Европын “сайн дурын эвсэл”-д нэгдсэн орнууд Украины аюулгүй байдлын баталгааг боловсруулжээ

Европын орнуудын “сайн дурын эвсэл”-д нэгдсэн улсууд дайн дууссаны дараа Украины аюулгүй байдлыг хангах баталгаануудыг боловсруулж дууссан бөгөөд түүнийг Киев, Москва хоёр энхийн гэрээ байгуулсны дараа хэрэгжүүлэх аж.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2025 оны есдүгээр сарын 3-ны лхагва гарагт Парист Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хүлээн авч уулзах үеэрээ энэ талаар мэдэгдсэн гэж dpa агентлаг уламжилсан байна.
Макроны хэлснээр, наймдугаар сард Вашингтонд болсон Украины асуудлаарх дээд хэмжээний уулзалтын дараа “сайн дурын эвсэл”-ийн орнуудын цэргийн командлалууд хамтран эдгээр баталгааг боловсруулжээ.
Францын Ерөнхийлөгч “Эдгээр орнуудын оруулсан хувь нэмэр, боловсруулсан баримт бичгүүд батлагдаж, өнөөдөр үдээс хойш Батлан хамгаалахын сайд нарын түвшинд маш өндөр нууцлалтайгаар хэлэлцэн зөвшөөрцгөөлөө. Иймд бид энэ ажил дууссан хэлж чадна: Одоо улс төрийн шийдвэр гарахыг хүлээж байна” гэж мэдэгджээ.
Зеленский Францын дэмжлэгт талархал илэрхийлэв
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2025 оны есдүгээр сарын 3-нд Даниас Парис хотод хүрэлцэн ирж, Ерөнхий сайд Метте Фредериксентэй уулзаж, Хойд Европ болон Балтийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Үүний дараа тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзсан байна.
Уулзалтын дараа Зеленский Telegram хуудастаа “Ерөнхийлөгч Макронтой уулзах үеэр “сайн дурын эвсэл”-ийн удирдагчдын маргааш болох уулзалтын өмнө байр сууриа уялдуулж, аюулгүй байдлын баталгааны бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Бидний хамтын ажиллагаа Украины хувьд хүчтэй баталгаа авчирна гэдэгт итгэлтэй байна. Бид бүгд үүний төлөө ажиллаж байна” гэж бичжээ.
Мөн тэрбээр Францтай хамтран цэргийн тусламжийн дараагийн шат, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэх, мөн барууны орнуудад царцаасан Оросын хөрөнгийг ашиглах боломжуудыг хэлэлцсэн тухай дурдаад: “Европын Холбоо манай дэвшлийг онцгой анхааралтай авч үзэж байна. Энэ тал дээр Франц улс дэмжлэг үзүүлж буйг үнэлж байна” гэжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ЗОЧИН [66.181.176.117] 2025-09-04 13:49:09
Европчууд ороод ирнээ гэдэг чинь НАТО бүрэлдэхүүнээрээ ороод ирлээ гэсэн үг гэдгийг ямарч мангар хүн ойлгоно ШҮҮ дээ.... Кккккк
зочин [66.181.186.222] 2025-09-04 09:48:38
Бусдын хөрөнгөнд шунаж ус үнэртүүлсэн сайн дурын эвсэл
Зочин [202.126.89.74] 2025-09-04 12:29:47
Пэн эхтэйгээ шаалцахаас сийхгүй өлөн тэнэг үнэн худалыг мэдэхгүй илжирч чи