Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна

Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-аас анх 1990 онд Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргасан. Монгол Улс 1992 оноос хойш 34 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм.
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаа бөгөөд 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. 2030 онд 11.9 хувь болох бөгөөд 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насных болох магадлалтай аж. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай. Нийт ахмадуудын 68.7 хувь нь хотод амьдарч байгаа бол үлдсэн нь орон нутагт аж төрдөг ажээ.
Ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмадын 16.7 хувь буюу 28.2 мянга нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд тооцогдож байна. Харин 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй. 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асаргаанд буй юм байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл