Камчаткад 5.3-8.7 магнитудын дараалсан хүчтэй газар хөдлөлтүүд болжээ

Оросын ШУА-ийн Нэгдсэн геофизикийн албаны Камчатка дахь салбар Telegram сувгаараа дамжуулан “Камчаткад долдугаар сарын 20-ны ням гаригт таван удаа дараалсан газар хөдлөлт бүртгэгдэв. Тав дахь нь 6.4 магнитудын хүчтэй байсан бөгөөд Петропавловск-Камчатскийн хотоос 166 км зайд болсон” гэж мэдээлжээ.
Газар хөдлөл судлаачид Петропавловск-Камчатск хотоос 166 км-ын зайд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон" гэж мэдээлсэн бөгөөд мэдээллийг боловсруулж, нарийвчлан шалгаж байгаа аж. Үүнээс өмнө ойролцоо бүс нутагт 5.3, 6.5, 7.6 болон 6.8 магнитудын хүчтэй дөрвөн газар хөдлөлт болжээ.
Оросын Алс Дорнодын эрэг орчимд долдугаар сарын 30-ны лхагва гаргийн шөнө газар хөдлөлт болсон байна. Оросын Шинжлэх ухааны академийн Геофизикийн албаны Камчатка дахь салбараас мэдээлснээр, энэ нь 1952 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна.
Тус албаны Telegram-сувагт мэдээлснээр, газар хөдлөлтийн магнитуд 8.7-д хүрчээ. Харин АНУ-ын Геологийн алба (USGS) уг газар хөдлөлтийн магнитудыг 8.8 гэж үнэлсэн байна. Америкийн судлаачдын мэдээлж буйгаар газар хөдлөлт Камчаткийн зүүн эргээс 136 км-ын зайд, 19.3 км гүнд болжээ.
Орос, Япон, АНУ-д цунамийн анхааруулга зарлав
ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн албанаас “Газар хөдлөлтийн улмаас үүссэн давалгаануудын нөлөөгөөр Оросын Хойд Курилын Северо-Курильск боомт хэсэгчлэн усанд автаад байна” гэж мэдээлжээ. Камчаткад газар хөдөлсний улмаас нийслэлд байрлах нэгэн цэцэрлэгийн барилгын фасадын хэсэг нурсан ч азаар хүн бэртэж, гэмтээгүй байна. Камчаткийн хязгаарын Онцгой байдлын сайд Сергей Лебедев “Петропавловск-Камчатск хотод цунамийн аюулгүй" гэж мэдэгджээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, Аляскийн Алеутын арлууд болон АНУ-ын Хавайн аралд цунамийн анхааруулга зарласан байна. Хавайн эрх баригчид зарим бүс нутгаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ. Хонолулу хотын оршин суугчдад хотын зарим хэсгээс гарч явах, эсвэл барилгын дөрөвдүгээр давхар руу гарч аюулгүй байдлаа хангахыг уриалсан байна.
Мөн Японы эрэг орчмын бүсүүдэд ч цунамийн анхааруулга өгчээ. Тус улсын Цаг уурын агентлаг далайн нэг метр хүртэл өндөртэй давлагаа үүсэж болзошгүйг анхааруулсан байна. “Kyodo” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, улсын зүүн хэсэгт зарим төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоожээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл