Багш Ц.Намуун: Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна

Физикийн багш Ц.Намуунтай Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шударга явагддаггүй болон энэ нь багш нарт дарамт болж байгаа талаар ярилцлаа.
-Та багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд ямар байр суурьтай байдаг вэ?
– Миний хувьд гүйцэтгэлийн үнэлгээ өгөх ангиа оруулчхаад сууж байна. Үнэндээ яамнаас зохион байгуулдаг шалгалт, семинар, гүйцэтгэлийн үнэлгээнүүд багш нарт зөвхөн дарамт болдог. Гүйцэтгэлийн үнэлгээ тавьснаараа тухайн багшийг чадваржуулна гэдэг. Хамгийн эмгэнэлтэй нь энэ үнэлгээнд чадвартай, мундаг багш нар нь орж чаддаггүй шүү дээ. Олон дотор аливаа зүйлийг аргацаадаг хүмүүс бий. Тэд сэргэлэн зан гаргаад хүүхдүүддээ хуулуулдаг, эсвэл танил талаараа яриулаад өндөр үнэлгээ авдаг. Ийм тохиолдлууд олон бий. Мөнчгөрөөрөө, өөрөөрөө яваа багшид үнэхээр хохиролтой, гомдолтой санагддаг. Мөн цаашаагаа энэ нь хүний амьдралын санхүүтэй холбоотой асуудал юм.
Би 6-12 дугаар ангид физикийн хичээл заадаг. Үүн дотроос долдугаар ангийн гурван бүлэгт ганцаараа хичээл ордог. Гэтэл сая намайг үнэлэхдээ юу ч хийдэггүй, зүгээр л ирцээ өгөөд явж байдаг ангиас сорил авч байгаа юм. Энэ шударга үнэлэлт, дүгнэлт болж чадах уу. Миний харж байгаагаар багш нарт гүйцэтгэлийн үнэлгээ хэзээ ч өгөхгүй. Харин ч эсрэгээрээ дарамтлах, шантаажлах хандлагатай ажил явагдаад байна. Яагаад багш өөрөө сонголт хийж болдоггүй юм. Бүх бурууг багшид тохох гэж байгаа юм шиг хагас жилийн хичээлийн гүйцэтгэл нь 30-40 хувьтай гарсан ангиас шалгалт авч байгаа юм. Манай сургуулийн гурван физикийн багшийг үнэлэхдээ хамгийн муу ангийг нь сонгоод маш муу үнэлгээ тавьдаг. Дээр нь шалгалт өгсөн ангийн сурагчид тухайн багшид дургүй бол асуудал хурцадна.
-Тэгэхээр сурагчид дургүй багшийгаа үнэлүүлэхдээ сорилоо албаар муу хийдэг гэсэн үг үү?
-Тийм ээ. Би ийм бохир явуулгын золиос болж байсан. Учир нь би шаардлага тавьдаг багш байхгүй юу. Сурагчид долоо хоног бүр үзсэн томьёогоо заавал цээжилсэн байх ёстой, хичээл бүрийн сүүлд таван минутын шалгалт авч ахицыг нь үнэлдэг. Ер нь би хичээл орж байх үедээ хүүхдүүдэд утас үзүүлддэггүй, ярихыг хориглодог. Үг хэллэгт нь хүртэл анхаардаг юм. Гэтэл би сургуульдаа “Шулам” гэдэг нэртэй. Тийм болохоор шударга, чанга дүнгээ гаргадаг, ялангуяа байгалийн ухааны багш гүйцэтгэлийн үнэлгээ авахад үнэхээр хэцүү байдаг. Эцэг эхчүүд нь биднийг огт үнэлэхгүй. Миний хичээл ордог нэг анги гэрийн даалгавар хийгээгүй гэж намайг загнадаг гэх шалтгаанаар бүгд шалгалтаа албаар муу өгч байсан. Тухайн сорилын зөв хариултыг мэдэж байсан ч буруу хариултыг нь албаар дугуйлдаг байхгүй юу. Ийм шударга бус явуулгын хариуцлагыг зөвхөн багш хүлээдэг. Бүх муу нэрийг багш л үүрдэг. Яагаад багш хүн хийгээгүй хэргийнхээ хариуцлагыг үүрэх ёстой юм бэ.
