Виктор Орбан: Унгар Улсыг заналхийлсэн Зеленскийг зүгээр орхихгүй

Aдмин / Гадаад мэдээ

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан эрх баригч "ФИДЕС-Унгарын Иргэний Холбоо" намын дэмжигчдийн "Тулааны клуб" нэртэй олон нийтийн сүлжээний хуудаст "Зеленский Унгарт ил тод заналхийлэл үзүүллээ.

Бид тэдний Европын Холбоонд элсэхийг дэмжээгүй учраас тэд 'Дружба' газрын тосны хоолойд цохилт өгч байгааг тэр хүлээн зөвшөөрсөн. Энэ нь унгарчууд зөв шийдвэр гаргасныг дахин баталж байна" гэж бичжээ.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “Айлгах, сүрдүүлэх, дэлбэлэх замаар Украин улс Европын Холбоонд элсэх эрхээ баталгаажуулах боломжгүй” гэж онцлон мэдэгдээд, Зеленскийн заналхийллийг зүгээр өнгөрөхгүй” гэж анхааруулсан байна.

Украины Зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт Оросын нутаг дэвсгэр дэх “Дружба” нефтийн хоолойн дэд бүтцэд хэд хэдэн удаа дрон, пуужингийн цохилт өгсөн. Үүний улмаас Унгар, Словак руу нефтийн нийлүүлэлтээ түр зогсоосон.

Засварын ажил явагдаж байгаа бөгөөд Будапешт Москвагийн талтай энэ асуудлаар холбоотой байгаа аж.2025 оны наймдугаар сарын 24-нд Киевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Зеленскийд асуулт тавьжээ:

Киевт 2025 оны наймдугаар сарын 24-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Зеленскийгээс нэгэн сэтгүүлч “’Дружба’ нефтийн хоолойд өгсөн цохилтууд Унгар улсын хоригийг сулруулахад нөлөөлсөн үү? гэж асуусан байна.

Зеленский “Бид үргэлж Украин, Унгарын найрамдлыг дэмжиж ирсэн. Гэхдээ одоо энэ ‘Дружба’ орших эсэх нь Унгараас шалтгаална” гэж хариулжээ.

Түүний хэлсэн энэ үгийг Будапештэд шууд заналхийлж, хөрш орны бүрэн эрхт байдалд халдсан үйлдэл гэж үнэлжээ.

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто “Бид Владимир Зеленскийд Унгарын эсрэг заналхийллээ зогсоохыг уриалж байна. Мөн манай эрчим хүчний аюулгүй байдлыг заналхийлэлд өртүүлэхгүй байхыг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.

Унгарын Ерөнхий сайдын тамгын газрын дарга Гергей Гуйяш 2025 оны наймдугаар сарын 25-нд сэтгүүлчидтэй уулзахдаа "Унгар улс бол Украин руу эрчим хүч нийлүүлдэг хамгийн том эх үүсвэр” хэмээн сануулжээ.

Тэрбээр “Манай тусламжгүйгээр Украин улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдахгүй” гэж онцолсон байна.

Унгар улс өмнө нь зүүн хөршүүддээ анхааруулж байсан бөгөөд хэрэв тэдний дайсагнасан үйлдэл үргэлжилбэл эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоох боломжтой гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.96] 2025-08-26 18:51:04

Унгар гэж нэг гуйлгачин улс байна. Унгар Оросын талд байгаа мэт жүжиглэж улмаар Европын Холбооноос мөнгө нэхэж авдаг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.