Лу.Гантөмөр: Иргэдийн амьдралыг сайжруулж чадахгүй бол Улаанбаатар хотын зовлон нэмэгдээд л байна

Aдмин / Улстөр

Нийслэлийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө нийслэлийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөнөөр та бүхэн юуг чухалчилж ярьж байна вэ?

-Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бүхий л асуудлыг ярьж байна. Ярихдаа бид гарц, шийдлийг нь хайсан, санал, санаачилгаа дэвшүүлсэн байдлаар хэлэлцлээ. Хамгийн чухал нь Улаанбаатар хот хүчирхэг том эдийн засагтай болбол Монгол Улсын эдийн засаг, хөгжил цэцэглэн хөгжинө гэдгийг онцлон ярилаа. Мөн Улаанбаатар хотын ирэх дөрвөн жилийн хөгжлийн төлөвлөгөөг ярилцлаа. Нөгөө утаа, түгжрэлийг арилгахын тулд суурь шалтгаанууд нь юу вэ гэдгийг олж харах ёстой. Энэ суурь шалтгаан бол ажилгүйдэл, ядуурал. Тэгэхээр өнөөдөр иргэдэд орлого алга байна. Гэтэл нийслэл Улаанбаатар хот бол Монгол Улсын хөгжлийн төв цэг байх ёстой. Энэ хотыг жижиглэснээр Монгол Улс улам бүр доройтно.

-Улаанбаатар хотын эдийн засгийг хүчирхэг байлгахын тулд хамгийн түрүүнд ямар ажил, ямар бодлогын том өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай юм бэ?

-Хамгийн түрүүнд энэ олон авлигачдаасаа бид салах хэрэгтэй. Авлигачдаасаа салах ажлыг АН-ын хувьд хатуу зарчим баримтлан хэрэгжүүлэх болно. Дараа нь нийслэлийн дүүрэг болгон өөрийн гэсэн хөрөнгө оруулалтаа бизнес рүү хийе гэдэг зүйлийг ярилаа. Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн ХАБ-ыг дүүрэг болгонд байгуулах. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт энэ ХАБ-ыг байгуулснаар 20 гаруй мянган мэдээлэл технологийн код хийдэг залуучуудыг бэлтгэх. Өнөө цагт мөнгө, бизнес цахим руу шилжсэн. Тэр утгаараа Улаанбаатар хот өөрөө цахим шилжилт рүүгээ 100 хувь орох шаардлагатай. Дээр нь гадны ажлыг Монголд оруулж ирж хийж чадах тэр том хүчийг бий болгох хэрэгтэй. Энэ бол Баянзүрх дүүргийн боломж, жишээ. Энэ мэт Сонгинохайрхан юу хийх шаардлагатай вэ. Чингэлтэй, Хан-Уулын онцлог юу вэ гэх мэтээр эдийн засгийн өсөлтийг хүчирхэг болгох боломж бий.

-Утааны асуудлыг дулаараад л мартдаг. Үүнийг бодлогын түвшинд яаж шийдвэрлэх ёстой гэж АН үзэж байна вэ?

-Нүүрс түлж байгаа цагт утаа байж л байна. Тэгвэл энэ нүүрсийг түлэхээ больчихвол утаа алга болно. Маш энгийн логик. Тэгэхээр нүүрснээс авч байгаа ач холбогдлыг л орлох зүйл рүү бид явах ёстой. Өөрөөр хэлбэл шийдэл нь газ, эрчим хүч гэсэн хоёрхон шийдэл л байна. Тиймээс бид эрчим хүчний асуудлаа нэгхэн жилийн дотор л шийдэх хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал хоёрхон жилийн дотор энэ утаанаас Улаанбаатарчууд бүрэн салах боломж бий. Үүнтэйгээ зэрэгцүүлээд эко төлөвлөлтүүдээ гүйцэд хийх шаардлага байгаа. Ингээд багцлаад хэлбэл нэгдүгээрт, авлигачдаасаа салах. Хоёрдугаарт, хот төлөвлөлтөө маш нямбай сайн хийх. Төлөвлөлт дотроо хоёр янз байна. Нэг нь байгаль орчин, амьдрах орчин. Хоёрт, бизнес төлөвлөлт буюу хөгжлийн төлөвлөлтөө бид маш сайн хийх шаардлагатай. Улаанбаатар хот одоо байгаагаасаа 2-3 дахин илүү эдийн засгаа тэлэх боломж байна. Харамсалтай нь эрх баригчид өнөөдрийг хүртэл жилийн 10-хан хувийн өсөлтийг л харууллаа.