-Энэ бүх дарамт ажилдаа хандах хандлагад тань нөлөөлдөг үү?
-Цаашдаа багшаар ажиллах итгэл, урам зориггүй болж байна. Хаврын шалгалтуудын хажуугаар багш нарт дарамт болж байгаа юм шиг гүйцэтгэлийн үнэлгээ тавьдаг. Үүнд нь бид маш их стресстдэг. Манай хоёр багш гэхэд нойргүйдэлд ороод одоог хүртэл унтаж чадахгүй байгаа. Бид хагас жил тутам өөрийн биеэр заавал тайлан тавьдаг. Уг нь жилийн эцэст нь бүгдийг нь базаад Заах аргын нэгдлийн дарга тавьдаг байсан юм. Гэтэл одоо багш бүр тайлан тавина гэж дарамталдаг. Принтер, бичгийн цаас хоёр л багш нарын ажил болж байна даа. Хэрвээ үүнийг хаяад хичээлээ ороод явчихвал хоолноосоо сална. Мөн сурагчид зодоон хийвэл бүгд багшийн буруу болно. Тухайн сурагчтайгаа ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар бидэнд хариуцлага тооцдог. Багш хүүхэд нэг бүрийг нүдний цөцгий мэт хараад, хянаад байж чадахгүй шүү дээ. Энэ бол боломжгүй. Одоо анги дааж удирдах багш олдохоо байсан. Би 13 жил физикийн хичээл зааж байгаа. Анхны жилдээ болон 13 дахь жилдээ багшаар ажиллаж байгаа хоёр хүн хоорондоо асар ялгаатай. Арга зүй гэдэг зүйлийг 13 жилийн хугацаанд өөрийн туршлага дээр тулгуурлаж бий болгосон. Мөн би өөрийн хэмжээндээ дүүрэг, нийслэлдээ чамлахааргүй амжилт гаргасан. Гэтэл энэ бүх хөдөлмөрөө юу биш юм шиг үнэлүүлж байна. Багш гэдэг зүгээр л самбар дээр шохой бариад зогсдог мэргэжил биш шүү дээ. Ар гэртээ, өөрийн хүүхдэдээ ч цаг гаргах боломжгүй ажилладаг. Гэтэл хичээл орох, хүүхдүүдтэйгээ тулж ажиллах цагаасаа хомслон байж янз бүрийн семинар, сургалт, гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан бэлтгэж байна. Ингэж багш нараа дарамтлахаа болиоч ээ. Одоо үнэхээр багшаар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун хүн нэг ч байхгүй болсон. Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна.
-Энэхүү дарамтуудаас болж манай улс багшлах боловсон хүчний дутагдалд ч орж байна уу?
-Одоо ихэнх багш нар хувийн сургууль руу шилжсэн. Эсвэл хувиараа сургалтын төв нээгээд ажиллаж, амьдарч байгаа. Ядаж л дарамтгүй шүү дээ. Энэ гүйцэтгэлийн үнэлгээ хэзээ ч бодит үнэлгээ байгаагүй. Халуун тогоон дотроо юу болдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хүүхэд бүр байгалийн ухааны хичээлийг сонирхдоггүй. Нэг ангиас гурван хүүхэд л математик, физикийн хичээлийг ойлгодог. Ихэнх сурагчид л хими, физикийн хичээлээс илүү багшид нь дургүй байдаг. Би дахин хэлье, байгалийн ухааны багш сайн гүйцэтгэлийн үнэлгээ авна гэж хэзээ ч байхгүй. Бүх нөхцөл байдлыг багш нарынхаа эсрэг тааруулдаг. Бид яаж ажиллавал ойлгох юм бол, бүү мэд. Сүүлдээ би буянаараа болог гээд