Трамп: Путин, Зеленский нар энхийн хэлэлцээр хийхэд хараахан бэлэн биш байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп CBS News сувагт өгсөн ярилцлагадаа "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нар одоогоор хэлэлцээ хийхэд бэлэн биш байгаа ч удахгүй тэдний шийдвэрт нөлөөлөх 'ямар нэгэн зүйл' хийх ёстой" гэж мэдэгджээ.
Тэр "Ямар нэгэн зүйл хийх ёстой. Хэдийгээр Путин, Зеленский нар үүнд хараахан бэлэн биш байгаа ч ямар нэг зүйл гарцаагүй хийх ёстой. Бид үүнийг хийх болно" гэж хэлсэн байна.
Мөн Трамп Украинд өрнөж буй мөргөлдөөнийг "өөрийн зогсоохыг хичээж буй бүх зөрчлөөс хамгийн амархан нь байх болов уу гэж бодсон" ч бодит байдал "илүү төвөгтэй" байгааг онцолжээ. Түүнчлэн тэрбээр Украин дахь мөргөлдөөний талаарх өөрийн байр сууриа "бодит байдлыг харгалзсан, бас найдвар төрүүлсэн" гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.92.83] 2025-09-04 18:39:22
зеленский тэнэг нэг их тууштай хүн болох гэж украйнчуудыг дуусгаж бна даа. Өөрөө тулалдахгүй байж хүний амийг хайрлах хэрэгтэй ш дээ!