Парисын олимп үзэх харилцагчид батламжаа гардан авлаа

Aдмин / Эдийн засаг

Спортын гайхамшгийг хүн төрөлхтөнд тунхаглан зарладаг 33 дахь удаагийн зуны Олимпын наадам Парис хотноо эхлэхэд 106 хоног үлдлээ. Энэхүү наадамд 32 спортын төрлөөр 1000 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдөнө. Монголын баг тамирчид ч эхнээсээ Олимпын эрхээ өвөртөлсөөр буй.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгддэг энэхүү гайхалтай наадмыг үзэх ХААН Банкны гурван харилцагч батламжаа гардан авлаа.

ХААН Банк нийт харилцагчдынхаа дунд санхүүгийн зөв дадал зуршлыг таниулах, хуримтлалтай болгох зорилгоор хадгаламжийн урамшуулалт аяныг 2023 оны аравдугаар сарын 15-наас 2024 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд зарласан билээ. Энэ хугацаанд зургаан сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжаа сунгах эсвэл орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд харилцагчид нэг тохирлын эрх олгосон юм. Нийт 6 харилцагчийг Парисын олимп үзэх эрхээр урамшуулахаас эхний гурван харилцагчийг 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан.

Тэгвэл аяны хоёрдугаар ээлжийн тохирол буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний хооронд аяны болзол ханган тохирлын эрх авсан оролцогчдоос ийнхүү дахин гурван харилцагчийг шууд дамжуулан тодрууллаа.

Тогтмол хуримтлал үүсгэж, санхүүгийн зөв дадлыг өөртөө болон гэр бүлдээ хэвшүүлж аянд оролцсон нийт харилцагчдадаа болон тохирлын эздэдээ халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Ташрамд дурдахад та Khan Bank аппликэйшнээрээ хугацаатай хадгаламжийн дансаа нээж ирээдүйнхээ төлөө хуримтлуулах боломжтой шүү. Бидний санал болгоц буй хадгаламжийн төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэхийг сонгон хадгаламжаа өсгөөрэй. Дэлгэрэнгүй нөхцөл мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.