Ши Жиньжин: ШХАБ хүн төрөлхтний хамтын ирээдүйг цогцлоох чухал хүч болсон

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Тяньжин хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр,
Хүндэт зочид оо,
Хатагтай ноёд оо,
Эрхэм анд нөхөд өө,
Өнөөдөр бид Тяньжин хотын Хайхэ мөрний хөвөөнд, гэрэлтэн гялалзах сайхан орчинд, дэлхийн өнцөг булан бүрийн усыг тэврэн багтаадаг энэ хотод нэгэн дор цуглаж байна. Хятадын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс манай эрхэм зочид Та бүхнийг Тяньжин хотод хүрэлцэн ирсэнд талархаж, халуун дотноор угтан мэндчилье.
Өнөөдөр бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын удирдагчид хуучин, шинэ анд нөхөдтэйгээ уулзаж буй баяр баясгалантай өдөр юм. Мөн энэ өдөр Киргизстан улсын тусгаар тогтнолын өдөр, Малайз улсын үндэсний баярын өдөр тохиож буй тул Ерөнхийлөгч Садыр Жапаров, Ерөнхий сайд Анвар Ибрахим болон Киргизстан, Малайзын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлье.
Тяньжин бол нээлттэй, орчин үеийн, олон соёлт их хот юм. Түүхийн туршид энэ хот нь нийслэл Бээжингийн стратегийн хамгаалалтын үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд мөн Хятадын шинэчлэл, нээлтийн бодлогыг хэрэгжүүлэгч туршилтын бүс болж, улс орны хөгжилд манлайлан оролцож ирсэн.
Сүүлийн жилүүдэд Тяньжин нь Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн үндэсний стратегийг хэрэгжүүлж, Хятадын орчин үеийн хөгжлийн шинэ бүлгийг амжилттай эхлүүлжээ. Бид энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын зохион байгуулагчаар Тяньжин оролцсоноор манай байгууллагын тогтвортой хөгжилд шинэ хүч нэмэх болно гэдэгт итгэлтэй байна.
ШХАБ байгуулагдсанаасаа хойш Шанхайн Сүнс буюу эв нэгдэл, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, олон талт оролцоог эрхэмлэж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Өнөөдөр ШХАБ бол шинэ төрлийн олон улсын харилцааг дэмжигч, хүн төрөлхтний хамтын ирээдүйг цогцлоох чухал хүч болсон.
Одоогоор дэлхий дахинд зуун жилийн туршид гараагүй томоохон өөрчлөлт хурдацтай өрнөж, тогтворгүй байдал, тодорхойгүй нөхцөл, урьдчилж таашгүй эрсдэлүүд нэмэгдэж байна. Ийм үед бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хадгалах ШХАБ-ын хариуцлага улам нэмэгдэж байна.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар бид нэг чухал зорилгыг биелүүлэх ёстой. Үүнд:
-Талуудын ойлголцлыг бэхжүүлэх,
-Хамтын ажиллагаанд шинэ урам өгөх,
-Хөгжлийн ирээдүйн зураглалыг хамтдаа гаргах юм.
Бид есдүгээр сарын 1-нд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоно. Мөн бид “SCO Plus” хэмээх өргөтгөсөн уулзалт зохион байгуулж, гишүүн бус орнууд болон олон улсын байгууллагуудын удирдагчидтай уулзана. Эдгээр уулзалтаар бид хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх, хөгжлийг хэрхэн ахиулах, дэлхийн засаглалыг хэрхэн сайжруулах тухай хэлэлцэнэ.
Би бүх талуудын хамтын хүчин чармайлтаар энэ дээд хэмжээний уулзалт бүрэн дүүрэн амжилттай болж, ШХАБ улам өргөжин тэлж, хөгжлийн шинэ шатанд гарч, гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, Глобал Өмнөдийн хүчийг нэгтгэж, хүн төрөлхтний хөгжлийн үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Хятадын “Зуун хөлөг уралдахад хамгийн их сэлүүрдсэн нь л тэргүүлдэг” гэсэн хэлц үг бий. Бүгдээрээ Тяньжинаас итгэл найдварын гэрэлтэй шинэ аяллаа эхлүүлье!
Энэхүү дээд хэмжээний уулзалт амжилттай, үр бүтээлтэй байх болтугай!
ШХАБ-ын зорилго, үүрэг амжилттай урагшлах болтугай!
Бүх улс орнуудын хөгжил цэцэглэл, ард иргэдийн сайн сайхны төлөө!
Эрхэм зочид болон тэдний гэр бүлийн эрүүл энх, амгалан тайвны төлөө! Хундага өргөе!" гэжээ.
Chinese President Xi Jinping and his wife, Peng Liyuan, pose for a group photo with Indian Prime Minister Narendra Modi at the Meijiang Convention and Exhibition Center in Tianjin, north China, Aug. 31, 2025. Xi and Peng on Sunday hosted a banquet in China's port city of Tianjin to welcome international guests who are here to attend the Shanghai Cooperation Organization (SCO) Summit 2025. (Xinhua/Ding Haitao)
Эх сурвалж: XINHUA
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Үсгийн алдаагаа засаач. Ичдэггүй юм уу? [66.181.160.3] 2025-09-01 10:45:46
Та нар нийтлэлийн гарчигаа засчихаач. "Жиньжин" гэдэг дарга юм уу??? ШХАБ-ын энэ арга хэмжээний ХАМГИЙН гол хүний нэрийг ядахдаа алдаагүй бичичхээчдээ.
Кх! [66.181.160.3] 2025-09-01 11:01:30
Пандаа бамбаруушийн нэр юм уу, хаашаа юмб?
Зочин [202.126.88.154] 2025-09-01 09:38:56
manai eok ehneriin hamtih saihan haragddag shuu