АНУ тэргүүтэй 10 улс 6G технологи хөгжүүлэлтийн үндсэн зарчмуудыг тохиролцохоор нэгджээ

Aдмин / Технологи

Дараа үеийн утасгүй харилцаа холбооны технологи болох 6G системийг хөгжүүлэх үндсэн зарчмуудыг боловсруулахад хамтран ажиллахаар 10 улс нэгдсэн тухай АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордноос өчигдөр мэдээлжээ. Уг зарчмуудад үндэсний аюулгүй байдлыг хангах, хамтрагч орнуудын хооронд мэдээллийн урсгалыг ил тод болгох, хөнгөвчлөх, зөвшилцөлд суурилсан дэлхийн стандартыг бий болгох зэрэг зорилт багтсан байна.

“Энэ хамтын ажиллагаа нь илүү хүртээмжтэй, тогтвортой, аюулгүй, амар амгалан ирээдүйг бий болгоход зайлшгүй хувь нэмэр болно гэдэгт бид итгэлтэй байгаа бөгөөд бусад улсуудын засгийн газар, байгууллага, оролцогч талуудад эдгээр зарчмуудыг дэмжиж, бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ. Хамтарч ажиллахаар санал нэгдсэн улс орнууд нь АНУ, Япон, Австрали, Их Британи, Канад, Чех, Финланд, Франц, Өмнөд Солонгос, Швед юм байна.

Уг эвсэл дараа үеийн утасгүй харилцаа холбооны технологийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтэд Хятад улстай өрсөлдөх нь тодорхой байгаа. 6G технологийн мэдээлэл дамжуулах хурд одоогийн 5G технологийн хурднаас хамгийн багадаа 10 дахин өндөр байх юм. Шинэ технологийн стандартыг 2025 онд баталж, 2030 оноос нэвтрүүлж эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Kyodo News


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.