Непалд дахин үймээн самуун дэгдэж, байдал улам хурцаджээ

Aдмин / Гадаад мэдээ

Непал улсын нийслэл Катмандуд Катманду, 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр цэргийн төв байрны гадна олон нийтийн мөргөлдөөн, үймээн самуун дахин дэгдэж, нөхцөл байдал улам хурцаджээ.

"Kathmandu Post"-д мэдээлснээр, өөрсдийгөө "Z үеийн төлөөлөл" гэж нэрлэсэн залуусын бүлгүүд тус газар цугларч, улс төрийн томилгоог эсэргүүцэж буйгаа илэрхийлж буй юм байна.

Мөргөлдөөнүүдийн гол шалтгаан нь тус улсын эрх баригчид Непалын Дээд шүүхийн экс дарга Сушила Каркиг түр Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой аж. Жагсагчид өөрсдийн дэмжигчийг томилохыг шаардсан бөгөөд олонх нь Дхараны хотын дарга Харку Сампангыг дэмжжээ.

Карки цэргийн удирдлагуудтай уулзахаар цэргийн төв байр руу ирэхэд түүнийг хаант засгийг сэргээхийг уриалагч улс төрийн идэвхтэн Дурги Прасая дагалдсан байна

Непалын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яаманд бүртгүүлээгүй бүх нийгмийн сүлжээний үйл ажиллагааг хориглож, үүний улмаас улс даяар оюутан, залуусын өргөн хүрээг хамарсан эсэргүүцэл өрнөжээ. Сэтгүүлчид үүнийг "Z үеийн хувьсгал" хэмээн нэрлээд буй юм.

Жагсагчид, цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас 22 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн бэртэж гэмтжээ.

Жагсагчид Ерөнхий сайд Шарма Олигийн огцрохыг шаардаж, түүний хувийн орон сууцыг, эрх баригч "Непалын Конгресс" намын төв байрыг, Улсын Парламентын ордныг галдсан байна.

Тус улсын Ерөнхий сайд огцорч, сайд нарыг нийслэлийн төвөөс нисдэг тэргээр яаралтай гаргасан бөгөөд жагсагчид Сангийн сайд Бишну Прасад Пауделийг зодсон талаар мэдээлжээ.

Непалын арми болон бусад хүчний байгууллагууд цэрэг байршуулж, нийслэл Катманду болон бусад томоохон хотуудад жижиг хэмжээний цэргийн хяналт тогтоож эхэлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.