Орбан "Трамп манай гал тогоонд 'дайран' орж ирсэн" гэжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан руу эхнэртэйгээ оройн зоог барьж байх үеэр нь залгажээ.

Унгарын цахим мэдээллийн Telex сайтад бичснээр, Орбан энэ талаар TikTok платформд байршуулсан бичлэгтээ "Үдэш би эхнэртэйгээ тайван хооллож байлаа. Гэтэл гэнэт АНУ-ын Ерөнхийлөгч утсаар залгаж, манай гал тогоонд ‘дайран’ орж ирсэн” хэмээн хошигнон ярьсан байна.

Тэрбээр цааш нь "Трамптай утсаар ярихдаа Унгарын байр суурийг зөв, тодорхой илэрхийлж чадсан тул дараа нь лечогоо тайван идэж дуусгаад амарч чадсан" хэмээн онцолжээ.

Есдүгээр сарын 26-нд Унгарын албаныхан мэдэгдэхдээ, Орбан болон Трамп нар утсаар ярилцах үеэр Унгар улс ОХУ-аас газрын тос импортлох хэрэгцээтэй байгааг Ерөнхий сайд дахин онцлон хэлсэн байна.

Орбан Трампад "Унгар улс гадаад дарамтад бус, өөрийн эдийн засгийн ашиг сонирхолд тулгуурлан шийдвэр гаргах болно гэж мэдэгдсэн" хэмээн ярьжээ. Түүнчлэн Унгарын тал Трамп Будапештийн байр суурийг ойлгосон гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж:TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [86.85.55.114] 2025-09-29 17:00:23

Мундаг юм байна үнэхээр

Зочин [192.82.92.42] 2025-09-29 14:27:44

Мундаг удирдагч юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.