Инчон хот, Монгол Улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын зах зээлд чиглэсэн уулзалт зөвлөгөөн амжилттай болж өндөрлөв

-Аялал жуулчлалын агентлаг, аж ахуйн нэгжүүдийг урьж, хүнд өвчтөн болон эмэгтэйчүүдийн эмчилгээний эрэлтрүү чиглэх болон танилцах аялал
(Fam Tour) зохион байгуулах-
Инчон хот (хотын дарга Ю Жон Бок) болон Инчон аялал жуулчлалын байгууллага (ерөнхийлөгч Бэк Хён) нар өнгөрсөн 9 сарын 3-ны өдөр (Лхагва гариг) Монгол Улс Улаанбаатар хотод ‘Team Medical Incheon’-той хамтран аялал жуулчлалын зуучлагч агентлаг, аж ахуйн нэгжийг урьж B2B-т уулзалт зөвлөгөөн болон танилцуулгыг зохион байгуулсан гэв.
Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын тэргүүлэх мэргэжлийн эрүүл мэндийн аялал жуулчлалын агентлаг болон банк, бусад 12 аж ахуйн нэгж байгууллага оролцсон бөгөөд Инчоны эрүүл мэндийн аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүн, хамтын маркетинг, үндсэн ажилтан албан хаагчдын нийгмийн халамж, VIP үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн аяллын бүтээгдэхүүн зэрэг аж ахуйн нэгж тус бүрд зориулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
Качон их сургуулийн Кил эмнэлэг, Католик их сургуулийн Инчеон Сонму эмнэлэг, Инха их сургуулийн эмнэлэг, Католик Гвандун их сургуулийн Олон улсын Сонму эмнэлэг, Олон улсын Бару эмнэлэг, Инчон Нанури эмнэлэг гэх мэт ‘Team Medical Incheon’-ийн харьяа 6 эрүүл мэндийн байгууллага оролцож мэргэжлийн эмчилгээний чиглэл болон дэвшилтэт дэд бүтэцээ танилцуулан түншийн харилцаагаа өргөжүүлэв.
“Team Medical Incheon’ нь Инчон хотод гадаад өвчтөн хүлээн авах эрүүл мэндийн байгууллагуудын оролцоот төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сүлжээгээр, эрүүл мэндийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх болон тогтвортой өвчтөн хүлээн авах суурийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.
Монголын зах зээлд ихэнхдээ зүрх судас, гэмтэл, хавдар зэрэг хүнд өвчтөний эмчилгээний эрэлт их байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн эмчилгээний эрэлт ч нэмэгдсээр байна. Инчон хотод эдгээр чиглэлийн төрөлжсөн эмнэлгүүд төвлөрсөн байдаг ба өвчтөнүүдийн ч итгэх итгэл өндөрсөж эрүүл мэндийн аялал жуулчлалын өрсөлдөх чадвар ч өндөр харагдаж байна.
Мөн зөвлөх үйлчилгээ (Concierge), орчуулга ба эмчилгээний өмнөх болон дараах сувилал, амралтыг аялалтай холбосон нэг цэгийн эмчилгээний үйлчилгээгээр дамжуулан гадаад өвчтөнүүдийн сэтгэл ханамжийг өндөр хэвээр хадгалж байна.
Тус арга хэмжээнд оролцсон Монголын томоохон аялал жуулчлалын агентлагийн төлөөлөгч “Энэхүү уулзалт зөвлөгөөнөөр Инчон хотын эрүүл мэндийн аялал жуулчлал нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж байна гэсэн итгэлийг төрүүллээ” гээд “Бид цаашид үйлчлүүлэгчдэд зориулсан эмчилгээний аяллын бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хөгжүүлж, маркетингийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно” гэв.
Энэхүү уулзалт зөвлөгөөний арга хэмжээ нь зөвхөн зар сурталчилгаа хийхээс гадна, өвчтөн илгээх суурийг бүрдүүлсэн бөгөөд уулзалт зөвлөгөөний дараа Монголын томоохон аялал жуулчлалын агентлаг, аж ахуйн нэгжүүдийг Инчонд урьж эмнэлгүүдтэй шууд танилцуулах танилцах аялал (Fam Tour) зохион байгуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно.
Инчоны аялал жуулчлалын байгууллагын ерөнхийлөгч Бэк Хён “Монгол улс нь Инчон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын гол зах зээл бөгөөд бид “Team Medical Incheon” -тай хамтран стратегийн маркетингаа өргөжүүлж байна” гээд “Бид цаашид хөгжиж буй төрөл бүрийн зах зээлд нэвтэрч, ард иргэдтэй хамт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай дэлхийн эрүүл мэндийн хотоор Инчон хотыг болгох болно” гэж хэлэв.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл