Трамп: Израиль, ХАМАС-ын хэлэлцээр бүс нутагт энх тайван байдал тогтоход тусална гэж найдаж байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль болон Палестины ХАМАС хөдөлгөөний хооронд байгуулагдах энхийн хэлэлцээр нь Газын зурвасын зөрчлөөс илүү өргөн хүрээг хамарч, Ойрхи Дорнодод энх тайван байдал тогтоход тусална гэж найдаж байгаа аж.

Тэрбээр "Fox News" телевизэд ярилцлага өгөхдөө "Энэ бол Израиль, мусульманчууд, Арабын орнууд болон манай улсын хувьд гайхамшигтай үйл явдал юм. Бид энэ хэлэлцээрт оролцож, тохиролцоонд хүрэхэд хувь нэмрээ оруулсан нь үнэхээр сайшаалтай. Энэ бол зөвхөн Газын тухай биш, харин бүхэлдээ Ойрхи Дорнодын энх тайвны тухай юм" гэж онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдээлснээр, Израиль болон Палестины ХАМАС хөдөлгөөний төлөөлөгчид Египет улсад болсон хэлэлцээний үр дүнд энхийн төлөвлөгөөний эхний шатны тохиролцоонд гарын үсэг зурсан байна.

Түүний хэлснээр, энэхүү эхний шат нь “ойрын хугацаанд” бүх барьцаалагдсан хүмүүсийг суллаж, Израилийн зэвсэгт хүчнийг Газын зурвасын тохиролцсон шугам хүртэл татах аж.

Трампын үзэж буйгаар энэ бол “тогтвортой, найдвартай, мөнхийн энх тайван”-ы төлөөх анхны чухал алхам юм байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.