Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

Aдмин / Гадаад мэдээ

Физиологи, анагаах ухааны салбарын 2025 оны Нобелийн шагналын эзнээр Америкийн эрдэмтэн Мэри Э.Бранкоу, Фреду Рамсделлу, Японы эрдэмтэн Шакагүчи Шимонү нар тодорчээ. Уг шагналыг эрдэмтдэд “өөрийн эрүүл эд эс рүү дайрахаас сэргийлдэг дархлааны тогтолцооны механизмыг нээсний төлөө” олгосон байна.

Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд "Дархлалын тогтолцооны "хамгаалагч" болох зохицуулагч Т эсүүдийн үйл ажиллагаа, шинж чанарыг тодорхойлж, улмаар судалгааны шинэ чиглэлийн суурийг тавьсны учир тэдэнд шагналыг олгохоор шийдвэрлэлээ" гэж онцолжээ.

Энэхүү нээлтийн ачаар өдгөө эмнэл зүйн туршилтын шатанд боловсруулж буй эмчилгээний аргуудыг боловсруулсан байна.

Эрдэмтэд эдгээр арга нь биеийн дархлааны тогтолцоо өөрийн эрүүл эд эсүүд рүү дайрах үед үүсдэг аутоиммун өвчнийг анагаах, хорт хавдрыг илүү үр дүнтэй эмчлэх, үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа ноцтой хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж олгоно хэмээн найдаж буй аж.

Физиологи, анагаах ухааны салбарын 2024 оны Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн Виктор Эмброс, Гэри Равкан нар хүртсэн. Тэдэнд тус шагналыг генийн үйл ажиллагааг хянахын тулд эсүүдэд ашиглагддаг амин чухал зохицуулалтын механизмыг нээсний төлөө олгосон билээ.

Эх сурвалж: ВВС
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.