Зеленский: Оросын дронууд Польшийн агаарын орон зайд халдахад Барууны орнууд хатуу хариу өгсөнгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2025 оны есдүгээр сарын 10-нд хийсэн видео мэдэгдэл хийж, "Оросын дронууд Польшийн агаарын орон зайд халдсан явдалд Барууны удирдагчид хангалттай хатуу хариу өгсөнгүй" гэж шүүмжилжээ.
Тэр "Харамсалтай нь өнөөдрийн байдлаар ОХУ барууны удирдагчдаас үйлдлийнхээ төлөө хатуу хариу авч чадаагүй байна. Мэдэгдэл хангалттай олон байгаа ч бодит үйлдэл хомс байна" гэж хэлсэн байна.
Зеленский "ОХУ НАТО-гийн хүчин чадал, хариу үйлдлийг шалгаж байна. Орос Польшийг доромжилж байна" гэж мэдэгдсэн аж. Тэрбээр "Украин хамтарсан, зохион байгуулалттай, бодлоготойгоор Европын агаарын орон зайг хамгаалах санал дэвшүүлж байна" гэж онцолжээ.
Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский "Өчигдөр шөнө Оросод үйлдвэрлэсэн 19 дрон Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн. Эдгээр нь санамсаргүйгээр чиглэлээ алдсан биш, тэдгээрийг зориудаар илгээсэн" гэж хэлжээ.
Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мөн Бундестагт үг хэлэхдээ, дронуудыг Польш руу зориуд нисгэсэн нь тодорхой гэж баталсан, нислэгийн алдаа биш хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск "19 дроны ихэнх нь Беларусийн нутгаар дамжин ирсэн" гэж мэдэгджээ. Тэрээр НАТО-гийн 4-р зүйл (аюулгүй байдлын зөвлөлдөх механизм)-ийг идэвхжүүлэх хүсэлт гаргасан байна.
Туск "Энэ бол өмнө нь гарч байгаагүй маш ноцтой үйл явдал. Украины дайн эхэлснээс хойш ийм олон дрон анх удаа Беларусаас шууд ирж байна" гэж онцолсон бөгөөд НАТО-гоос илүү хүчтэй дэмжлэг хүсч буйгаа илэрхийлжээ.
Польшийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Веслав Кукула "Беларусийн тал манай зүг рүү дронууд нисэж буй талаар бидэнд урьдчилан мэдээлсэн. Энэ нь бидэнд ашигтай байсан" гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам "Бид Польшийн нутаг дэвсгэр дэх ямар нэгэн объектыг онох зорилгоор дрон илгээгээгүй" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [109.252.140.84] 2025-09-11 14:29:25
Зеленский хар тамичин оороо дрон нисэгчихаад орос уруу буруугаа чибхж байгаа. Чамд польшийн агаарын зай уруу ороход ямар хамаа байна
Барууныхан юү болсныг мэднээ, мэднэ. [66.181.160.53] 2025-09-11 13:43:15
Новшийн провокаци буюу өдөөн хатгалга Украйн-Польш хамтран хийсэн. Барууны орнууд үүнийг мэдээд нэг их дугарахгүй байгаа юм. Шал хөгийн байгаа биз?