Трамп: Би Путины бүх зүйл сайн байгаасай гэж хүсэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй одоо хүртэл сайн харилцаатай гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ талаар Цагаан ордонд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй хийсэн уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дурдсан байна.
Америкийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй “маш сайн” харилцаатай байсан гэж үздэг бөгөөд “Магадгүй одоо ч хэвээрээ байж болох юм” хэмээн онцолжээ.
Гэсэн хэдий ч тэрбээр Украины хямрал Москвагийн үйлдлээс үүдэлтэй хэмээн мэдэгдэж, энэ нь Оросын эдийн засгийг “нуран унах аюулд” оруулж болзошгүйг анхааруулсан байна. Мөн Трамп “Би Путины бүх зүйл сайн байгаасай гэж хүсэж байна” хэмээн нэмж хэлжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл