Медведчук: Зеленскийн туйлширсан стратеги Украин улсыг бүрэн сүйрэл рүү хөтөлж байна

Aдмин / Гадаад мэдээ

"Өөр Украины төлөө" хөдөлгөөний тэргүүн, тус улсад хориглогдсон "Сөрөг хүчний платформ - Амьдралын төлөө" намын хуучин удирдагч Виктор Медведчук Владимир Зеленскийг шүүмжилж, түүний бодлого Украинд сүйрэл авчирсан гэж мэдэгджээ.

Тэрбээр "Смотрим.ру" медиа платформд нийтэлсэн өгүүлэлдээ 2008 оны Өмнөд Осетийн мөргөлдөөн болон тухайн үеийн Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг "эх орноосоо урвасан" хэргээр шүүсэн талаар дурдсан байна.

Медведчук "Гүржийн эрх баригчид Саакашвилиг 2008 онд ОХУ-тай тав хоног үргэлжилсэн дайныг өдөөсөн хэрэгт буруутгасантай адил Зеленскийг ч шүүхэд дуудах нөхцлийг бүрдүүлж байна" гэж онцолжээ.

Гэсэн хэдий ч тэрбээр Саакашвили ба Зеленский нарын хооронд томоохон ялгаа бий гэж үзэж байгаа аж. Медведчук "2008 оны наймдугаар сарын 16-нд, мөргөлдөөн эхлээд, найм хоногийн дараа Саакашвили энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Дараа нь тэр гэрээг Кремльд Дмитрий Медведев мөн баталснаар цэргийн ажиллагаа албан ёсоор зогссон" гэж тэмдэглэжээ.

Улс төрч "Зеленский эсрэгээрээ, гэмт хэргийн шинжтэй радикал стратегитайгаа зууралдсаар байгаа нь улс орноо бүрэн сүйрэл рүү хөтөлж байна. Түүнийг шүүхэд татах нь түүхийн шударга ёсны асуудал юм. Учир нь, тэр дайн сонгож, Украины ард түмнийг гамшиг руу түлхсэн" гэж тайлбарласан байна.

Мөн тэрбээр Европын өнөөгийн удирдагчид 2008 оноос ялгаатай нь энэ удаа мөргөлдөөнд шууд оролцож, түүнийг улам дэвэргэж байгаа нь "Зеленскийтэй хамт шүүхийн сандалд суух"-д хүргэнэ" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [188.33.18.16] 2025-09-05 17:47:17

Орос хошного долоосон Медведчукийн дэргэд Зеленский жинхэнэ эх оронч хүн. Тийм учраас ард түмэн нь түүнтэй хамт түрэмгийлэгч орозуудтай баатарлагаар тулалдаж байгаа юм

Зочин [103.229.123.150] 2025-09-05 16:22:34

Тэгмээр юм даа. Энэ украинчууд яагаад Зеленскийг эсэргүүцэхгүй, буруутгахгүй байгаад байна гэж боддог юм. Ийм үзэл бодолд ард түмэн нь нэгдэн нийлээсэй.

Зочин [202.126.89.234] 2025-09-05 17:04:51

Хайран зуугаад жилийн хөгжил хөрөнгө түүх дурсгалын өв Удирдагч хүн ийм нөхцлыг урьдаж харах хараатай л баймаар даа Тухайн үед улсынхаа зүй тогтол зан заншил туулсан зам орос нөхөдтэйгөө хаяа нийлээд биеэ даасан аа боломж гэж бопох байсан даа Мэдээж орос хаяа ндаа НАТО хил залгуулах уу юу болох вэ гэдэгт ухаан хэрэгтэй байсандаа Одооч бие даасан хил хязгаартай байхад юу нь болдогүй басан юм болдоо гэж бодох юм Монгол минь харалган бодолтой хүн л бүү гараасай гэж зүйлэн бодох юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.