-Улаанбаатар хотын эдийн засгийг 2-3 дахин нэмэгдүүлснээрээ ач холбогдол нь ямар байдлаар гарах вэ?

-Бид эдийн засгаа өсгөж байж нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийднэ. Эдийн засаг нь 2-3 дахин нэмэгдэж байж нийтийн тээврийн асуудал бүрэн цэгцэрнэ. 2-3 дахин орлоготой болж байж метрогоо бүрэн ашиглана. 2-3 дахин өсөлтийг бий болгож байж л Улаанбаатар хотод амьдрах амьдралын орчин сайжирна. Үүний зэрэгцээ ипотекийн хүүг гурав дахин бууруулах санал санаачилга яригдаж байна. Өнөөдөр залуучууд ипотекийн зээлийн хүүд сар бүр 680 мянган төгрөг төлж байгаа бол үүнийг гурав дахин бууруулах бодлогыг АН хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, 230 мянган төгрөг болгоно гэсэн үг шүү дээ. Нэг сая төгрөг төлдөг бол гурав дахин хямдраад 330 мянга болох жишээтэй.

-Түгжрэлийг ямар байдлаар шийдэх шаардлагатай гэж АН-ын хувьд үзэж байна вэ?

-Э.Бат-Үүл даргын хийж байсан туршлагуудыг бид дахин сэргээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үүл даргын хэрэгжүүлж байсан туршлага, хэрэгжих гэж байсан төлөвлөгөөг бодитой ажил болгож чадвал нийслэлийн асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа. Утаанаас бид нүүрсгүй болж байж сална. Харин түгжрэлээс нүхэн гарц барьж байж сална гэдгийг л хэлээд байгаа юм. Эцсийн эцэстээ иргэдийн амьдралыг сайжруулж чадахгүй л бол Улаанбаатар хотын зовлон нэмэгдээд л байна. Тэгэхээр юун түрүүнд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ядуурлыг бууруулах бодлогыг явуулах шаардлагатай. Ажилгүйдлийг багасгах хэрэгтэй. Тэгж байж бид утаанаасаа, түгжрэлээсээ, хөрсний бохирдлоосоо сална.

-Монгол Улсыг авлигачдаас яаж салгах вэ. АН-ын барьж байгаа бодлого юу байна вэ?

-Өнөөдөр төрийн анхан, дунд, дээд гэсэн гурван шатандаа битүү авлигачид байна. МАН-ын дарга, хотын дарга юу ярих нь эд нарт хамаагүй. Түүнийг огт хэрэгжүүлдэггүй, ажил хэрэг болгодоггүй юм байна. Заавал өөрсдийнхөө авлигыг ямар нэгэн байдлаар шингээдэг болчихож. Энэ нь шат шатны авлигачдад бүр дадал болчихсон юм байна лээ. Тиймээс ийм авлигачдыг зайлуулахгүй л бол тэр салбарт ямар сайхан дарга очоод ч нэмэргүй. Энэ бол авлигачдаас салах эхний ажил.

-Улаанбаатар хотын эдийн засгийг 2-3 дахин өсгөхийн тулд юу хийх шаардлагатай юм бэ. Нөгөө л уул уурхайн салбараа тойглосоор байх уу?

-Улаанбаатар хотын хөгжлийн суурь нь инновацийн бирж байгуулах юм болов уу гэж хардаг. Хөрөнгийн биржийг одооных шиг ийм хөшүүн биш байхаар гаднаас хөрөнгө оруулж ирж болдог байхаар зохицуулах хэрэгтэй. Үүн дээр гадны банкуудад хөрөнгө оруулах эрхийг нь олгож чадвал эдийн засгийн өсөлт бодитой бий болно. Улаанбаатар хотод бол хамгийн сайхан амьдрах гэсэн мөрөөдөлтэй хүмүүс тал бүрээсээ цуглаж байгаа. Харамсалтай нь тэр хүмүүст санхүүгийн боломжийг нь олгохгүй байна. Тиймээс бид энэхүү боломжийг нээж өгөхийг зорино. Нээж өгнө. Түүнээс биш Улаанбаатар хот аль нэг уурхайгаас мөнгө аваад түүгээрээ байшин, барилга барьснаараа хөгжихгүй. Харин эсрэгээрээ бирж зөв ажиллаж чадвал Улаанбаатар хотын компаниуд улам дээшилнэ. Тэгэхээр бид Улаанбаатар хотыг Монгол Улсын хөгжлийн хурдасгуур гэж харах хэрэгтэй. Энэ бол нүүдэлчин монголчуудын цор ганц суурин газар. Суурин газарт хүмүүс хамтарч хүчээ зузаатгаад хоорондоо мэдээллээ солилцоод илүү сайн бүтээгдэхүүн гаргаад түүгээрээ эдийн засгаа босгож ирэхийг л хэлээд байгаа юм. Ажилгүйдэл гээд ярьдаг, тийм үү. Тэгвэл ажлын байрыг шийдэх зах яагаад байгуулагдахгүй байна вэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод ажлын байрны платформ гэж алга.

-Сүүлд танаас асуухад, АН-ын 34 жилийн ойн баяр тохиож байна. Энэ түүхт ойгоо та бүхэн ямар байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна вэ?

-Хаалттай нийгэм, хараат улс, сонголтгүй иргэд, солигддоггүй төрийг халж улс төрийн шинэ хүчин Ардчилсан нам байгуулагдсан баярт өдөр тохиож байна. Монголчууд өрхөө татаж, үүдээ нээснээр хүн зон нь чөлөөтэй зорчиж, өөрийнхөөрөө амьдрах, улс орон нь дэлхийтэй хөл нийлүүлж, хөгжлийн далайд дарвуулаа дэлгэсэн билээ. Тэгэхлээр энэ өдөр зөвхөн Ардчилсан намын гишүүдийн баяр гэхээсээ хотол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр. Монголд олон намын тогтолцоо бий болж, иргэд нь сонгох, сонгогдох эрхээр хангагдсан ч өнөөгийн эрх баригч намаас өөр улс төрийн хүчин дангаар төр барьсан дөрөвхөн жил л байдаг. Энэ хэрээрээ ардчилал гажуудаж, хүн зон нь эргэлзэж, улс орон дарангуйлал руу чимээгүйхэн гулсах боллоо. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхийг хүсэхгүй байгаа ч сургамж авч улс гэрээ өөд нь татаж, хүн зоныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх нөр их ажил биднийг хүлээж байна. Тийм ээ бид баярлан цэнгэж хундага харшуулахаасаа илүүтэй гажуудсан ардчиллаа зөв голдиролд оруулж, иргэддээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, амьдрал ахуйгаа төрөөс хамааралгүйгээр авч явах заяагдмал эрхийг нь олгох хөгжлийн цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Хэзээч та нарыг сонгоогүй иргэн [202.179.27.167] 2024-04-14 18:59:52

Аль ч нам хэрэггүй гэдгийг үйлээ үзэж танилаа. Ард түмэний их хуралдай зарлаж ард түмэн төр улсдаа эзэн болохгүй бол эд нар сүйрүүлж дуусгах нь.