орхисон. Багш сурагчдадаа ямар хичээл заах ёстой юм, түүнийгээ сайн заахад л болно шүү дээ. Янз бүрийн аргаар хэдэн төгрөг авах гэж оролдох юм. Сүүлдээ арай боломжийн амьдралтай эцэг эхчүүд хүртэл багш нарыг дорд үзсэн өнгөөр харж, харьцдаг. Энэ бүгдийн үр дүнд багш нар өөрсдийн гол үүргээ мартсан. Хэдэн төгрөг илүү авахын төлөө ямар ч утга учиргүй сургалт, семинар, гүйцэтгэлийн үнэлгээг нь янз бүрийн аргаар таглах гэж оролдоно. Сүүлдээ үнэхээр багшлах ямар ч сонирхолгүй болж байна. Эцсийн эцэст шавь нь багшаа үнэлдэг ийм утгагүй систем дэлхийн хаана ч байхгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.214] 2025-05-19 12:33:46
Багш бас юу хэдээд байна юу ч хийдээггүй ирцээ өгөөд явдаг анги гэж энэ хүүхдүүд хохирч байна таниас болж арай юу багш хүүхэд бүрт хүрч ажиллах ёстой шүү
зочин [122.201.19.4] 2025-05-19 12:16:37
Хэн МАН г сонго гэсэн юм
Гүйцэтгэлийн үнэлгээ бол гүйцэтгэх ажиллагаа [202.126.90.110] 2025-05-19 11:49:38
Шударгаар 2 жил үнэлүүлээд унасан. Энэ жил шударга бус аргуудыг хэрэглэж үзсэн болох юм байна. Энэ жил шударга бусын хонгилоор шургаж орсон юм чинь баттай тэнцэнэ гэж бодож байна. Шударга бусын хонгилоо гэж…Монгол улсыг аалзны тор шиг бүрхжээ.
Отгончимэг Буянтогтох [66.181.161.23] 2025-05-19 10:40:31
1ангийн хүүхдүүд бүр дарамт шалгалт гэж хэцүү зүйл юм бна гэж ойлголт суусан бна.
Зочин [66.181.171.141] 2025-05-19 10:40:19
Suragchdiin yavtsiin dungeer bish hicheeliin jiliin etssiin shalgalt, shuuleg yu baidgiin ternii dungeer bagshaa buten jileer ni unelchih. jild neg l uneldeg bai.
мм [66.181.187.66] 2025-05-19 10:18:12
Новшийн Монгол орон, МАН зайлаасаа
Зочин [202.55.188.37] 2025-05-19 09:19:12
Дикрит авсан багш нар ажилдаа орох гэж яардаггүй мэргэжил дээ. Хэдэн бүлтгэнэсэн шавь нараа гэж л ажлаасаа гарчихгүй байна
Зочин [66.181.189.239] 2025-05-19 09:18:35
Энэ багшийн яриаг 100% дэмжиж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ бол багшийн урмыг хугалсан ажил... Анги нь 65-75 хувь шалгагдсан ч эцэг эх, удирдлага хангалтгүй үнэлгээ тавиад унагаадаг... нэг ёсны аль нэг талын өс хонзон авах хэрэглүүр болсон гэхэд хилсдэхгүй болсон... урам хугараад сүүлийн 2 жил ороогүй... Ер нь халуун тогоо руу өнгийдөг сайд дарга гэж байхгүй, дандаа тэнгэрийн шийдвэр гаргадаг. Багш нарын амьдрал, ажиллаж байгаа нөхцөл байдал, сэтгэлзүйг судалж үзээд тохирсон шинэлэг сайхан ажил санаачилж нэр хүнд, санхүүг нь авраасай даа... Хэдэн муусайн багш чинь хэцүү л бн шүү... Дээр нь шалгалт шалгалт шалгалт... үндсэн ажлыг нь тайван хийлгээч дээ... хүүхдүүд чинь дохио өгөөд бн шүү дээ... Массаараа муу аваад...
Зочин [202.55.188.37] 2025-05-19 09:17:12
Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтанд ахлах анги таарвал урамшуулал авах нь бүр хэцүү болдог. Учир нь тэд сонгосон хичээлээ л хийдэг
Зочин [139.5.216.93] 2025-05-19 09:04:35
Үнэн шүү орчин үёд сонирхдог хичээлээ хийдэг болсон шүү тиймээс багш ийн сонгож өгсөн хүүхдээс шалга бүгд мат физикч химич газар зүйч болох албагүй
Зочин [202.9.47.67] 2025-05-19 09:03:49
Багш нарыг хүүхдийн үнэлгээгээр үнэлдэг нь буруу.Хүүхдүүд хичээл хийхгүй,шамдахгүй байхад багшид буруу өгнө гэж юу байдаг юм.Одооны хүүхдүүд хүмүүжилгүй сурах идэвхигүй дээр нь эцэг эх нь анхаарахгүй,багшийг сургах ёстой гэж загнана.Ийм нөхцөлд яаж багшлах хүн олдох вэ дээ.Боловсрол дампуурсан.Би багш байсан бол сурахгүй хүүхдүүдэд шааодлага тавина тэгээд даалгавар хийхгүй бол муу тавьсаар байгаад үнэлгээ муу авах юм бна л даа.Эцсийн бүлэгт хүүхдүүд чинь л хохирно гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.
Зочин [66.181.161.38] 2025-05-19 08:56:15
Uneen
Үнэн [202.126.91.2] 2025-05-19 08:50:22
Энх-Амгалан сайд байхдаа самарсан бантан багшийн нэрийг гутаан доромжлох, боловсролын салбарыг самрах зорилготой байсан. Тэр нь ч биелэлээ олсон. Одоо энэ хар бантан хичнээн ч жил үргэлжилх бол???
Иргэн [202.126.89.67] 2025-05-19 08:41:58
Багш нар дотор сн ч бий муу нь ч бий байх тэхдээ энэ багшийн яриагаар бол хүүхдүүдээ бүр хичээл заах биш гэмт хэрэгтэн болгож бгам бусуу. Үнэн бол энэ салбар урууджээ . Ирээдүй бүрхэг болждээ.
Зочин [202.126.91.78] 2025-05-19 08:26:01
Үнэн үнэн. Арга зальтай, хөдөлгөөнтэй хүмүүс 2,3 жил дараалаад 1,2 түвшнээр үнэлүүлээд мөнгө аваад байдаг. Гэтэл шударга номхон багш нар хохирч байна. Шударга бусаар өрсөлдүүлж байна. Хянагч багш нь зааж өгдөг, хүүхдээ сольж оруулдаг, багш нар нь мессэжээр зөв хариуг нь явуулж, хүүхдүүд нь бие биенээсээ хуулдаг. Яаж шалгалт явагдаж байгааг бүгд мэдэж байгаа. Одоо больё. Боль оо боль. Боловсролын салбараар яаж тоглоод байгаа юм бэ? Одоо сүүлийн үед шударга багш нар нь хүртэл өусад багш нар ингээд аваад болоод байхад би буруу аргаар ч гэсэн мөнгө авч үзье гэх хандлага гаргах болсон. Багш нар өнгөрч. Хүүхдүүдээ юунд сургаад байна аа? Больё оо.
Би багш [202.21.109.32] 2025-05-19 09:04:35
Үнэн аргатай нт авдаг шүү
Зочин [66.181.182.135] 2025-05-19 08:04:53
Яг үнэн хэлж манай бэр багш хүн Гэр нь зохиолч ч юм шиг сэтгүүлч юм шиг дүүрэн цаас принтер скайнер Сургууль дээрээсээ бөглөрч тагларч арай гэж ирээд хоолоо идчихээд бичиг цааснб ажилтай зууралдаад шөнө 1 өнгөрч унтаад 6 д босоод 7 явна. Эмэгтэй хүн гэхэд гэр орон хүүхэд ийн асуудал хойш тавигдана. Бид өнгөрөөд өгвөл эд маань яанаа гэж бодогдох юм Хүний хүүхэд хүмүүжүүлэх гэж яваад өөрийнхдээ анхаарахгүй шоронгийн тав болгочих бий гэж айх юм. Аргаа бараад багшынхаа ажлыг хаяад өөр юм олж хий гэж үглээд сууж байна.
Зочин [103.9.90.100] 2025-05-19 10:53:41
ёстой доо хө