Ши Жиньпин: Хятад, Орос, Монгол гурван улс эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой
БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед Хятад, Орос, Монгол гурван улс эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой" гэж мэдэгдэв.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нартай хийсэн гурван талт уулзалтын үеэр ийнхүү хэлсэн байна.
Хятад Улсын дарга Ши Жиньпин “Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, ээдрээтэй болох тусам Хятад, Орос, Монгол гурван улс эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан дэмжлэгээ нэмэгдүүлэн, хоорондын язгуур ашиг сонирхол, үндсэн асуудлыг харилцан хүндэтгэх шаардлага улам бүр нэмэгдэж байна” гэж хэлснийг Хятадын Төв телевиз уламжилжээ.
Мөн тэрбээр хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг идэвхтэй урагшлуулах, хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тооцооны хэмжээг тэлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлал болон соёлын өвийг хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалсан байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ




















.jpg)













































Сэтгэгдэл
Иргэн [59.153.86.144] 2025-09-25 16:21:06
Дэмжиж байна. Маш зөв. Баярлалаа
Сондгой, зөрүү ухна шиг байх нь хэнд хэрэгтэй вэ? [66.181.160.3] 2025-09-03 10:52:31
Хоёр хөрштэйгээ эвтэй байхад 1-т, Монгол нь ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох ЁСТОЙ. 2-т, Монгол Улс нь Барууны ОУ-ын Эрүүгийн шүүхийн гишүүн байгаад байх уу? Сүүлийн удаа Путин Монголд ирэхэд нь бид түүнийг ОУЭШ-д "баривчилж" өглө үү? Баривчилж чадах байсан уу? Ирээдүйд баривчлан өгч ЕР НЬ чадах уу? 3-т, Бүс нутагтаа хамтын ажиллагаа өрнүүлэх гэж байгаа бол хөршүүдээсээ ялгаатай "цагаан хирээ" шиг байх нь ЗОХИМЖГҮЙ. Бүх юмнаас ХОЦОРЛОО.
Зочин [103.212.162.156] 2025-09-03 21:35:16
Зөв хө . Аль ч үгүй алцагнаж байгаад байвал бидэнд л муу . 2 хөрш маш чухал
Төмөр [73.11.128.237] 2025-09-03 07:20:36
За да ингээд бзлтэгнээд л дуусдаг хорвоо юм даа. Өвөр монгол .буриад 2 томорсоон !! Бид яанпаа
Зочин [103.57.93.192] 2025-09-02 22:32:08
Ши дарга хойд хоёр водка нөхөдөд анхааруулан сургажэээ
Зочин [27.33.67.138] 2025-09-02 22:29:24
Dundaa havchuulaad durtai uedee booj haagaad busad ulsaas tusgaarlaj mongoliig hugjuulehgui bh uran hovor elementuudiig n uursduu ezemshih sanaatai yalanguya klaar oros
Зрчин [103.229.123.236] 2025-09-02 20:44:51
Энэ чинь харин зөв дөө
Зочин [171.125.3.196] 2025-09-02 16:27:21
Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. 2хөрштэйгээ амь нэг байх нwь чухал
Лувсан [59.153.86.198] 2025-09-02 15:58:49
2 хөрштэйгээ эвтэй байхад л болоод явчихна доо уурхайгаа ухаалагаар ухаад охид эмсийн хормойг зөв авч явах ухаанд сургах боловсролыг багаас олгох бас нэн чухал