Зочин [66.181.183.87] 2024-04-10 16:07:49

Урьд нь сайжруулж байхгүй яасын бэ танай нам идэж уусаар байгаал ард түмнээ сөхөрүүлж хаячаадодоо зайлцгаагаачээ ямар их шунал вэ

Зочин [103.57.94.210] 2024-04-10 10:07:37

Хийморь нь үхсэн хүн гэж ийм байдаг юм аа??

irgen [202.9.46.55] 2024-04-10 09:38:16

AN zugeer dolii

Зочин [139.5.216.100] 2024-04-10 08:39:56

Балиар охин нь сураггүй юу

Зочин [202.126.89.204] 2024-04-10 02:16:29

ОДОО МОНГОЛЧУУД ТА НАРТ ХУУРТАХАА БОЛЬСОООН ХУДАЛЧ УУД ХАРИН. МАН Ч ХАРИН ГАЙГҮЙ САЙХАН БОЛГОЖ БАЙНА ШҮҮ ТЭР ТУСМАА ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ, ОЮУНЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД 2

Bilgee [66.181.188.73] 2024-04-10 05:00:39

Чи бөгс долоож байгаа учраас л чамд сайхан харагдаж байгаа байх. Т1 ээ.

Abilgagchid aa!!!ardiin teriig gytaagchid aa!!! [31.32.212.183] 2024-04-09 22:17:17

tanai nam garsan ch chadahgyi ni batalgaatai!!!tegsend orbol odoo baigaa namaa zasagaa demjinee!!!!!!!!!!!!!!!!!ta nar hol ochij hyz aa!!!!!!!!!!!!!!

Билгээ. [66.181.188.73] 2024-04-10 05:02:15

Чи яаж засах юм . 8 жил төр бариад чиний амьдралыг яаж сайжруулав. Бөгс долоогч оо!

Зочин [66.181.185.55] 2024-04-09 16:43:27

Цаанаас шахаад байхаар нь хөөрхий амьтан чадахгүй ч чаддаг юм шиг сүгсэлзэхээс яахав дээ. Ардчилалын цагаан морь ч тоосон дундаас цухуйж гараад ирдэг хөг өнгөрсөн байхаа.

Зочин [103.212.116.142] 2024-04-09 17:34:51

urd ni atsaa hiij bsn hog ve

Зочин [202.126.89.132] 2024-04-09 13:44:25

станцууд бариад хотоо тэлчихвэл иргэд өөрсдөө хангалттай асуудлаа шийдчих чадвартай. дунд бөөгнүүлээд шаваад байхаар зогсоолоосоо эхлээд хэрэлдэж бухимдаж байна

Зочин [103.212.117.125] 2024-04-09 11:29:19

Палаалтай зальт пастор шиг л санагдаад байдаг юм уучлаарай миний бодол шүү

ЗОЧИН [103.41.93.38] 2024-04-09 11:15:23

ГАРАХГҮЙЭЭ МӨРӨӨДСӨН ГАР ВЭ ЧИ ЧИНЬ ТҮҮНИЙ ШАШИНГ СУРТАЛЧИЛДАГ ХАМГИЙН ГОЛ НЬ АЛУУРЧИН ХУЛГАЙЧ ХУЖАА ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ ШҮҮ ДЭЭ ХЭЗЭЭЧ ГАРАХГҮЙ

ЗОЧИН [202.126.88.164] 2024-04-09 10:48:13

АН нэртэй хэдэн хулгарууд хоорондоо л алалцаад байхаас жинхэнэ АН бол С. Зоригтой хамт усцыншдээ.

Guest [202.21.127.187] 2024-04-09 08:34:29

Чааваас даа энэ халзан бухандай. Боловсролын салбарыг самарч хаячаад явсан даа. Ийм юмаар толгойлуулахаар АН хаа хүрэх вэ дээ.

Иргэн [202.126.91.234] 2024-04-09 09:10:43

Зайлаа МАН гасын долоогч тэнэг МАГ гар.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.