Элон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болов

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн бизнесмен Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болжээ. Энэ талаар Forbes сэтгүүл мэдээлсэн байна. .

Тус сэтгүүлд дурдсанаар, АНУ-ын зүүн эргийн цагаар 15:30 цагийн үед Tesla, SpaceX компаниудын удирдагч, X нийгмийн сүлжээний эзэн, Neuralink нейротехнологийн компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгө 500 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Forbes-ийн тооцооллоор, түүний хөрөнгө 500.5 тэрбум ам.доллар болж өсчээ. Тус сэтгүүл Илон Маскийн хөрөнгийн өсөлтийг АНУ-ын засгийн газрын үр ашигтай ажиллагааг сайжруулах агентлагийн удирдлагаас татгалзаж, бизнес дээрээ төвлөрсөнтэй холбон тайлбарласан байна.

Маск Forbes-ийн тэрбумтануудын жагсаалтын эхэнд ийнхүү бичигдэж байна. Түүний араас технологийн компани Oracle-ийн ТУЗ-ийн дарга Ларри Эллисон (351.6 тэрбум ам.доллар), Meta-гийн Марк Цукерберг (246.1 тэрбум), Amazon-ийн үндэслэгч Жефф Безос (233.2 тэрбум), мөн Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пейж (204.6 тэрбум) нар жагсаж байна.

Өмнөх жагсаалтыг мөн Илон Маск тэргүүлж байсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэрбээр хөрөнгө нь нийт 400 тэрбум ам.доллар давсан анхны хүн болсон билээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Mgl [213.142.97.20] 2025-10-02 14:02:09

Tesla iin huwizaa suuliin 7 honogt ussuntui holbootoi. Huwizaa buzaad buuhad ergeed nuguu bairandaa ochino.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.