УЛС ТӨРЧДӨД НИЙГМИЙН ОЮУН САНААГ БОХИРДУУЛАХ ЭРХИЙГ ХЭН Ч ОЛГООГҮЙ

Aдмин / Улстөр

Сонгуулийн солиорол дуу дуугаа авалцан газар бүр идэвхжиж, улс төрчдийн худал хуурмаг дүр сэрцгээж байна. Тэд бүхнийг чадагч, орчлонг нигүүлсэгчийн дүрд амжилтай хувиран ард түмэнд хайр зарлана. Нийгмийн давхраажилтын чинээлэг хэсгийнхэн эгэл бор ард түмний аж амьдралыг сайжруулагч гэгээн ид шидтэн болох нь халаг гийналдах. Зарим эрх мэдэлтнүүд нь олны танилуудаар өөрийгөө улаан цайм хий магтуулж оноо цуглуулахаар ядах бөгөөд харин зарим хуучин бүлэглэлийн тод дүрүүд гэмгүйгээ нотлох их аянд мордож, энд тэнд эрээвэр хураавруудын элдэв балай үгсийг цуглуулж хэлхэн ядах. Эх орноо хэт өндөр сэнтийгээс эсвэл харийн газраас элдвээр даажигнах эрхийг шинэ, хуучин бохир улс төрчдөд хэн ч олгоогүй. Улс төрийн тохироо үндсэн хуулийг ч амны алчуур шиг болгож, улс нийтээрээ жорлонгийн ялаа шиг дүнгэнэлдэхээс хэтрэхгүй сул дорой, даржин ядуу нийгмийг тохуурхана.

Хүн амын ихэнх нь хүчиллэг, хүнд металлын хордлогод орж, хүүхэд багачууд уушгины багтраатай, элдэв суурь өвчтэй өсөх аймшигт хараалын нийгмийг бүтээжээ. Таван хошуу малынхаа шимээр тэртээгээс эдүгээ хүртэл эрүүл саруул, элэг бүтэн оршсоор ирсэн Монголчуудад уул уурхайн баялгаасаа болж зовж зүдрэх сонголт л үлдлээ гэж үү.

Сонгууль дөхөхөд улс төрчид, эрх мэдэлтнүүд, олигархи баячууд ард түмний тархийг угаахын тулд дөрвөн жилд нэг удаа хөдөлгөөнд орох ба бусад цагт дулаан орныг онгоцоор зорьж, дуулгавартай манкурт борлуулдгаараа түмний чөмгийг ховх сордог ужид бурангуй цаг үеийг бид туулж байна. Бүгд тайлагдахааргүй авлигал хулгайн гинжин хүлээсэнд тийчилцгээн гаднын улсын бүтээн байгуулалтыг Монгол залуус үмх хоол, өмсөх хувцасны төлөө зорьж очиж бүтээж өгч байна. Эх орон нь эзгүй, элдэв самуурагчдын хөлд дарагджээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.94] 2024-04-14 20:55:27

Яасан сайн бичдэг хүн бэ. Үгийн сонголт найруулга гээд

Монголоо авч үлдэхийг эрхэмлээч, төр засаг аа. [66.181.184.209] 2024-04-14 14:10:30

Үнэн зүйл бичжээ. Монгол ийм л байна. Одоо улсаа авч үлдэх хүсэлтэй бол төр, засаг иргэдээ Монголд нь авч үлдэхийг хичээгээч. Тэгэхгүй бол бүгд гадаад зугатачихна, тийшээгээ Монголоос бүх хөрөнгийг зөөчихнө, харин Монгол нь хоосроод л....

Зочин [66.181.187.168] 2024-04-14 11:23:10

Монголын төр гэж бүрэн сүйтгэлд өртсөн. Ард иргэд үүнийг мэднэ. Харин улс төрчид нь харийн боолууд болсон.

Зочин [202.9.41.15] 2024-04-14 09:26:15

Хамгийн их бохир улс төр хийдэг хүмүүс гэвэл Оюунэрдэнэ Хүрэлсүх Нямбаатар Учрал Хүрэлбаатар нар юм.

Энхболд.х [172.58.167.242] 2024-04-14 02:48:30

Үнээн.Залуустаа автобусны жолллоочидтой ойролцоо цалин олгож,Уул уурхайБарилгын бүх төрлиН ажил,Газар,шорооны ажил болон Төмөр зам байгуулах,тавих ,томоохон бүтээн байгуулалтад ажиллуулж ажиллуулбал нэн сайн байна даа. Төсвийг энэ ажилд зохицуулах...


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.