төвөгтэй математик тооцооллыг хийхдээ цахилгааны оронд гэрлийн долгион ашигладаг бичил чип бүтээжээ. Энэ талаарх шинжлэх ухааны өгүүлэл Nature Photonics сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Тэдний бүтээсэн цахиурын фотоник (SiPh) процессор нь энэ төрөлдөө анхных нь бөгөөд хиймэл оюун ухааны технологид ашигладаг мэдрэлийн эсийн сүлжээг зохион бүтээх, математикийн үндсэн үйлдэл болох вектор матрицын үржвэрийг гүйцэтгэх чадалтай ажээ.

Инженерүүд 150 нанометрийн хооронд хэлбэлзсэн, чипний хавтангийн жигд бус зузааныг ашиглан ийм үр дүнд хүрсэн байна. Энэ арга нь материал нэмэхгүйгээр тодорхой нэг бүтэц загвараар гэрлийн тархалтыг хянах боломжийг олгодог ажээ.

Эрдэмтдийн хэлснээр, ийм төхөөрөмж нь нарийн төвөгтэй тооцооллыг бараг гэрлийн хурдаар хийж чадах гэнэ. Түүнчлэн компьютерын санах ойд нууц мэдээллийг байршуулахыг шаарддаггүй, үүнийг параллел тооцооллоор хийдэг тул хакердуулахаас бараг бүрэн хамгаалагдсан бүтэцтэй.

"Таны мэдээлэлд нэвтрэхийн тулд огт байхгүй санах ойг хэн ч хакердаж чадахгүй" гэж чипийг бүтээхэд оролцсон эрдэмтдийн нэг болох Фируза Афлатуни ярилаа.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.