Дайны хугацаанд анги нэгтгэлээ орхин, оргон зайлсан 290.000 орчим украин цэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Aдмин / Гадаад мэдээ

Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Украины хууль сахиулах байгууллагууд ангиа дур мэдэн орхисон, оргон зайлсан хэрэгт холбогдуулан 290 мянган орчим цэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ талаар аравдугаар сарын 14-ний мягмар гарагт “Украинская правда” сонин Ерөнхий прокурорын газрын мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.

2022 оны нэгдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэлх нийт 235.646 хэрэг нь ангиа дур мэдэн орхисон, 53.954 хэрэг нь цэргийн үүргээ биелүүлэхгүй оргожээ. Харин 2024 оны есдүгээр сараас эхлэн энэ төрлийн гэмт хэрэг огцом өссөн байна. Энэ үеэс хойш хууль сахиулагчид 176.000 гаруй ангиа дур мэдэн орхисон хэрэг, ойролцоогоор 24.000 оргон зайлсан хэрэг бүртгэсэн байна.

Украины Ерөнхий прокурорын газар өмнө нь “Украинская правда”-д 2025 оны долдугаар сарын байдлаар 202.997 анги нэгтгэлээ орхисон хэрэг, 50,058 оргон зайлсан хэрэг бүртгэгдсэн гэж мэдээлж байжээ. Түүнчлэн тухайн үед 15.564 анги нэгтгэлээ орхисон хэрэгт, 1248 оргон зайлсанхэрэгт сэжигтнээр тогтоон, хариуцлага хүлээлгэх ажиллагаа явагдаж байсан аж.

2024 оны арваннэгдүгээр сард Украинд нэгэн шинэ механизм хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний дагуу цэргээс анх удаа оргон зайлсан цэргүүд шийтгэл хүлээлгүйгээр эргэн албаа хаах боломжтой болсон байна. Гэвч уг механизмын үр нөлөө маргаантай байж. Нэг талаас 29 мянга гаруй цэргийн алба хаагч эргэн ирсэн ч нөгөө талаас ангиа орхих болон оргон зайлах тохиолдол эрс нэмэгдсэн байна.

2024 оны турш цэргээс оргон зугтах явдал Украинд хамгийн их нэмэгдсэн гэмт хэрэг болж, анх удаа хулгай болон залилангийн тооноос давсан нь улс орны түүхэнд байгаагүй үзэгдэл болжээ.

Цэргийн байдал зарласан үед Украины хууль тогтоомжоор ангиа дур мэдэн орхисон тохиолдолд 5-10 жилийн, оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял оноох хууль үйлчилж байгаа аж.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.