Миронов: Зеленский Путинтэй уулзахаас айж байна

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Төрийн Думын гишүүн, “Шударга Орос-Үнэнд Түшиглэе” намын дарга Сергей Миронов "Владимир Зеленский Оростой хэлэлцээ хийхээс айж байна. Улмаар хэлэлцээг саатуулахын тулд өдөөн хатгалга ашиглаж байна. Учир нь, хэлэлцээ зайлшгүй түүнийг огцроход хүргэнэ гэж тэр үзэж байна" хэмээн РИА Новости агентлагт мэдээлжээ.

Курскийн атомын цахилгаан станцын хэвлэлийн албанаас өнгөрсөн ням гарагт мэдэгдэл хийж, Украины нисгэгчгүй онгоцыг ПВО (агаарын довтолгооноос хамгаалах хүчин) цахилгаан станцын ойролцоо сөнөөсөн гэж мэдээлсэн байна.

Онгоц унах үед тэсрэлт болсон бөгөөд энэ нь трансформаторыг гэмтээжээ. Тус хвлэлийн албанаас мэдээлснээр, гал гарсан ч унтраасан бөгөөд гэмтсэн хүн байхгүй аж.

Мөн Курскийн АЦС-ын хэвлэлийн албанаас станцын аж үйлдвэрийн бүс болон ойр орчмын радиацийн түвшин өөрчлөгдөөгүй, байгалийн энгийн хэмжээнд байгаа талаар мэдээлсэн байна.

Миронов "Киевийн дэглэмийн удирдагч Владимир Зеленский ОХУ-тай хийх хэлэлцээг зориуд өдөөн хатгалгаар тасалдуулахыг оролдож байна. Учир нь, эдгээр хэлэлцээ нь зайлшгүй түүнийг огцроход хүргэнэ" гэж мэдэгджээ.

Мироновын хэлснээр, Вашингтонд болсон уулзалтын дараа Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Улс төрч "Тэр өмнө нь хэлэлцээ хийхийг шаардаж байсан ч "цуст алиалагч"-ийн хувьд энэ нь зүгээр л ээлжит шоу төдий гэдгийг хүн бүр ойлгож байсан. Харин энэ удаад Дональд Трампын шахалтаар бүр газар нутгийн асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэж хүртэл хэлсэн" хэмээн нэмж хэлжээ.

Гэвч Мироновын тэмдэглэснээр, Киевт буцаж ирсний дараа Зеленскийн үг хэллэг өөрчлөгдөж, сүүлийн өдрүүдэд бүр хяналтаа алдсан байна.

Тэр "Унгарт терроризмын аюул учруулна гэж заналхийлэх, Курскийн АЦС-д халдах зэрэг үйлдлүүд гаргаж эхэллээ. Укрофюрер (Украиныг Гитлертэй зүйрлэсэн доромж нэршил) Европ дахь ивээгчдээсээ ямар ч үнээр хамаагүй Оростой хийх хэлэлцээг тасалдуулах тушаал авсан нь илт байна" гэж мэдэгджээ.

Намын даргын үзэж байгаагаар, өнөөдөр энх тайвны замд хамгийн гол, гэхдээ цорын ганц бус саад болж буй хүн бол Зеленский болон түүний дэглэм аж. Учир нь, Украины хувьд энх тайван тогтоно гэдэг нь Киевийн дэглэмийн тэргүүний хувьд өөрийн чадваргүй, сүйтгэл дагуулсан засаглалынх нь мөхлийг илэрхийлэх аж.

Миронов “Зеленскийн ОХУ-тай болон Владимир Путинтэй хэлэлцээ хийхээс айж байгаа гол шалтгаан нь чухамдаа үүнтэй холбоотой. Тэр өөрт нь төгсгөл ирэхээс илүү ард түмэнд дуусашгүй зовлон учруулах замыг сонгож байна. Гэхдээ тэр төгсгөл заавал ирнэ, тэр ч бүү хэл тун удахгүй ирнэ!” хэмээн дүгнэжээ.

Владимир Зеленский даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украины асуудлаарх тусгай төлөөлөгч Кит Келлогтой ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах боломжийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Гэвч Москвагаас энэ уулзалт ерөнхийлөгчийн түвшний тодорхой агуулгатай байх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь "Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Зеленскийтэй уулзахад бэлэн байна. Гэхдээ уулзалт үнэхээр бодит асуудлыг хэлэлцэх зорилготой байх ёстой.

Киевийн дэглэмийн тэргүүнтэй уулзах нь зөвхөн түүнд прожекторын гэрэлд дахин гарч ирэх боломж олгох зориулалттай байвал энэ нь утгагүй. Путин түүнтэй зөвхөн 'би хууль ёсны удирдагч' гэж хэлэх боломж олгохын тулд уулзах ёсгүй” гэж онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Путин болон Зеленскийн уулзалтад бэлтгэж байгаа талаар мэдээлсэн бөгөөд энэ уулзалтын дараа түүний оролцоотой гурван талт уулзалт болох боломжтой гэж мэдэгдсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков өмнө нь мэдэгдсэнээр,: өнгөрсөн долоо хоногт Путин, Трампын нарыг утсаар ярих үеэр Орос, Украины төлөөлөгчдийн хооронд шууд хэлэлцээг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэжээ. Тус хүрээнд Орос, Украины талуудын төлөөллийг ахисан түвшинд хүргэх боломжийг судлах санал ч хэлэлцэгдсэн байна.

Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь "Орос улс Украинтай холбоотой улс төрийн асуудлыг хэлэлцэхэд бэлэн бөгөөд ямар ч хэлбэрээр ажиллахад нээлттэй байна" гэж мэдээлсэн билээ. Гэсэн хэдий ч Москва 2022 онд Истанбулд болсон хэлэлцээний үеэр гаргасан, хүмүүнлэгийн, цэргийн болон улс төрийн гурван чиглэлээр ажлын хэсэг байгуулах саналдаа Киевээс өнөөг хүртэл албан ёсны хариу аваагүй байгаа юм.

Мөн тэрбээр "Боломжит гурван талт уулзалт нь нөхцөл байдлыг улам дордуулахгүй байх ёстой бөгөөд энэ утгаараа маш нягт, сайтар бэлтгэх шаардлагатай" гэж онцолжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Энэ хүн бол хоосон орон зай болсон. [66.181.160.83] 2025-08-26 15:49:32

Зеленский: "Украйнчуудаа! Оростой байлдахаа больё, зогссоё" гэхэд түүний үгэнд орох хүн байна уу? Баруун Украйны бандерчууд үгэнд нь ормоор харагдаж байна уу? Эргэн тойронд нь байгаа генералууд яах уу? Ааваа, нөхрөө, хүүхдээ дайнд алуулчихсан, эсхүл хүндээр шархадсан украйнчууд энэ үгийг авах уу? Европт амьдарлаа төвхнүүлчихсэн украйнчууд үгэнд нь ороод л Украйнруугаа буцаж ирэх үү? Алиалалгч, хар тамхичин, үндэстний цөөнх Зеленский украйнчуудыг яаж үгэндээ оруулах вэ?

Зөнч [150.228.177.238] 2025-08-26 15:40:36

оросын бөгс долоогч троллууд зайл,та нарын фашизм тэндээ,удахгүй задрах гэж байж юу н ч олон үгтэй золбингууд вэ

Украин [66.181.189.60] 2025-08-26 13:03:52

Хохирогч нь Украин иргэд...Барууны тоглоомын Улс төрч төрийн толгойд гарах нь ямар аюултайн жишээ энэ юм...

Монгол [176.3.139.5] 2025-08-26 12:09:43

Герман, франц, их британы болоод натогийн суганы үс болчихсон хүн Путинтэй уулзахгүй байх. Барууныханд дайн үргэлжилж байвал л ашигтай болчихоод байна

Зочин [171.125.159.80] 2025-08-26 11:31:58

Эх орон, ард түмэндээ хайртай хүн бол аль хэдийн энэ дайнг дуусгах байсан дха

Зочин [103.57.92.83] 2025-08-26 11:00:42

үнэн тэр эрх мэдлээ алдахаас айж байгаа гэхдээ удахгүй зайлах нь тодорхой!

Зочин [202.126.88.161] 2025-08-26 10:38:12

Хар тамхичин Путинтэй уулзвал алах оролдлого хийх магадлалтай


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.